Цаст өндөр уул нурууд, гол горхи, агуу хавцал, халуун рашаан гээд биеийн алжаал тайлах, тойрон аялал хийх үзэсгэлэнт сайхан байгаль бүхий газруудын нэг бол яах аргагүй Банфф юм. Канадын Үндэсний Паркуудын системийн суурийг тавьж, НҮБ-ийн Дэлхийн Өв газарт тэмдэглэгдсэн нутаг болох Банфф нь Жаспер уулыг үргэлжлүүлэн 6641км кв талбайд Бритиш Колумбиа ба Алберта мужуудыг зааглан оршино.
Энэ удаад Банффийн халуун хүхэрт рашаан, тэндхийн өвөрмөц бичил биетэн, бяцхан амьтны талаар дурдахыг хичээлээ.
Сайн харвал рашаан газраас бургилан гарч буй нь харагдана.
Газар дороос бургилах халуун рашааны эхийг маш сайн хамгаалан өдийг хүртэл хадгалж чадсан нь үнэхээр гайхалтай. Хамгийн үзэсгэлэнтэй хэсэг бол уг рашааны агуй уруу орох хэсэг юм. Агуйн дээд хэсгээр рашаан орж ирэн, агуйд том биш цөөрөм үүсгэжээ. Харин агуйн ам хэсгийг дэлбэлэн өргөсгөж, жуулчид нэвтрэх нарийн тунел барьжээ.
Агуу дахь цөөрөм
Хүхэрт рашаанд амьдрах амьд биет бол хүхрийн хүчлийн давс ангижруулагч бичил биетэд юм. Эдгээр бичил биетэний бодисын солилцооны үед бий болсон хүхэрт-устөрөгч нь ялзарсан өндөгний өмхий үнэртэй тул тэр хавь жаахан тааламжгүй үнэртэй. Гэхдээ задгай агаарт тул туйлын тэвчимгүй муухай ч бас санагдаагүй. Зарим бичил биетний биомассыг зураг дээрээс харж болно.
Бичил биетнээс гадна дэлхийн хамгийн жижиг эмгэн хумс болох Physella johnsonii энэ рашаанд байх юм. Энэ эмгэн хумс бол апелсины үрнээс том биш, ердөө л 5мм гэсэн үг. Энэ сагсайсан цагаан зүйлс бол бичил биетний биомасс болно.
Энэ жижиг бор зүйлс бол нөгөө эмгэн хумс болно.
P.S. Анх 1883 онд Банффийн халуун хүхэрт рашааныг тухайн газрын ойролцоо төмөр замын шугам тавьж байсан гурван ажилчид илрүүлэн хувьдаа авахаар нилээд хөөцөлдсөн нь бүтээгүй гэдэг. Төр төмөр нударгаа буулган, энэ рашаан бол Канадын бүх ард түмний хүртээл, мөн аялал жуулчлалын төв байвал зохистой газар хэмээн зарлигджээ.
5 comments:
Ochij uzmeer gazar baina daa. Neeree Europiin holboonihond viza heregtei bolov uu?
Виз хэрэггүй. Чехүүд визгүй болсноос хойш олноор ирэх боллоо гэж яриа байсан. Энэ рашааныг эмчилгээний журмаар бас ашигладаг юм байна лээ, мартсанаас.
Наад рашаанд чинь өвгөн болохоороо очно оо, заавал. Эмгэн хумс гэхээр надад улаан дээлтэй эмгэн, тэгээд дараа нь хиртэй палийсан хумс санаанд ороод ердөө болдоггүй юм.
Гоё газар юм байна даа.
Амарсайхан: Яасан шооч юм бэ, заавал улаан дээлтэй байхаараа яадаг байнааа
Заяа: Эндхийн уул хаданд зөндөө л гарлаа. Энэ зун харин танай нутгаар явья гэж бодож байгаа шүү.
Post a Comment