Үнэгүй кофе, үнэгүй ундаагаар их үйлчлэх юм энэ нутагт, мөн бидний хэлж сурснаар Америкт. Цайны газар, ресторанд нэг аяга юмуу стакан кофе аль эсвэл ундаа авсны дараа дахин уух бол үнэгүй аягалж өгнө. Эсвэл симбол төдий бага мөнгө авна. Нэг сайхан нь эндхийн кофе, гялгар жижиг ууттай, уусдаг нунтаг эд биш, кофены үрийг нунтаглаж, шинээр хандалсан, хамар цоргисон үнэртэй, сайхан амттай байдаг юм.
Зарим газрын үйлчлэгч нар их сурамгай - бид эхний аягаа уугаад дуусангуут, халуун савтай кофе авчран дүүргэж өгнө. Хүүхдүүдэд бол мөстэй ундааг нь бас л дүүргээд өгнө. Дээрээс нь үнэгүй гэж бодохоор их таашаалтай. Хоолны газрын кофе бол эндхийн хүнсний дэлгүүрийн талхтай адил юмуу даа. Талх ер нь ашиг сайтай бизнес биш гэнэ, уг нь. Ашиг багатай гээд талхаа зарахаа больчихвол бусад төрлийн хүнсний орлого бас буурдаг гэж байгаа. Арга ч үгүй юм уу, жишээ нь би бол талх авах гэж ороод л өөр төлөвлөөгүй хэд хэдэн хүнс аваад гараад ирдэг тал байдаг.
Гэхдээ бид үнэгүй кофе, ундаа уух гэж үйлчлүүлдэггүй, тэр ундааг бол хүүхдүүддээ уулгахгүй, эрүүл мэндэд муу гэж үргэлж ухуулна. Харин хэзээ Монголд маань "хоёр дахь аяга нь үнэгүй" сүүтэй цайгаар үйлчилж эхлэх бол доо?
4 comments:
Tiimee nemelt ayga kofe n unegui n uilchilgeenii bonus l baih. Manaid ayndaa yums jigdreed uilchilgeenii standart ondorshoor ene nevtrene l dee.
Бидний мууг нь гайхаад байдаг хятадууд цайгаа үнэгүй өгдөг шүү дээ. Манай монгол хийцтэй цайг биднээс хэд дахин сайхан хийгээд халуун саваар нь үнэгүй авчраад тавьчихыг нь яана
Үйлчлүүлэгчээ татах нэг арга юм даа. Гэснээс манай монголын рестораны үйлчилгээ энэ жил муудаа юу даа гэж санагдсан шүү.
Монголдоо очиж "Хоёр дахь аяга нь үнэгүй" нэртэй ресторан ажиллуулдаг юм бил үү гэсэн. Урд улсынхан сүүтай цайгаар үнэгүй үйлчилдэг эсэхийг би ер мэдсэнгүй. Яасан сүрхий юм бэ? Миний мэдэхээр бол Бээжинд олигтой кофе амар олддоггүй, олдвол хоёр дахь аяга нь үнэгүй гэж бүр байхгүй, "шатаачих" гээд байдаг юм.
Post a Comment