2008-05-28

Та гэртээ хичнээнийг илгээдэг вэ?

Буурай бүү хэл бузар хөгжилтэй орнуудын иргэд ч гадаадад ажиллаж хөдөлмөрлөн ар гэрийнхээ санхүүд тус нэмэр үзүүлдэг.

Буурай орны иргэд эргээд нутагтаа хичнээн хэмжээний мөнгө илгээдэг болохыг Дэлхийн банкнаас барагцаалан гаргасан судалгааны тоймыг дурдъя. Энэ бол албан ёсоор банкаар гуйвуулж буй мэдээнд үндэслэсэн боловч барагцаалсан тоо, үүнээс далдуур үүнээс ч их мөнгө цувардаг байж мэднэ гэж мэдээнд дурджээ.

2007 онд дэлхий даяар нийтдээ 318 тэрбум ам. долларын шилжүүлэг ар гэртээ илгээдэг тооцоо гарсны 240 тэрбум нь буурай хөгжилтэй орнууд уруу чиглэгдэх байсан гэнэ. Энэ бол тухайн орнуудын гаднаас албан ёсоор авдаг тусламжаас дор хаяж хоёр дахин их бөгөөд гадны шууд хөрөнгө оруулалтын бараг гуравны хоёртой тэнцэх мөнгө гэсэн үг.

Энэ замаар гаднаас хамгийн их мөнгө хүртдэг топ 10 орнуудад Энэтхэг (27 тэрбум ам. доллар), Хятад (25.7), Мексик (25), Филиппин (17), Франц (12.5), Испани (8.9), Бельги, Герман, Англи, Румын (7.2-6.8 тэрбум ам. доллар) зэрэг улсууд орж байна. Өндөр орлоготойд тооцогдох Франц, Испани, Англи орны иргэдийн хувьд бол тэд Европын өөр өндөр цалинтай орнуудад ажилладаг бөгөөд тэдний нутагтаа гуйвуулсан мөнгө бол өөрийн унаган орны ДНБ-ийн 0.5%-ийг ч бүрдүүлэхгүй аж. Харин Таджикстан, Молдав, Тонга, Киргизстан, Гондурас орны хувьд илгээсэн мөнгөний хэмжээ тус дурдсан улсуудын ДНБ-ийн дөрөвний нэгээс илүүг бүрдүүлдэг байна гэж судалгаагаар гарчээ.

Монгол орны хувьд тодорхой мөнгөний хэмжээ олж харсангүй, харин та бидний илгээсэн мөнгө манай улсын ДНБ-ийн 6-10% болдог гэнэ.

Эх сурвалж
"Тайм" сэтгүүл, 2008 оны 5 сарын 19, хуудас 8-9
Дэлхийн банкны вэб хуудаснаас:
http://siteresources.worldbank.org/EXTDECPROSPECTS/Resources/476882-1157133580628/BriefingNote3.pdf

11 comments:

ganga said...

Одоохондоо манай гадаадад ажиллаж нутагт буй гэр орондоо мөнгө илгээдэг хүмүүсийн олонхи хар бор ажил хийдэг байх. Жилээс жилд оюуны хөдөлмөр хийдэг, тухайн салбартаа тэргүүлдэг толгойтой монголчуудын тоо нэмэгдэж байгаа гэж бодож явдаг.

Дeстини said...

Ганга - Тийм ерөөлийг би ч гэсэн тавьмаар байна. Монгол хүмүүс уг нь аливаа зүйлийг сурахдаа хурдан, эв дүй сайтай, дасан зохицох чадвар гайхалтай өндөр гэж боддог. Манай ах дүү нараас маш олон хүн гадаадад хар бор ажил хийдэг. Энэ бол бидний амьдралын түүх болоод байна.

peakfinder said...

Haraad baihad gadaadad baigaahed n' hols huchee shavhaj olsonoo yavuulaad, avsan hed n' zugaalaad ongorch baigaa n' haramsaltai sanagddag. Oorsdoo zugeer baij baigaad avsan bolohoor tegdeg yum uu, gariin salaagaaraa ursgachih n' yav daa gemeer dee. Ug n' olson hediig n' cugluulj ireeduitei yum hiimeer sanagdah yumaa.

Дeстини said...

Пийк: Тийм тал байгаа шүү. Зарим нь үр хүүхдээ дэндүү их санасандаа дуртай юмаа аваад хэрэглэ гэж мөнгө өгч сэтгэлээ амраана (үүнд бас сөрөг үр дагавар дагалдана), настан буурал, зовсон зүдэрсэн ах дүүдээ мөн тусламж үзүүлэхийг хичээнэ. Бусдыг ч хэлэх юм биш, би ч мөн оюутан байхдаа ах дүү нараасаа дандаа мөнгө авдаг байсан. Одоо буцаагаад мэр сэр тусалдаг болоод байна. Манайхны бие биенээ гэсэн сэтгэл, ялангуяа эхийн сэтгэл бол агуу, тийм ээ.

A.Амарсайхан said...

Тийм байх өө.
Гадаадад сурдаг та нарынхаа буянг бид их хүртдэг дээ.

АНУ-д Брижпортод сурдаг дүү минь надад хоёр ч удаагийн цагаан сараар 100-г явуулсан юм даг /"Их холоос гар сунган золгож байна, хүлээн авна уу" гэсэн санаа юм байлгүй гэж би бодсон. Тэр мөнгөөр нь Пийк-ийн хэлсэн шиг зугаалаагүй хоёр хүүдээ хувцас авч өгсөн/
Аав ээжид бол бишгүй л их мөнгө явуулдаг юм билээ.

Anonymous said...

Gadaadad baidag manaihan geriinhendee mongo yavuulaad ter n jild niitdee 120 say garui am.dol boldog gej 2 jiliin omno duulj baisan odoo arai ihessen biz.

Heden jiliin daraa ene gavyag unelj eh ornoo gadnaas n hogjuulegchidiin gavyag monholj hoshoo bosgoh bailgui dee.

barimalch

tumee 33 said...

Peak-iin heldeg unen shuu. Mongol dahy olonhtoi gadaadad surch ajilladag bolon gadaadaas butsaj harisan humuusiin uzel bodliin, setgelgeenii zuruu gej ih tom yum baih shig bna aa,tee...

ZAYA said...

Нээрээ ноднин, уржнангийн хадгаламж зээлийн хоршооны дампуурлын үед олон хүмүүс гадаадад байдаг хүүхдийнхээ мөнгийг хадгалж байсан гээд бөөн л юм болоод байсан.
Тэгээд сонсоход их л мөнгө явуулдаг юм билээ.

ganga said...

chinii ene bichlegt haa saigui negdugaart comentlood baidag.

Ганаа_бж said...

Saihan bayarlaarai. Nutagtaa naadamlaj yavaa biluu, yalaa?

arsun said...

Сар гаруй таг болчлоо, амраад л байнаа даа.