2008-09-01

Өглөө эрт сэрээхээ мартав аа, ээж ээ!

Хичээлийн шинэ жил эхлэх гээд хүүхдүүд маань бөөн баяр. Ялангуяа 10 настай бяцхан охин минь нилээд сүйд болж байгаа нь үнэхээр эгдүүтэй.

Гурван долоо хоногийн өмнө 2 хүүхдээ дагуулан нэгэн худалдааны төв орлоо. Энэ үед бид уг нь өөр зүйл худалдан авах төлөвлөгөөтэй явсан тул тэдний хичээлийн хэрэглэлээ авья гэсэн санааг би нэг их ойшоон дэмжсэнгүй, гэхдээ жагсаалтаа аваад гараад ирсэн урмыг нь бодож "За та нар өөрсдөө сонгон аваарай, их үнэтэйг нь битгий ав, үнэтэй бүхэн чанартай байх албагүй, хэтэрхий хямд байвал бас битгий ав, удахгүй хаях хэрэг гарч мэднэ, тэгэхлээр хогонд мөнгө төлөөд хэрэггүй" гэж захиад өөрөө өөр тасагт худалдаа хийн, үе үе ирж шалгаж байхаар тохиролцон саллаа. Хоёр хүүхэд маань ч дээр дээр үсрэн үлдэв.

Хэд хэдэн удаа эргэж тойрон тэдний худалдааны явцыг асуув. Тэд жигтэйхэн ажил хэрэгч харагдана. Хоёр давхар түрэх тэргийн доор нь Ах, дээр нь Дүү авсан зүйлсээ өрсөн харагдана. Жижиг баллуураас эхлэн франц хэлний толь бичиг хүртэл авсан охин маань "Надад том толины хэрэггүй, би дөнгөж хэл үзэж эхэлж байна. Тэгээд ч энэ ердөө 2 доллар" гэж хямд үнэд баярлан өгүүлнэ. Ид өсөлтийн насны хүү маань "Би ч бараг болж байх шиг байна. Харин үдийн хоолны сав шинээр авна" гэнэ. Хоолоо бэлдэхээр саваа бэлд гэдэг үг санаанд орж хүүгээ урамшуулан зогсож байтал Дүү нь өглөө, өдөр, оройн 3 хоол орчихмоор том сав авчирч бөөн инээдэм болов. Их иддэг Агаагаа цаашлуулж байгаа хэрэг.

Үдийн хоол гэснээс эндхийн сургуулийн хүүхдүүд үдийн хоолонд идэх сэндвич, зууш, тараг, алим, самар энэ тэрхэн сургуульдаа авч явдаг юм. Эндхийн зарим сургуулиудад хөнгөн төрлийн зууш, хоол зарах боловч хийжүүлсэн ундаа, давсалсан шарсан төмс, шоколад, чихэр зэрэг таргалуулах чанарын бүтээгдэхүүнийг зарахыг хориглосон нь сайшаалтай хэрэг. Ах сургуульдаа авч явсан хоолоо дуусгаад ирнэ, Дүүгийн хоол заримдаа тэр чигтээ буцаж ирнэ. Яагаад идээгүй вэ гэвэл заримдаа зав гараагүй гэдэг байлаа.
- Яагаад?
- Оочирлоод...
- Юун оочир?
- Хоолны дараа гарч тоглодог ш дээ. Тэгээд дуртай тоглоомон дээрээ тоглохын тулд оочирлодог байхгүй юу.

Миний охины хувьд сургууль бол тоглоомын газар шиг гэж хэлэхэд бараг буруудахгүй болов уу?

Хичээлийн хэрэглэлээ өөрсдөө худалдан авсан хүүхдүүд орой гэртээ ирэн ер бусын баяртай байлаа. Хавар авсан шинэ шахуу цүнхэндээ Ах ойр зуурын зүйлсээ хийгээд тавив. Дүү хуучин үүргэвчээ угаагаад тавьсан харагдана. Хичээлийн хэрэгслээ харахад найзууд маань нүдэнд харагдах юм гэж баясан өгүүлнэ. Маргааш нь охин минь хатсан цүнхэндээ хичээлийн хэрэгслээ хийн, цүнхээ үүрэн толины өмнө догдлонхон зогсож байсансан. Сургууль бол сурган хүмүүжүүлэхээс гадна ангийн анд найз нартайгаа уулзах, цагаа хамт өнгөрөөх, тоглох нөхцөлийг бүрдүүлдэг үндсэн орчин тул хүүхдүүд маань сургуульдаа яарахаас ч яах вэ дээ.

Маргааш тэдний маань хүсэн хүлээсэн сургууль эхэлнэ. Хүүхдүүд хирэндээ их эрт 9.30д орондоо орлоо. Ах удаан ном уншихгүй унтана гэж амлав, Дүү маргаашийн цаг агаар шалган ямар хувцас өмсөхөө дахин дахин бэлдэсээр хэвтлээ. Тэгснээ өглөө эрт сэрээгээрэй хэмээн захив. Хичээлдээ анхааралтай сууж, даалгавраа чанартай хийн бас тоглоомоо зохицуулан хангалттай сайн тоглож аваарай, миний хоёр үр минь.

Сонирхуулахад, эндхийн хичээлийн шинэ жил 9 сарын эхний 2 дахь өдөр эхэлдэг. Хичээл өглөө 9 цагт эхэлж, өдөр бараг нэг цаг завсарлана. Үдийн завсарлагаагаар 15 мин хоолоо идээд дараа нь 35 мин тоглоно. Хичээл 1 цагт дахин эхэлж дундаа нэг завсарлан 3 цагт тарна. Бидний амьдарч байгаа мужийн боловсролын дүрэм ёсоор бага, дунд насны ангийнханд өдөрт нэг цагийн биеийн тамирын хичээл орох ёстой гэсэн заалттай тул өдөрт ерөнхийдээ 4 цагийн оюуны хичээл ордог бололтой юм. Бас эндхийн сургуульд, ялангуяа бага ангийнханд даалгавар бараг өгдөггүй. Сурагчид хэдэн цагийн даалгавартай байх ёстойг зарим мужид хуулиар зохицуулна. Жишээ нь, Онтарио муж гэхэд 6-аас доош ангийн хүүхдүүдэд даалгавар байхгүй (харин өдөр бүр ном унших), 7-8 ангийнхан өдрийн нэг цаг, түүнээс дээш ангийнхан 2 цагийн даалгавартай байхад хангалттай гэж үздэг. Даалгавар их байвал хүүхэд ядаргаа, хямралд өртөнө, тухайн хүүхдийн гэрийнхэнтэйгээ өнгөөрөөх цагаас хумсална бас түүгээр үл барам даалгавар бол гэр бүлийн хэрүүлийн үндэс болдог гэж үздэг оронд бид амьдарч байна. 

11 comments:

бж said...

Huurhun yum be, yasan... Manai harhuu bas buun bayar l yavj ugsun. Anhnii udur setgel ni dogdlood l baigaa bololtoi. Ahlah surguuliin tom agaa, hehe. Tanai huutei nas oiroltsoo baihaa.

Anonymous said...

Baga angiin huuhded daalgavar ugduggui ni ih taalagdlaa. Manai huuhduud 23-d yavdag aimaar ih daalgavartai deerees ni oros bagsh nar aash muutai shiruun baisan. Huuhduud surguuld yum surahaas gadna orchin, humuusiin haritsaanaas taashaal avch baimaar sanagddag. Saihan bichleg baina. Bayarlalaa. Huuhduuded chini shine hicheeliin jiliin bayar hurgeiye.

Anonymous said...

Butsaad neg iimhen jaahan bolohson gej ... jargaltai ue gej ene l yum daa.

Дeстини said...

Ganaa_bj: Tiim tanai manai huu nar chatsuu. Bas neg nomnoos saldaggui huu baina.

Ganga: Ehendee bol ter daalgavriig bi hurtel bagsh naraas nehdeg bailaa. Odoo dassan. Edniihen togloom, engiin jsihee ene terhen ashiglan khicheelee zaah yum. Manai ohin angidaa ochood mongol bagsh nar suragchdiig zodoj bolno, shugamaar hatgaj boldog geed helchihsen baisan.

Bum: Huuhed nasand hurgej ugdug gal tereg hervee baidag bol hun buhen suuna daa gej.

tumee 33 said...

Hicheeliin shine jil ehleed zavgui humuus ih bna aa...
Baga angiin huuhduuded daalgavar ugduggui gedeg ny yaaj bgaan bol oo,tee.
Harin ch daalgavar bval hiigeed bagshdaa shalguulj zuv buruug ny dugnuuleh gedeg teruuhendee huurhun dogdlol baidag bsan sanagdah yum..

Tsoomii said...

yamar goy yum be, bi bas hurdhan huuhedtei bolmoor sanagschihlaa, egch nar urgelj l uhuurdum huurhun huuhduudiinhee tuhai bicheh bolgond ataarhah boljee. Za tanii huurhun huuhduuded shine hicheeliin jiliin mend hurgii.
:)

Anonymous said...

Destini mungu yavuulsand mash ih bayarlalaa. Ene batamon@singnet.com.sg hayagaar orood burtguuleerei za

ZAYA said...

Тэр даалгавар өгдөггүй нь ямар сайхан юм бэ?
Манай охин бас бэлдэж бэлдэж сургуульдаа явсан. Танай охиноос арай бага юм байна.

Barimalch said...

Naad haviinhaa ad saitai soninguudiig zuheer ih sain sain kupontoi back-to-school deal tei bdg. Tanai haviin surgaltiin bodlogo ih bolovsrongui sonsgdoj bna, manai gegeerliin bodlogiinhon erh bish iimerhuu devshil yumnaas sudalgaa hiideg l bh da.

Anonymous said...

Quebec-ees:

Ene jil anh udaa end surguuli 9 sar gargaj ehellee, urd n uaagaad ch yum 8 sariin suuleer (25-30)ordog bsan. Bas baga, dund surguuliin hicheel 8.30 gej ehleed 15.40 orchimd taraad gertee barag 16.00 gej harij ireh yum. Tegeheer muj mujiin huvaari uur btoi yum aa.

Yamar ch bsan huuhed ehleed eruul saruul irgen boloh estoi gedeg setgelgee baih tul zavsarlaganaar durtai sportoo hiih, yanz buriin bulgem projektod hamragdah geh meteer bagagui tsagiig zarah yum bilee.

Harin daalgavriin tuhaid ih baga hemjeegeer zaaval ugnu, medeej amraltiin udruudeer bish. Az bolohod ger buliin heruul gargah hemjeend bish, huuhduud uursduu hiij dungunu, buur bhgui bol medeej aav eej, bagshaasaa asuulgui yaahav.

Er n endhiin surgalt daramt bish gedegtei sanal 1 bnaa.

Дeстини said...

Түмээ- Даалгавар бага санагдаад байвал бид өөрөө нэмээд өгчихдөг. Монгол хэлээ үзэх мөнхийн даалгавар байна шүү дээ. Бас хуулан бичиг хийнэ, би хүүтэйгээ хуучин монгол үсэг үздэг ухаантай, нэг сайн явахгүй байгаа боловч.

Цоомоо- гэр бүл хүүхэдтэй болоод заавал мэдэгдээрэй, чамд сайн сайхныг хүсье

Бумаа ах - Сэтгэлийн дэм л болох гэж. Болохгүй бол урт хугацааны зээл авбал яадаг юм бол?

Заяа - манай Монголд бол хичээлийн шинэ жил бүр их сүртэй эхлэдэг шүү дээ. Цэцэг шиг хөөрхөн охидууд сургуульдаа очдогсон. Манай охин одоо 5р анги.

Барималч - Эндээс сурч нэвтрүүлэх зүйл их бий. Эндхийн зарим хичээлийн агууллагыг ихэд сайшаан үзэж хуулбарлах арга хэмжээ энэ жил боловсролын яам дээр яригдаж байсан.

Анон - Хүүхдийн төлөвшилт, бусадтай харьцах байдал, зөв боловсон харилцаа, өөрийгөө илэрхийлэх чадвар дээр сайн анхаардаг шиг санагддаг. Үнэн шүү, хэзээ ч их даалгавар өгдөггүй.