“Эдийн засагч” (The Economist) сэтгүүлийн 2010 оны 10 сарын 23ны дугаараас товчлон орчуулав.
Саяхныг хүртэл Монголчууд өөрсдийгөө “Алтан дээр суусан гуйлгачид” гэж дүрслэх зуршилтай байсан. Асар их ашиглагдаагүй газрын баялагтай энэ оронд хөдөлмөрийн үнэлэмж бага, ажил ховор байлаа. Улаанбаатарын худалдан авагчид, мах, ногоо, үстэй малгай авах гээгүй л бол өргөн хэмжээний сонголтонд умбаж чаддаггүй байв.
Харин ойрын үед хэрэгжүүлж эхлээд байгаа уул уурхайн төслүүд шинэ өөрчлөлтийг авчирч байгаа боловч мөн шинэ асуудлыг дагуулах нь тодорхой байна. Эдийн засгийн өсөлтийг амласан хэмжээгээр нэмэгдүүлэхийн зэрэгцээ байгалийн орчноо сүйтгэхгүй байх, шинэхэн ардчилал эсвэл байгаа эдийн засгаа дордуулахгүй байх асуудлыг зохицуулах хэрэгтэй болоод байна.
Уул уурхайн ашиглалттай холбоотойгоор Монголын нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүн жил бүр дор хаяж 10%-иар нэмэгдэж, 2018 он гэхэд одоогийнхоосоо дөрөв дахин нэмэгдэх тооцоог Олон Улсын Мөнгөний Сангаас гаргажээ. Монголын говь дэх хоёр орд энэ их баялагийг бүрдүүлэх магадлалтай байгаа. Өнгөрсөн жил зөвшөөрлөө авсан Оюу Толгойн орд, алтны зэрэгцээ дөчин сая тонн зэсийн нөөцтэй. Нөгөө орд болох Таван Толгойн нүүрсний уурхайд нэмэлт хүч хөрөнгө зарцуулж, гол захиалагч Хятадтай холбох зам харилцааг сайжруулж байна.
Монголын Засгийн Газар, Оюу Толгойн Ордны ашгийн 30%-ийг авах гэрээтэй. Гэхдээ, ерөнхийлэгч Ц. Элбэгдорж бол үүнийг их ээдрээтэй асуудал хэмээн үзэж байна. Түүний хэлснээр “Муу засаглалтай, муу системтэй оронд их хэмжээний ашиг, орлого орж ирвэл бид асуудалд унаж байгаа нь тэр” гэнэ.
Учир нь Монголын улс төр, өглөг тэтгэлгийн үндсэн дээр явагддаг, нэр дэвшигчид мөнгө болон эд материал амлаж, сонгогддог. Төрийн мөнгөн сан нэмэгдээд ирэхийн үед энэ гажиг улам гаарах хандлага бий болж мэднэ. Хээл хахууль ч гэсэн 1990 оны үеийн улсын өмчийг хувьчлах хуумгай хувьчлалын үеийнх шиг ихсэж магадгүй. Ер нь уул, уурхайн салбарт хуучны, ахмад төрийн албан хаагчид, түшмэдүүд байгаа нь энэ магадлалыг улам ихэсгэнэ.
Гэхдээ Монгол Засгийн газар янз бүрийн арга хэмжээг авч эхлээд байна. Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтөнд хязгаарлалт тогтоов, хахуулийн эсрэг шинэ хууль баталлаа. “Хоёр жилийн дараа гэхэд уул уурхайгаас монголын эдийн засагт оруулах хувь нэмэр 70 хувиас буурч 20-д хүрнэ гэж үзвэл уул уурхайн бус салбарт оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд туслах хэрэгтэй байна” гэж ерөнхийлэгч Ц. Элбэгдорж ярив. Энэ нь магадлал мөн муутай боловч, Монгол улсын одоогийн удирдагч нар хуучны удирдагч нараа бодвол баяжихтай холбоотой тулгамдсан байдлыг ойлгох боловсролтой юм. “Бид Нигери болох уу, Чили улс болох уу гэдэг асуудал байна” хэмээн унтамхай нүүдлийн байдлаас гарч яваа орны засгийн газрын зөвлөх өгүүлэв.
9 comments:
Нүүдэлчид биш
Сүйдэлчид болсоон
бүх нутгаа сүйтгэчихээд яах гээд байгаа юм бол оо?
neeree minii tanih nileen heden hun Umnugobi-d ajild orson baina. Chadvarlag zaluusiig sorood ehelsen baina shuu
Байгалийн баялагаа зохистой ашиглах мэдлэг, шаардлага түүн дээр тулгуурласан хууль дүрэм, янз бүрийн зохицуулалт байх хэрэгтэй юм байна. Эндхийнхний уурхайн хог хаягдал хянах, боловсруулах, хүн амьтанд аль болох аюул багатайгаар тодорхой орчинд хязгаарлах талаар хуулиудыг би их сонирхдог. Нарийн заалтууд байдаг юм байна, тэдгээрийг зөрчвөл торгууль нь тамтаггүй өндөр. Торгуулийн мөнгө хэнд очих, юунд зарцуулагдаж байгаа нь бас их сонирхолтой бас гайхамшигтай ч юм шиг.
Minii bodloor ehleed bodlogoo bolovsruulaad daraa n' ashiglah heregtei baisan bolov uu. Odoogiin baidlaar huuliin coorhoi ihtei, ter hemjeegeeree urshig ihtei l yum bolood baina uu gej aih yum.
Бараг л ажил хийхгүй амьдарчихна гэж хүмүүсийн тархийг угаадгаа болимоор юм.
Ард нь байгаль нөхөн сэргээдэж чадахгүй бол ийм, тийм болно гэж ярихын оронд...
hmmm tanii blog ih goyo yum kanadad amidardag yumuu yamar chigleleer yum be bi ch bas gadaadad bdag todruulbal japand tanii enehuu medeelel tanii bodoj bui bodol edgeer bichveruudiig ulam olon hund unshulj ulam olon hund tugeeh yumsan mongolchuud ulsaa hugjuulhiin tuld uursdiiguu hugjuuleh heregtei gedgiig mededgui humuus yum shig sanagddag ihenh ni shuu hehe tani shig iim uzel bodoltoi humuus ulam ih turuusei mongold
Happy New Year!!! ▲
☼☼
*•♥•*
*♥♀ ♂♥*
*♥•►◄••♥*
*♥☺▬♥▬☺♥*
*♥•♥▬#♠♥▬♥*♥*
*♥♫♥▬♫♥ ♥♫▬♥♫*
*♥☺♥☺♥♫*♣♥♫♥☺♥♥*
*♥♥♣♫♥♣♥☺♥♫♥☺♥♫♣♥♥*
*♥♥☺♣♥♫♥♫♥☺♥♫♥♫ ♥♣☺♥♥*
▓█
▓█
Шинэ оноо сайхан угтаарай.
Ирж буй шинэ ондоо аз жаргал, амжилт бүтээл арвин байг.
goe blog bna!
Post a Comment