2008-10-30

Хааяа болзох зүгээр

Өөр хотод ажлаар явсан тэр маань ирэв. Энэ амралтын өдөр юу хийх вэ хэмээн утсаар асуув. Би замдаа сонин аваад гадуур сонин хачин юу болж буйг мэдээд очъёо гэлээ. Сонингоос лавлан харвал олон улсын киноны фестиваль болж байгаа аж. Нэг кино шууд нүдэнд туслаа.
"The Great Match"


Хөл бөмбөгийн 2002 оны дэлхийн аваргын төлөөх шувтаргын тоглолтыг үзэхийн тулд ертөнцийн гурван булангаас хэсэг нөхөд бараг эр хүний арван гурван мэх гаргахаас наагуур юм болов. Амазонгийн ширэнгэн ойд амьдрах хэсэг индианчууд, Сахарын цөлийн нүүдэлчид, эцэст нь манай монголын Баян-Өлгийн хөдөөний нэгэн айлыг уг кинонд сонгон авч дэлхийн аваргын алтын төлөөх тэмцээнийг телевизээр үзэхийн тулд бас бус бэрхшээл давах хэрэгтэй болж буйг харуулжээ.

Хэтрүүлсэн, хальсан зүйлс энэ кинонд бишгүй гардаг. Гэхдээ хотын төвийн том кинотеатрт залран, тэр том дэлгэцээр үзэсгэлэнт сайхан Алтайн нуруу, дов толгод, монголын морь, тэмээ, ахуй амьдралыг хөөмийн уянгат аялгуун дор харах боломжтой байсандаа бид баярлан, бахдан хэдэн цагийг өнгөрөөв.

Киноноос гарч, дөрвүүлээ ресторанд хооллов. Захиалсан хоолоо хүлээх зуур хөөрсөн нөхөр маань дахин нэг кино үзэх санал гаргав. Тэр битгий хэл билетээ урьдчилан худалдаж авах хэрэгтэй гэнэ. Бэлэн цэцэн сонингоо урьдаа тавин ямар кино үзэхээ шийдэх болов. Чехийн "I served the king of England" (Obsluhoval jsem anglickeho krala -Jiri Menzel) гэх инээдмийн кино шилэгдлээ. Бас нэг словак найз уруугаа залгаж, ийм кино гарч байгааг мэдэгдэв. Нилээн зугаатай, бас том хүний үйл явдалтай кино байж мэдэх тул гэрээрээ дайрч 2 хүүхдээ буулгаад, бас болоогүй зайрмагаар гэдсээ баярлуулж аваад буцаад өнөөх кинотеатртаа ирж тухлан суулаа.
Чехүүд үе үе их сүрхий кинонууд найруулан тавих юм. Чөлөөт сэтгэлгээ, шогийн мэдрэмж сайтай, мэр сэр жижиг зүйлсээр ихийг илэрхийлэх чадвартай байх шиг.

Кино ч нилээн оройтож дуусав, гэртээ ирж нэг чех пиво хуваан уугаад, нэг их ажил амжуулсан хүмүүс шиг их урамтай гэгч нь орондоо оров.

Нэг дэх өдөр, ажилдаа ирэв. Хамт ажиллах нэгэн залуу үүдэнд тааралдан амралтаа хир өнгөрөөснийг асуув. Би ч баахан кино үзсэн тайлангаа тавьлаа. Тэгтэл тэр "Та хоёр болзож байгаа юм шиг явж дээ" гэв.

Нээрээ хааяа болзох зүгээр юм...., нөхөртэйгөө.

P.S. Дээрх 2 кино хоёулаа Берлиний Киноны наадмаас шагнал хүртсэн бөгөөд чех кино энэ жилийн Оскарт гадаад хэл дээр киноны зэрэглэлд чехийн талаас нэр дэвшсэн.

12 comments:

peakfinder said...

Neeree ingej yavah haaya saihan baidag yum shuu. Saihan kinonuud uzjee.

Бум-Эрдэнэ said...

Хамлдаан бйж хийж болох юм болгоныг хийж л байх хэрэгтэй байдаг юм бна. Цагийг үргэлж сайхан өнгөрүүлж байгаарай. Эргэж ямар ирэх биш дээ тэр цаг хугацаа

Tsoomii said...

Эргэж ямар ирэх биш дээ тэр цаг хугацаа gej bumaa ahiin helsen ug ikh taalagdlaa. hair gedeg urgelj shineeree l baival goy sh dee, ungurch baigaa much buhen niileed hunii amidral boloh hoino neg horomiig ch gesen sain saihan zuil hiij unguruuh ni chuhal.

Soyolerdene said...

Tsagiig saihan unguruuljee. Hulbulbugiin toglolt uzeheer yavj baigaa humuusiin tuhai kino sonirholtoi sanagdalaa.

ganga said...

"I served the king of England" (Obsluhoval jsem anglickeho krala -Jiri Menzel)nomii ni Bohumel Hrabal bichsen. Medeej nom ni kinonoosoo hamaagui iluu. Ene Menzeliin nairuulsan kinonuud er ni ih huurhun shuu.

jagdag said...

Хааяа бус дандаа болзож байгаарай!

A.Амарсайхан said...

Чех киног чех шар айргаар даруулжээ. Ингэхэд Алтайн байгалийг Алтай ч юм уу, Боргиогоор даруулах боломжийг АНУ-д бий болгох сон доо.

Ганаа_бж said...

Tsagaa goyo unguruujee. Neeree neg bolzoond yavah heregtei bolson baih shuu. Oird yavaagui l baigaam.

Anonymous said...

Bi sayhan prokatnaas Hadag kinonog avch uzsen ogt taalagdaagui, manai 90-eed onii haranhui baidlaar hiisen kino baisan.

Cheh kinonuud ch ihenhdee dajgui shuu bi bagdaa uzdeg baisan goy goy cheh kinonuudiig sain sanaj baina. Evropiin zarim shagnald avsan kinonuud golivuudiin 50 say $iin kinonoos hamaagui chanartai baidag l daa.

Barimalch

Дeстини said...

Пийк - Тийм ээ, дажгүй кинонууд байсан. Бид 2 ойр ойр гарч байя гэж яриад байгаа. Хүүхдүүд ч бас том болж байна.

Бум - Байнга санаж бодож явмаар үг хэлсэнд их баярлалаа. Хичээнэ ээ.

Цоом - Хайрыг тэтгэж, тэжээж, хайрлаж байх ёстой гэдэг үг санаанд орчихлоо.

Соёл-Эрдэнэ - шинэ хүн зочилсонд баярлав. Хааяа байлдаан, зодоон, элдэв түгшүүргүй кино үзэх зүгээр юм.

Дeстини said...

Ганга - нээрээ кинонууд номоо гүйцэхгүй тохиолдол зөндөө байдаг. Би эхэлж номыг нь уншихаад энэ киног үзсэн бол бас өөрөөр хүлээж авах байсан байх. Ямар ч байсан америк киноноос шал өөр байсан нь сайхан байв.

Жагдаг - За

Амарсайхан - Судлаад үзэж өгөөч? Би дистрибютр болъёо, Канадын баруун талд.

Ганаабж- гэрлэсэн хосууд ч гэсэн date хийж байгаа юм шиг тухтай бэлдсэн орчинд уулзаж учирч байвал тустай гэж саяхан нэг газраас уншив. Харилцааг сэргээдэг, шинэлэг болгодог, бас бие биенийгээ хүндлэх, дээдлэх хандлагыг дээшлүүлдэг гэнэ ээ. Боддог л санаа.

Барималч - Үнэн шүү. Бид гэртээ кино зээлж үзэхдээ голдуу өөр орны кино шилэхийг хичээдэг. Хүүхдүүд бол ТВ сурталчилгааг дагах гэнэ. Хадаг гэдэг киног ер сонсоогүй юм байна.

Болорхон said...

Зөв зөв гоё байгаа биздээ болзоод... Би ч бас хаяахан ажил амьдрал, мөнгө төгрөг, бас гэр орны ажлыг хаяад date хийх дуртай. Орой гэртээ орж ирэхэд нээрээ л сэтгэл сайхан болчихсон байдгийн..