Энэ Америк чинь ямар сонин хуультай юм бэ? Эцэс төгсгөлгүй дайн, эдийн засгийн хямралын шуурган дунд арайхийн хийж, бүтээсэн зүйлсээсээ ухарна гэнэ үү? "Чиний хийх өөрчлөлтийг бид дэмжиж байна, бидэнд өөрчлөлт хэрэгтэй байна" хэмээн гаргаж ирсэн Ерөнхийлэгчийнхээ намыг дэмжихгүй, нөгөө өөрчлөлтийг чинь бид дахин өөрчлөн хэмээн өөр намыг Төлөөлөгчдийн Танхимд илүү давамгайгаар сонгож орхих юм. Обамагийн нам Сенатад ялагдал хүлээгээгүй боловч гацаанд орох нь тодорхой болов.
Хамгийн эгзэгтэй нь ерөнхийлэгчийн дөрвөн жилийн хугацаатай бүрэн эрхт засаглалын тэг дундуур (2 жилийн дараа) танхимын болон Сенатын гишүүдээ сонгож, солих бололцоо гардаг нь эдийн засгийн хямрал, ажилгүйдэл, эсвэл эрүүл мэндийн шинэчлэлт мэт үр дүн нь цаг хугацаанаас онцгой хамаарах үйл явдлуудтай давхцаж, үүнийг нь сөрөг нам овжин ашиглах боломж бүрдэх шиг санагдав. Тухайн намын хувьд энэ том амжилт боловч улс орны хөгжил, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж, ажилгүйдлийг бууруулахад тоймтой ажил хийх, төлөвлөхөд түвэгтэй болсон мэт. Ялалт бүхэн сайн үр дүн авчирдаг уу?
Одоо бол бодит ажил хийхээсээ илүү хэлэлцээр хийх, тохиролцоонд хүрэх арга эрсээр дараагийн үлдсэн хоёр жилээ өнгөөрөх юм болов уу? Танил дүр зураг харагдана.
Хамгийн эгзэгтэй нь ерөнхийлэгчийн дөрвөн жилийн хугацаатай бүрэн эрхт засаглалын тэг дундуур (2 жилийн дараа) танхимын болон Сенатын гишүүдээ сонгож, солих бололцоо гардаг нь эдийн засгийн хямрал, ажилгүйдэл, эсвэл эрүүл мэндийн шинэчлэлт мэт үр дүн нь цаг хугацаанаас онцгой хамаарах үйл явдлуудтай давхцаж, үүнийг нь сөрөг нам овжин ашиглах боломж бүрдэх шиг санагдав. Тухайн намын хувьд энэ том амжилт боловч улс орны хөгжил, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж, ажилгүйдлийг бууруулахад тоймтой ажил хийх, төлөвлөхөд түвэгтэй болсон мэт. Ялалт бүхэн сайн үр дүн авчирдаг уу?
Одоо бол бодит ажил хийхээсээ илүү хэлэлцээр хийх, тохиролцоонд хүрэх арга эрсээр дараагийн үлдсэн хоёр жилээ өнгөөрөх юм болов уу? Танил дүр зураг харагдана.
Нэмэлт тайлбар
Амарсайхан, Үлмэдэх нартай энэ тал дээр санал нийлэхгүй бололтой. Энэ удаагийн сонгууль бол хүмүүсийн бухимдлаас үүдэлтэй, сэтгэлийн хөдөлгөөнөөр явагдлаа гэж шинжээчийн ярихыг сонссон. Ихэнх хүмүүст, хямралаас гарах арга зам эрэх, ажилгүйдлийг бууруулах зэрэг амар биш том асуудлууд том санагдаагүй нь тодорхой. Иргэд бүр тийм ухаантай, алсыг харсан байх албагүй. Үүнийг саяхан Францад болсон ажил хаялт, үймээн гэрчлээд өгнө. Уг нь тэд ажил хаялтаараа алдартай (яагаад гэвэл гайгүй үр дүнд хүрч чаддаг) улс, гэхдээ энэ удаад төсвийн алдагдал бууруулах, хямралыг гүнзгийрүүлэхгүй байх арга хэмжээг тэтгэвэрт эрт гарах хувийн эрх ашигтайгаа дэндүү хольж хутгасан тул амжилтанд хүрээгүй.
Бин Ладены хувьд түүнийг устгахаар АНУ арваад жил оролдож буй баримтат нэвтрүүлэг харсан. АНУ яаж ч хичээгээд нэгд газар нутгийн хязгаарлалт, хоёрт муслим шашинтны ёс зүйг (ариун дайн, хариу авах...) дутуу үнэлснээс болж үр дүнд хүрэхгүй байгааг харуулна. Хоёр ч удаа бараг барих үе дээр алддаг юм даа. 2-3 удаа бөөн нөр хүч, материаллаг эд баялаг, хүн хүчээ алдаж байж шал өөр хүн устгачихсан байсан. Тэр бүхнийгээ ДНХ-н шинжилгээ хийж тогтооно. Үнэн бүтэл муутай.
9 comments:
Барак Обама, Жорж Буш хэн ч байлаа гэсэн хүүхэлдэй л байдаг юм шиг надад санагддаг. Цаана нь зэвсгийн наймаачид, хар тамхиныхан гээд мөнгөтэй томчууд энэ хүүхэлдэйг хааш нь харуулах, юу хэлүүлэхээ мэдэж байдаг нь ил.
Жорлонд илтгэл сонсоод зогсож байсан залуу ерөнхийлөгч боллоо ч гэх шиг ард түмэндээ зориулсан үлгэр зохионо. Харин цаана нь Бен Ладенийг үүрд амьд байлгах, санхүүжүүлэх, хоёр өндрийг нураах гээд бүхий талаар "Америкийн дайсан" бий болгож дайн хийх ажлаа өөрсдөө зохицуулаад л түүндээ толгой эргэмээр их мөнгө эргэлдүүлээд л.
Манайхан ч гэсэн дээ.
Амраа ахтай санал нэг байна. Улс төрийн далд явуулга гэж үнэхээр хүн ойлгохын аргагүй сонин шүү.
АНУ террор амиа хорлогчидтой дайн зарлаж цаашилбал лал ертөнцийн дарангуйлагчидтай тэмцэж, энэ нь гэхдээ өнгөн талдаа л даа. Эцэст нь Иракийн газарын баялагт хүрэх гэгэсэн асар том төлөвлөгөөнийх нь эхлэл 2 өндөрөө өөрсдөө нурааснаас эхэлсэн гэж үзэх хүмүүс цөөнгүй байдаг юм билээ.
Canada-d US-n tuhai medeelel tugeemel uu? esvel chi sonirhon sonsdog umuu? chi US-n talaar sain medeh um
Амарсайхан, Үлмэдэх - АНУ өөр улс орны хэрэгт дэндүү хошуу дүрдэг нь үнэн гэхдээ 2 ихрийг тэд өөрсдөө сөнөөгөөгүй.
Гилийн хатан - АНУ бол Канадын ганц хөрш шүү дээ, тэгэхлээр тэнд болж байгаа үйл явдал хүссэн, хүсээгүй сонсогдох юм. Тэгээд ч тэд дэлхийн улс төр, мөнгө санхүүгийн бодлогын хандлагыг тодорхойлдог тул яалт ч үгүй сонсож таарах юм. Мөнгөний бодлогын хувьд одоо Хятад гол рольд тоглодог болж байх шиг байна. Бусдаар бол дэлхийн мэдээ харах дуртай, далайн дунд орших энэ зарим жижиг буурай орнууд сүүлийн үед бүр хэцүүдэх нь ээ.
АНУ бол аварга санхүү-эдийн засаг, цэрэг дайны машин. Харин энэ машины жинхэнэ эзэд нь жүүдүүд гэж ярьдаг юм билээ. Харин цагаан арьст англо-саксууд удаад нь ордог гэж байгаа. Обама зүгээр л утсан хүүхэлдэй. Обама ерөнхийлөгч болмогц хажууд нь цагаан арьст Байденыг нааж орхиж байгаа биз дээ. Иракийн дайн бол зүгээр л газрын баялагт хүрэх гэсэн арга мэх байсан нь хэнд ч ойлгомжтой. Буш тэргүүтний орилоод байсан нөгөө WMD нь хаана байна? Байхгүй л байгаа биз дээ.
Обама хүүхэлдэй эсэхийг бид мэдэхгүй. Байдин бол Обаматай хамт гарч ирсэн, Обама түүнийг өөрөө сонгогдохоосоо өмнө сонгосон. Байдин, гадаад бодлогын өндөр мэргэжилтэй гэж үнэлэгддэг, мөн хамтарч ажиллах чадвараараа шилэгдсэн гэж үздэг.
Dain businesst sain gej yaridag yum baina lee. Caana n' iimerhuu yum lobbidoj baigaa humuus baigaa. Obamagiin huv'd sanaa n' saihan ch ajil bolgoj heregjuulehed olon saad garch baigaa. Minii bodloor dahin songogdohoo bodood zorigtoi alham hiij chadahgui baina uu gej hardaad baigaa.
dajgui shuuu minii blogoor orj uzeere ghost1992ka.blogspot.com
Өчигдөр, 2011/05/01нд Бин Ладен алагдсаныг зарлалаа. Түүний шарилыг, бунханд залуулж, шүтүүлэхгүйн үүднээс далайд хаясан гэж АНУ мэдээлэв.
Post a Comment