Канадын ялангуяа хойд хэсэгт, Монголын дархад ястны адил урцанд амьдарч, цаа бугыг хоол, хүнс, тээвэр, амьжиргааны арга болгон хэрэглэдэг нутгийн Индианчууд голдуу амьдарна.
Анх Европчууд энэ тивд хөл тавьснаас хойш, Хойд Америкийн Индианчуудын хувь заяа амар тайван байгаагүй гэж хэлэхэд болно. Үржил шимгүй газар, амьдрах нөхцөл муутай газар руу шахагдсан индианчуудын хариу тэмцэл үр дүнд хүрээгүйгээр үл барам зарим нэг бүлэг индианчууд устан алга болсон. Нилээд хэсэг нь соёлтой хүмүүсээс халдварлсан өвчний улмаас нас нөгчив. Сүүлдээ Канадын төлөөх Англи, Францын дайн, дараа нь Англи, Америкийн дайны хөлд нилээн чирэгдсэн индианчууд улам бүр хойш түрэгдсээр байв.
Дайны хөл татрахад Канадчууд (Англичууд) нутгийн уугуул иргэдтэй олон талын гэрээ хийж, тохиролцоонд хүрсэн боловч тэдгээр гэрээний хожмын үр дагавар хирхэн өрнөхийг хоёр тал чухам сайн тунгаан бодолцсон гэдэг нь эргэлзээтэй. Ямар ч байсан нутгийн унаган иргэдийг аль болох амар, тайван байлгах зорилгоор хотоос гадна тэдний амьдрах газрыг "дархан эрхэт" (reserve) хэмээн өргөмжилж, уг газарт орших байр, сууц, эдлэн талбайг ямар нэгэн байдлаар үнэлэх, татвар татах, барьцаанд авахыг одоо мөрдөгдөж буй Индианчуудын Акт бичигт хоригложээ. Хэрэв тэд, төв суурин газар суурьшихыг хүсвэл сургуульд үнэгүй хамруулах, татвараас чөлөөлөх, эрүүл мэндийн даатгал төлөхгүй байх зэрэг давуу эрх эдлэнэ. Гаднаас харахад их сайхан боломжоор хангасан. Индианчууд ч гэсэн ийш, тийш хөөгдөхгүй, зоргоороо тайван амьдрах бололцоотой боллоо гэж бодсон байх.
Тэд одоо хирхэн амьдарч байна вэ?
Миний нүдээр харахад бусдын жишгээр амьдарч яваа хүмүүс цөөнгүй байдаг. Харин тэдний нийтлэг дүр төрх бол өөр. Индианчуудын тосгонд ажилгүйдэл, архидал, хар тамхины хэрэг, сургууль хаялт... бүхий л муу үзүүлэлтүүд өндөр. Ажилгүй тул ихэнх нь улсаас цөөн төгрөгийн тэтгэлэг авна. Нэг байранд арав, хориороо амьдарна. Тааруу нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүд ч сургуульд явах идэвхи сул байх. Өөрсдийн хүчээр, байгалийн хишгээр бариад авсан байраа ч үнэлүүлэхгүй боломжгүй, улсаас бариад өгсөн байрыг үнэлүүлэн банкнаас зээл авах эрх байхгүй. Банк ч тэдний "эд хөрөнгийг" барьцаанд авах эрхгүй. Эцсийн үр дүнд эдийн засгийн хувьд бие даасан байдалд хүрэх боломж тэдэнд тун бага.
Анхнаасаа эдлэн газрыг нь эрхэт дархат хэмээн зарлахгүйгээр Европын цагаан арьстнуудтай зэрэгцэн амьдрах нөхцөлөөр хангасан бол ийм байдалд хүрэхгүй байсан болов уу?

5 comments:
Давуу эрх нь хөгжихөд саад болжээ дээ.
Миний хаяг batsuuri8@gmail.com шүү.
хөөрхийсийн эдийн засгийн харилцааг нь хаачихсан байна ш дээ.
Муухай бодлого байж шүү. Өнгөц харахаар сайхан. Цаагуураа үндэстнийх нь хувьд устгах бодлого явжээ.
Хятадууд Манжуудыг яаж мөхөөлөө дөө
Australia-d uuguuluudad ni bas tiimerhuu bodlogo yavuuldag um
Хуулиндаа тэгээд заачихсан юм болохоор гадуурхсан хэрэг биш гэж дээр дооргүй үзнэ.
Post a Comment