Зуны дулаан улирал болж охин минь шавиагаа ханатал (энэ сонин хэллэг хаанаас гаралтай бол?) тоглож, гадаа өнжиж байна. Наранд хамаагүй тоглуулахгүй байхын тулд нарны хорт туяа, арьсны хорт хавдар, нарны хамгаалалтын тос хэрэглэхийн ач тус зэргийг тархинд нь хоногштол тайлбарлаж өгсний хүчинд охин маань "Би гадаа тоглож болох уу" гэж асуухын өмнө "Би тосоо сайн түрхээд... " гэж ярьж эхлэх болов.
Өнөөдөр дэлгүүр орж хүнсээ цуглуулахад туслуулахын тулд охиноо дагуулан явлаа. Нөгөө хурц нар зөвхөн миний охины урд, хажуугаас төөнөөд байх шиг суудал дээрээ нилээн хавчигнаж явсан охин маань машинаас буухдаа "Нар нүдний шил зүүдэг болоосой" гэв.
Наранд нүдний шил зүүлгэе!
Тэгвэл хэт хурц нарнаас болж гол мөрөн ширгэхгүй, ган халуун болохгүй, ургац, талх тариа алдахгүйгээр үл барам олон мянган хүн арьсны өвчнөөр өвдөхгүй, нарны тос үйлдвэрлэхгүй, савалгаанд хэрэглэх гэж элдэв хуванцар үйлдвэрлэж байгаль бохирдуулахгүй - байгаль орчин, эрүүл мэнд, эдийн засгийн нилээд таатай үзүүлэлтүүд ажиглагдаж магад.
5 comments:
He he ter nariig chin' manai end avchraad tav'chih yumsan gesen.
Эндэхийн нар бас айхтар юмаа. Нээрээ л шил зүүлгэчих юм сан.
Пийк - нар зарна гэсэн
Жаагий - энд 31-32 хэмтэй байна. Солонгос чинь их чийгтэй халуун байдаг уу?
Тийм юмаа, пүн хийсэн бүгчим халуун.Талын монгол хүний зан юмуу даа хааяа нэг сэнгэнэсэн сайхан агаарыг үгүйлэх юм.
Жаагий - манай энэд хаа очиж Монголынх шиг хөх тэнгэртэй, сэрчигнэсэн салхитай газар байна. Их сонин, энэд бороо орвол тэнд бас орж, цочир хүйтэрвэл Монголд бас адилхан хүйтэрсэн байдаг.
Post a Comment