Яс тас амлалт биш ч асуугаад л үзье. Асуухаас өмнө өөрөө тайлан тавина аа хө. Анх "Юу амлах вэ" бичлэгийг оруулж байхдаа би арай ядан 10 мин гүйдэг байсан бол одоо долоо хоногт 2 удаа зогсолтгүйгээр 15 мин гүйдэг болжээ. Яваандаа жаахан хурдтай болох, бас 20 мин болгож уртасгах санаа бий. Гүйхдээ амьсгалаа зөв авах, ядаж гараа зөв байрлалтай нугалж гүйх, дараа нь жаахан сунгалтын дасгал хийх зэрэг зүйлүүдийг бас сурч байна. Гүйсний дараа би 5 мин алхдаг юм. Усанд долоо хоногт дор хаяж нэг удаа сэлж байна.
Misty ингэж бичжээ:
хэхэ наад чинь том асуудал болоод байгаамаа. Дулаарахаар хөдөлгөөндөө орно гэвч бас болоогүй байгаад байдаг. Харин саяхан нэг юм бодсон. Өглөө босоод орцондоо дээшэ доошоо нэлээн хэд гүйхэд л том дасгах болчих юм шиг. Арай хэрэгжүүлж үзээгүй ч тэгж байгаад үзчээд хэлнээ хэхэ :P
Misty чи орцондоо дээш доош гүйхээ эхэлсэн байгаа юу?
Bibby дасгал хийдэг, бас том амлалт байгаа гэсэн. Тэрээр "Эзэн хичээвэл Заяа хичээнээ гэж, нэг амалцан том амлалт бий, тэрийгээ л биелүүлэхийг зорино доо хө
Өдөрт өөртөө зав гаргаад дасгал хийгээд бх хэрэгтэй л дэ, нэг хэсэг овоо хийж бсан сая нэг хэсэг тасарсан одоо бас нэг хэсэг хийх бх хэхэ" гэж бичжээ.
Бибби маань тасарсан дасгалаа эхлүүлсэн үү? Уг нь хийдэг байсан бол бараг чиний бие дасгал үгүйлж байгаа байх даа.
Ganaa_bj харин сүрхий хөдөлгөөнтэй байдаг юм байна. Түүний үлдээсэн коммэнтийг харна уу:
"Uul ni amlalt uureg avaad l ih surtei eheldeg yumaa. Yamar neg shaltgaanaar tasarchinguut ni tsaashaagaa tsairchihdag muu taltai...
Odoo yeruusuu hiinee. Ugluud /gegee oronguut gardag yum/neg tsag alhdagaa taslahgui, bas uurtuu 30 minut zaaval gargaj dasgal hiinee. Uuriinhuu tuluu uuruu l hiihgui bol hen hiih bilee... Bas uur bodoj baigaa zuil baigaa. Yavaandaa helnee..."
Ганаа маань долоо хоногт хэдэн удаа өглөөд алхаж, дасгал хийдгээ хэлэх байх аа.
Арсун, "Zaa, olon hun amlahiig chin harlaa. Her geregjuuliig harah l uldlee. Bi ajlaasaa 5 minut hotsordog zurshiltai. Zasah geed chadahgui l baigaa" гэсэн сэн.
Арсун, чи одоо бодвол ажлаасаа хоцрох чинь гайгүй болсон байх аа, тийм үү?
Блог андууд маань бүгдээрээ ажил, эрүүл мэнд, үр хүүхэд, гэр бүл, санхүү, аялал зугаалга (өөр юу юу ч билээ) гэсэн чиглэлүүдээр өөрийн өөрийн гэсэн зорилго бодолтой байдаг байх гэж итгэж байна. Хүн өөрөө зорилготой байхгүй бол өөр хүний зорилго биелүүлээд гүйцдэг гэж "Оллоо" хуудас дээр нэгэн мэргэний хэлсэн үг эргэлдээд байсан, саяхан шиг. Ганаагийн хэлснээр өөрийнхөө төлөө бид өөрсдөө л хөдлөхгүй бол...