Гаитид газар хөдөлсний дараа Канадын засгийн газар 5сая доллар хандивлахдаа "Хувь хүн, компаниудын хандивласан мөнгөтэй тэнцэх хэмжээний засгийн газраас гаргах болно" хэмээн зарлаж таван долоо хоногийн хугацаа өгсөн юм.
Тэгвэл зарласан хугацаанд 113сая доллар төрийн бус байгууллагууд, ард иргэдээс цугласан байх юм. Радио, телевиз, гар утас, томоохон худалдааны төв, сургуулиудад хандивын цэгүүд байрлуулан жинхэнэ компанит ажил өрнөсөн гэхэд хэлж болно. Энд тэндгүй үнэгүй тоглолт маш их болов.
Утасны тусгай дугаар ажиллуулан, тэр дугаарт мээссэж илгээвэл шууд таван доллар таны нэр дээр хандивлагдах болно гэж зарласан нь их үр дүнгээ өгөх шиг болов. Энэ нь сургуулийн насны утастай хүүхдүүдийг хүртэл тустай үйлд хамруулах амар нөхцөл бүрдүүлсэн.
Канад улс дор хаяж 230 сая доллар Гаитид хандивлах нь ээ. Ийм их хэмжээний мөнгө цуглана гэж Засгийн газар тооцоолсон болов уу?
7 comments:
Гаитид газар хөдлөхөд бус, монголд зуд болоход хандив өргөхгүй дээ
Эдийн засаг, газар зүй, улс төрийн глобалчлалын талаас аваад үзвэл Гаити улс, глобалчлалын хувь хүртэж байгаа нь үнэн. Газар хөдлөхөөс өмнө ч гэсэн шүү дээ. Манайд алив асуудал болоход том гүрнүүд тоож үзэх нь бага байна, тэдэнд ямар нэг байдлаар ашигтай байсан бол хөдөлж магад. Эндхийн ТВ-р зудын тухай уг нь гарсан. Элчин сайдаас онцгой ажил зохион байгуулсангүй, мөнгө гуйхаар том компани өрнүүлсэнгүй.Нөгөө талаар 150 мянган үрэгдсэн хүн, орон гэргүй үлдсэн хүмүүстэй, мал амьтан харьцуулах нь үр дүнд хүрэх болов уу?
olnii huch olomgui dalai:)
Bayariin mend hurgeye! Saihan bayarlaarai^^
Evropiin holboo hagas terbum dollar handivlana gesen tegenguut amerikuud baritsaad hagas terbum dollariin handiv tal talaasaa tsugluulaad Gaitid oghoor bolson. Gehdee amerikuudiin tsergiin hamgaalaltiin uilchilgee ba avraga tom tsergiin emneleg usan ongotsnii uilchilgee bas olon arvan say dollariin biyet handiv bolchih baih.
Suuliin uyed Baruunii yurtunts jaahan uhaan suugaad azi afrikiin hetsuu ulsuudad negneesee baritsaj nemj handiv orgodog bolson baih.
Barimalch
2006 onii aihtar tsunamigaar jishee n ehelj amerik 40 say dollar indonezid handivlana geluu dee tegsen doloo honogiin daraa n Germanuud indonezid 400 say dollar handivlana amerikiig iim bayan baij araich dee geed olon ulsiin hel am degdeesen tegenguut barag margaash n amerik handivaa 400 say bolgoson yavdal garsan.
Kanaduud mash ih yumaar ameriktai baritsaj ana mana baidag uchir handivaa yaj iij baigaad amerikiin tal huvid hurgesen bolovuu. Ternees Vankuveriin olimpoor kanadad yaduural gazar avch baihad olimp zohioj zugaa tsengel hooloo gesen eserguutsel suuliin heden doloo honog mash ih baisan.
Barimalch
Barimalch
аймаар цугласан байна даа тэ
Сайн цугласан байна ш дээ.
Post a Comment