2009-07-24

Let it be

Зарим түвэгтэй асуудлыг зөнд нь орхих гэдэг бол тухайн асуудлыг бидний санасан бодсоноор биш тэр асуудлын өөрөө аяндаа шийдэгдэх үе хүртэл хүлээх, аяыг нь харах, даган зохицох чадвартай холбоотой.
1968 оны өвөл, Бийтлз хамтлагийнхан салж бутрахад ойрхон байсан үед, Пол МкКартни нилээд гунигтай дүнсгэр хүнд өдрүүдийг өнгөрүүлжээ. Тэгтэл нэгэн шөнө тэрээр ихэд "тайтгаруулсан" зүүд зүүдэлсэн гэдэг. Түүний зүүдэнд түүнийг 14 настай байхад нь өөд болсон ээж Мари иржээ. "Түүний царай их тод тодорхой байсан. Ээж маань надад намуун, аргадсан дуугаар "Let it be" гэж хэлсэн." Пол, хөгжмийн зохиолч байсны хувьд өөрийнхөө зүүдэнд тулгуурлан дуу бичиж эхэлжээ. Ингэж л поп дууны ертөнц дэх хамгийн алдартай дуунуудын үг бий болсон гэдэг.


When I find myself in times of trouble,
Mother Mary comes to me,
Speaking words of wisdom,
Let it be... there will be an answer,
Let it be.

Энэ дуу бол бараг л сүлд дуулал болсон гэж МкКартни дурдсан байна. 9 сарын 11ний Ихэр Цамхаг -террорист халдлагын дараа олон радионы сувгууд энэ дууг давтан давтан явуулж байсан тул Нью-Йоркт болсон хандивын тоглолтонд уг дуугаа МкКартни дуулахаар шийджээ. "Энэ дуу бол ганц надад ч биш асар олон хүмүүст тохиолдсон хүнд хэцүү үеийг даван туулахыг дэмжсэн аргадал тайтгарлын илэрхийлэл болсон юм" гэж алдарт дуучин маань өгүүлсэн байх юм.

4 comments:

Soronzon said...

Уг нь сайхан бичлэг юм.
Төгсгөлд нь эл алдарт дууг YouTube-ээс авч "хадаж" өгсөн бол янзтай болох байж дээ!
The Beatles - Let it be

Дeстини said...

Соронзон - өөрөө бас бодож байсан болохоор шүүмжлэлийг их уриалгахан хүлээж авав. Баярлалаа.

алтаргана said...

сайн уу, их гоё блогтой юмаа. Би энэ дуунд их дуртай, саяхан болтол Kеннеди хоорын дуулсан энэ дуу блогт маань уянгалж байлаа. Үгнээс гадна ая нь их таалагддаг аа

Дeстини said...

Алтаргана - шинэ хүн зочилсонд баярлав. Чиний блогоор цөөнгүй орох боловч сэтгэгдэл үлдээх нь ховор.

Tedy - Санал тавьсанд баярлалаа. Баннер байхгүй юм, надад.