2008-03-25

Баярласан гэж жигтэйхэн

Хайр, халамжийн харамгүй сэтгэл дунд эрхлэнхэн баймаар санагдаад байх юм. Хавар болоод тэр үү? Харьд байгаа нутгаа санаад энэ үү?

Ойрд бие минь учир нь олдохгүй, тунирхаад л байсан. Нэг өдөр жаргалтай ч нөгөө өдөр болохгүй тал нь дийлдсэн юм шиг оргиод, ажлаа хаяад Аляск уруу урт амралт аваад алга болмоор ч юм шиг, сургуульд дахин ороод шал өөр мэргэжилтэн болмоор ч юм шиг, аль эсвэл нөхөр, хүүхдүүд бас нөгөө бяцхан туулайгаа эрхлүүлсэн шиг гэртээ залармаар санагдаад л … нэг л биш байлаа. Ажлын идэвхи ч буурмаар оргисон тул даргатайгаа ярилаа. Нэг долоо хоногийн чөлөө ав, долоо хоногийн дараа утасдаад шаардлагатай бол дахин нэг долоо хоног сайхан амар гэв. Баярласан гэж яав даа.

Дарга маань уг нь надаас жижигхэн, хачин шингэн дуутай (анх утсаар ажлын ярилцлаганд орохдоо цочсон гэж, би хэнтэй ярьчихваа гэж бараг айсан шүү), гялалзуур, дайчин гэж жигтэйхэн хужаа гаралтай канад хүүхэн бий. Ёстой нэг ажлын төлөө төрсөн юм шиг хүн дээ. Киотогийн Их Сургуульд эрдмийн зэрэг хамгаалж, энд ирэхийн өмнө Японд хэдэн жил ажилласан түүний шударга, шулуун зан бараг дэндчихсэн гэмээр.

Гэртээ амрах зуур бараг өдөр бүр гүйж, банк цаасны ажил амжуулж, эмч эмнэлэг эргүүлж, хамгийн гол нь гэрийнхэнтэйгээ хамт тухтай байлаа. Хамт байлаа гэхлээр та нар гайхаж магад. Хаачаад ирсэн юм болоо гэж бодов оо. Хамтдаа байгаа хирнээ л бие биедээ санасныхаа хирээр цаг гаргаж чадахгүй үе маань ихдээд, түүндээ би илүү их цухалддаг байсан байна гэвэл та нар итгэх үү. Бас элдэв зүйл эргэцүүлэн ажил, амьдрал, цагаа илүү бүтээмжтэйгээр яаж зохицуулах талаар бодлоо.

Эргүүлээд өнгөрсөн амьдралаа бодсон чинь олигтой, тухтай амрахыг ерөөсөө чухалчилж байгаагүй юм байна. Оюутан байж гадаадад удлаа, зун гэртээ харих боловч өвчтэй ээжээ асран, энэ тэндхийн эмнэлэг, рашаан сувилал явна, нэг мэдэхэд буцах цаг болсон байна. Монголд ажилд оров, цалин хангалтгүй тул давхар ажил хийж бас нэг гэрийн бараа хардаггүй хүн болов. Энд нүүж ирээд л ийм аймшгийн үнэтэй газар ажиллахгүй удвал сүйрэх шинжтэй. Байранд орж, ачаагаа задлаж амжихгүй л ажилд орлоо, дахин нүүх болов, нүүж энд ирэнгүүтээ маргааш нь ажилдаа явсан юм даа.

Миний бас буруу л даа. Оюутан цагийнх шиг эрч хүчтэй гэж өөрийгөө хэт үнэлсэн бололтой, оюутан шиг хэдэн хайрцаг, чемодантай хэрж, тэнэж болдог гэсэн ойлголтоор юм юманд хандсан шиг. Дээрээс нь мэдээж шинэ ажилдаа гарших, уншиж судлах зүйл их, гэр орноо төвхнүүлэх, хүүхдүүдийн шинэ сургууль, соёлд анхаарах гээд ажил ундарна. Энэ бүхнийг амжуулах гээд бид гүйж байх үед нэг их ядарснаа мэдэрсэнгүй, харин юм бүхэн жаал цэгцрээд ирэхэд тэр жаргалыг мэдрэх бараг тэнхээгүй болсон байлаа. Тийм болохоор энэ үед чөлөө өгсөн даргадаа баярлахаас яах вэ дээ.

Хүүхдүүд маань ч бөөн баяр, өглөө цайг нь бэлдээд ум хум ажилдаа гардаг ээж, хэдэн өдөр өглөөний цайгаа хамт ууж, үнсэж үлгээд л хаалган дээр үлдэнэ, үдэш хичээлээс тараад ирэхэд амтлаг сайхан зуушнууд бэлэн. Ээж нь тоглоомонд азгүй тул байнга хожигдож тэд нарыгаа бас нэг баярлуулна.

Нойроо дийлэхгүй их унтсан даа энэ үед. Батери маань сууж байсан бололтой юм.

Өнөөдөр ажилдаа ирэхэд дарга маань цалинг чинь нэмсэн шүү гэж өгүүлэхдээ есөн сард Испанид нэг хурал болно, материалаа 5 сард өгөх хэрэгтэй гэж хэлж амжив.

Дарга маань бас муугүй менежер бололтой. Ийм даргатай хүн чинь гялалзаад байхаас яах вэ!

17 comments:

peakfinder said...

Yamar sain darga ve? Bur ataarhaj orhiloo. Bodood baisan amrahaaraa l hold n' hii orson yum shig iish tiish yavaad tuhtai saihan baij chaddaggui bololtoi.
Suuliin uyed bol huuteigee ogloo oroid za yu baina daa geshiij uulzaad l yavaad baigaa. Neg amrah yumsan.

Ганаа_бж said...

Yamar goyo yum unshchihvaa. Bi l chinii orond amarsan yum shig bur saihan bolchihloo baina.
Neeree bid nar chini neeh humsguu zangidaj chuhal tsarailaad l, uursduu buh yumnii urd hoino garch guigeed, dandaa l baga zaluugiinh shigee baih geed buruuddag bololtoi. Ue ue battery-gaa jaahan tseneglej baihgui bol.
Unuudur nadad yagaad ch yum, odoo baigaa baidaldaa neg saihan uurchlult hiimeer sanagdaad... Part-time hiij baisan ajlaasaa garahaar bolsnoo utsaar hellee. Margaash ochij tootsoogoo boduulaad duusgana daa. Huugee high schoold beldeed urid ni hiij baisan ajlaasaa garaad ene ajild orson yum. Odoo hed honog saihan amarch avaad full-time, gehdee arai iluu sonirholtoi ajil olj hiih sanaatai suuj baina. Havar aa gej. Ih uurchlultiin uliral yumaa.

Б.Номинчимэд said...

Хамаг амьтан хийгээд амьд байгалыг хөвсөлзүүлээд хаячихдаг энэ Хаврыг уу, хэ хэ
Блогийг маань холбоос хийсэн баярлалаа. Бас ажлын амжилт хүсье. Би нэг танай нутгаар, чадвал бүр Ёокүн ортол норт Аласкаар явахсан гэж бодоод л байгаа юм, энэ жилдээ чадахгүй нь дээ, дараа болохоос, аргагүй сэтгэл татам сайхан нутаг билээ дээ, За ажлийн амжилт хүсье. Сайн, чадварлаг хүмүүстэй хамт ажиллах ч урамтай шүү.

саарал said...

Yoroosoo naad canadad chine ochij amidardag heregee.

tumee 33 said...

Canad yavj uzsen humuus bugd l Canad ih zugeer getsgeedeg yum bilee. Gehdee minii oilgosnoor bol surguuliin huuhed,oyutnuudad niigmiin yanz buriin halamj uilchileed zugeer baidag gesen bhaa?Harin ajil deer garsan hun bol tsalingiinhaa nileed huviig tatvart tuldug gej sonsson...

Ooriigoo zaluugaar baina l geed bodood bsan, suuliin ued noir muu daadag bolson bna, ene yuuniih ve nasniih uu?

ZAYA said...

Сайхан амрах сайхан байлгүй яахав ээ. Би ч гэсэн 4 сараас арай сул чөлөөтэй болох байх гэж найдаад байгаа. Хүүхдийн хичээл тараагүй болохоор ийш тийшээ бол явж амжихгүй, гэр зуураа чам шиг аажуу, уужуу босоод...гээд бичсэн чинь бүр амармаар санагдчихлаа. хэ хэ хэ

Болорхон said...

1. Та Канадад байдаг юм уу? Таны блогоор өмнө нь ердөө орж байгаагүй юм шиг байхийм би гэж нэг нүд нь хаалттай юм уу хаашаа юм. Одоо өөртөө татчаад байнга орж байна аа.
2. ...цалин нэмсэн дээ аанха ха гоё доо тээ. Та нүүр дүүрэн инээмсэглэл тодруулаад, дуу аялаад ажилдаа явж байгаа байх даа. Харагдаж байна.
3. Харин тийм, тэр бүхнийг чинь амжуулах гэсээр байгаад нэг их ядарснаа мэддэггүй харин юм юм жаахан цэгцрээд ирэхээр тэр жаргалыг мэдрэх бараг тэнхээгүй болсон байна гэж үнэн шүү. Жаахан амсхийгээд тэр жаргалыг мэдръе гэтэл аль хэдийнэ жиргэх доргих залуу нас минь ард үлдэж гэв гэнэт шаал танихгүй хөгшин авгай толины өөдөөс харна даа... ай даа амьдрал аа гэж.

ganga said...

Saihan ajillasni daraa amrah ch saihan. Dandaa amraad baival yadartlaa ajillah san gene baih aa.

Bibby said...

Хавар болоод хэн хүнгүй л ядараад бх шиг бна. Сайхан амарч авсан нь болоодоо. Одоо ч гялалзаад бхаас яах вэ! Дарга чинь ч ажилчдаа сайн ойлгодог хүн бололтой.

Tsolmon said...

Dargiinhaa saihniig olj hardag uuruu mundag hun yum.Unshaad erch huchtei bolchloo, nuulgui helehed blog anduuduiin bichlegees erch huch avah gej unsdag yum daa, za amjilt huu

arsun said...

Saihan amarchee. Bi 7 sard amarch ger buleeree Altai yawna. Huuhduuddee nutgiinhaa uulsyg uzuuleh gej baigaa yum.

БумЭрдэнэ said...

Нээрээ л энэ гэр бүлийн амьдрал эмэгтэйчүүдэд маань үнэхээр хүнд туснашүү.Ялангуяа жаахан ажилсаг нэгэнд бол бүх хүнд байх шиг байгаа юм. Манай Дестини ч гялалзуулдаг бүсгүй бнаа. Бүх юм сайхан болноо. Хүн гэдэг сэтгэлийн амьтан. Нэг өдөр тиймхэн байхад нөгөө өдөр хэмжээлшгүй аз жаргалтай байдаг. Энэ бүхэн сэтгэлээс үүдэлтэй

Destiny said...

Та нарын 99%-г танихгүй ч хөөрсөн сэтгэлдээ би баахан юм бичиж орхисон, та нар маань тэгтэл миний баярыг хуваалцан, чин сэтгэлээсээ сэтгэгдэл үлдээн урмыг үгээр шагнасанд хязгааргүй их баярлаж байна.

Пийк - Харин тиймээ, би ч гэсэн их завгүй үедээ өглөө оройд хүү, охин хоёртойгоо шаардлагатай хэдэн үг л сольдог, түүндээ бас их эмзэглэдэг юм. Одоо бол баяр олдвол сайхан амарч (зарим үед хэнхэглэж баярын өдөр ажилладагаа болих), эндхийн хүмүүс шиг зарим 5 дахь өдөр чөлөө аван гэр бүлдээ цаг зарцуулж суръяа гэж бодоод байгаа. Чи минь тэгээд удахгүй дуусах юм чинь одоо ажилдаа ормоор байна гэтэл сайхан амарч аваарай.

Ганаа-бж - Батеригээ сайн цэнэглээд эрч хүчтэй болсны дараа од гийж, илүү сайн, таалагдсан ажил олдох болтугай гэж хүсье.

Номинчимэд - Баярлалаа. Аласка ойр байгаа болохоор хорхой хүргээд байдаг юмаа. Бид ч бас нэг үзчих санаа байгаа, ирэх жилээс.

Саарал - Сургуулиа төгсөж байтал тэгээд хаана амьдрах чинь тодроод ирэх байх аа. Эндхийн амьдрал бол боломжийн санагдаад байгаа.

Түмээ33 - Сургууль соёл, эмнэлэг үйлчилгээ сайн. Цөөхөн мөнгө төлөөд эрүүл мэндийн даатгалд хамрагдана. Татвар өндөр үнэн, дасаж орхидог юм. Нойр даахын хувьд насных байж мэднэ. Би ч гэсэн нойр даахаа байсан байна лээ.

Заяа - Бид хоёр бас хүүхдийн хичээл энэ тэр гээд байдаг. Тэгтэл энэд харж байхад хүмүүс хичээлээс 1, 2 долоо хоногийн чөлөө аваад хүүхдүүдээ аваад ийш тийш яваад өгнө. Нэг айл бүр жилийн чөлөө аваад дэлхийгээр тэнэсэн гэсэн, гэхдээ хүүхдүүд нь анги улираагүй, өөрөө багш тул гэрээр зарим хичээлийг нь зааж, төгсөлтийн шалгалт өгөөд болсон гэж байгаа.

Болорхон - Би чинь шинэков байхгүй юу. Би ч амарсандаа илүү их баярласан, бас би дугарахгүй л байсан болохоос цагаа тулбал хэлсэн үг маань тоогдох эрхтэй хүн гэдгээ илүү их мэдэрсэн маань сайхан байлаа. Бас жаахан давраад авсан гэж байгаа. Өглөөд хүүхдүүдээ сургуульд үдэж өгсний дараа ажилдаа ирж байя гэж хэлээд зөвшөөрүүлээд авсан. Уг нь ч миний цаг баригдмал биш, гэхдээ албан ёсоор тохиролцож орхивол амар юм шиг санагдаад. Зарим үед яалт ч үгүй эртхэн ирдэг шаардлагатай байдаг.

Ганга - үнэн шүү. Одоо бол нутагтаа очоод ээждээ л илүү сайхан цаг зарцуулмаар санагдаад байна.

Бибби - манай дарга их сүрхий. Шинээр ирж байгаа улсуудад гайгүй, боломжийн байр сав олж өгч тусална. Заримынх нь хувийн ээдрээтэй асуудалд ч бас туслаад байдаг.

Цолмон - Баярлалаа. Чиний бие сайн болсон уу? Хүний нутагт өвдөх хэцүү шүү.

Арсун - Алтайн тэр хангай говь хосолсон хэсэг гайхалтай гэж сонссон. Явж ирээд гоё зураг оруулаарай. Энэ Олимпоос болоод тэр үү билетний үнэ айхтар өсжээ. Бид энэ зун нутагтаа очих хэсэг хүнд байна.

Бум-Эрдэнэ - Баярлалаа. Жаахан шараа юмуу, өөрийгөө магтчихсан юм шиг санагдчихлаа. Аливаа зүйлийн өөдрөг талыг түрүүлэн харж, ээжийнхээ хэлдгээр хүний мууг сайнд нь багтааж явбал болох байх аа. Сэтгэл зөв байвал зузаан асуудал ч нимгэрэхдээ амар байдаг гэх.

ZAYA said...

Энэ хаягаар ороод өөрийнхөө зургийг хардаа. Ха ха...
http://img84.imageshack.us/img84/2189/4x1uo6.jpg

Жаагий said...

Хэдүүн явж байгаад санаандгүй таны блогт орж ирээд дасгал хөдөлгөөний талаар бичснийг тань уншиж байсын. Тэгээд дахиад орох гээд хайгаад олоогүйм, хаяг эднүүсийг анзааралгүй шур гээд гарсийм шиг байгаан. Өнөөдөр харин санаандгүй явжийгаад олоод ороод ирлээ, баяртай байна гэж юүхэв.

A.Амарсайхан said...

Би ч гэсэн, гэрийнхэндээ зав гаргаж чадахгүй юм аа.
Гайтай юм шиг дандаа хагас бүтэн сайнд ажил гарчих юм.

A.Амарсайхан said...

Уучлаарай. Худлаа мэдээ нийтэлчихжээ.
Би чинь өнгөрсөн хагас бүтэн сайнд занаж байгаад зав гаргаад, 2 хүүтэйгээ жаал гадуур явж, пүүз авч өгсөн юм байна ш дээ.