2011-07-09

Наадам, хуушуур, хурдны морьд, хээлтүүлэг...

Наадам тун ойртлоо.

Гадаад байгаа мань мэт өөрсдийн гэх наадмын талбайдаа цуглан, хуушуураа хийж идэн, хүүхдүүдээ уралдуулахаар(морьны оронд), дарцаг онох (нум сумны оронд) гэх мэтийн арга хэмжээ авахаар ярилцаж байна.

Морь гэснээс гүүний хээл хаях талаар нэгэн сонирхолтой сэдэв дээрхэн уншиж маш их гайхаж билээ. Ер нь ямар ч амьтдын хувьд хээл хаях түгээмэл тохиолддог зүйлсийн нэг. Харин гүүний хувьд хээл хаялт бараг 40%-д хүрдэг гэнэ. Тэр битгий хэл, хэрэв нэг сүргийн гүү нөгөө сүргийн азарганаас үр төл олсны дараа өөрийн сүрэгтэйгээ буцан нийлсэн тохиолдолд тухайн "гадны" үр төлийг зулбах тохиолдол бүр илүү өндөр байдаг гэнэ. Гүүний хувьд адуу л бол адуу: зассан, засаагүй адуу, азарга зэргийг гүү хооронд нь ялгадаггүй, тиймээс өөрийн сүрэгтэй нийлсэн хойноо ямар нэг эр адуунд ойрхон байх юм бол өөрийн гормоны үйл ажиллагааны үр дүнд үр төлөө зулбах чадвартай гэж энэ судалгаанд дурдсан байх юм.

Хэрэв хурдан удмын үр төлтэй болъёо гэвэл хурдан удмын азарга, хээлтүүлсэн гүүний хамт тээлтийн 11 сарын турш байсан хамт байсан тохиолдолд хээл хаяхгүйгээр, хүссэн унагатай болох магадлал өндөр болох нь. Бусдаар бол азарганаас холдуулсан тохиолдолд хээл хаялт явагдах магадлал их.

Моринд хайртай, манай ухаант ард түмэн энэ асуудлыг яаж зохицуулдаг байсан юм бол гэж бодоод л байна. Мэдэх хүн байна уу?

Та бүхэн сайхан наадаарай.

6 comments:

Нэгдсэн хүч ТББ said...

Би таны блогыг байнга уншдаг. Сонирхолтой сайхан зүйл бичдэг шүү. Бас тэрүүхэндээ наадамаа хөөрхөн л тэмдгэлдэг юм байна. Сайхан наадаарай.

peakfinder said...

Saihan naadaarai...

ZAYA said...

Saihan naadaj baina uu?
Neeree guu heel hayalaa gej yaridag shuu.

A.Амарсайхан said...

Цаг агаараас бас их шалтгаалдаг байхаа. Зарим жил хэдхэн унагатай, зарим жил бүх гүү унагатай байдаг юм билээ

Гилийн хатан said...

Saikhan naadav uu?

Dogi said...

Sain bna uu?