2008-09-19

Амжилтанд хүрэхийн үндэс юу вэ?

Энэ бичлэгийн утга бол хэн нэгнийг шүүмжлэх, хэн нэгэнд сургах заах гэсэн зорилго агуулаагүй болно. Энэ талаар өчнөөн ном, сонин гарын авлага байдаг нь тодорхой. Бидний хэдэн нөхөд саяхан энэ талаар ярилцан, зорьсондоо хүрч, амжилттай сайхан амьдрахын тулд мөрдөх хоёр жор байдаг гэж үзвэл Та юу гэж хэлэх вэ гэсэн асуултанд хариулах болов. Манайхан эхнээсээ хэлж байна:

- Хөдөлмөрч байх, бас өөрийнхөөрөө байх

- Хөдөлмөрч байх, гэхдээ бас ухаан зарж ажиллах, ажиллаад л байдаг, үр дүн нь явцгүй бол дэмий

- Хүсэж байгаа ажлаа хий, хийж буй ажилдаа дурла

- Хүн юу гэх нь хамаагүй, өөрөө зөв гэж үзсэнийгээ хийх, хүний бодлоор амьдрахгүй байх

- Эхлээд өөрөө өөртөө үнэнч байх, дараа нь бусдад чин сэтгэлээсээ ханддаг байх, чөлөөт сэтгэлгээтэй байх

- Шаргуу зан, хөдөлмөрч байх

- Шийдэмгий зоригтой байх, дасан зохицох чадвар сайтай байх

- Аливаа зүйлд өөдрөгөөр хандах, байнга урагшаа тэмүүлж байх

Тэгтэл яриаг эхэлсэн ахимаг насны хүн ингэж хэлэв. Түүнийхээр бол байнга суралцах, сурах үйл явцыг ер зогсоохгүй байх, бас шинэ зүйл үзээд алдахаас айхгүй байх, эдгээрийг мөрдлөгө болгон зөвөөр тунгаан амжилтанд хүрэх өөрийн гэсэн жор боловсруулах нь зүйтэй гэв.

Тэгтэл өнөөдөр үдийн цайгаар гадуур алхан нэгэн жижиг худалдааны төвд орвол “Success is not the key to happiness. Happiness is the key to success. If you love what you are doing, you will be successful.” гэж даавуун дээр англи төвдөөр бичсэн хананд өлгөх зориулттай зүйл зарж байна. Номын санд орвол тухайн үедээ их амжилт олж байсан гэх Jack Canfield –н The Success Principles ном хямдарсан байх юм.

Юу болоод л SUCCESS гэдэг үг миний хажуугаар эргэлдээд байгаа юм бол доо?

Блог андууд маань энэ талаар хэрхэн бодож явдагаа бичнэ байх гэж найднам.

10 comments:

Soronzon said...

Хүүе, энэ нөгөө ээжийгээ баярлуулдаг сайн охин мөн үү?
Дээхнэ блог хэсэж яваад уншсан санагдах юм. Настай ижийгээ нутагт нь аваачиж магнайг нь тэнийлгэдэг хүн өөрөө мөн байх аа? Ижийтэй чинь хамт баярлаж л суулаа...
Амжилтад хүрэхийн үндэс юу вэ гэл үү?
"Өнө мөнхөд амьдрах юм шиг ажилла,
Өнөөдөр үхэх юм шиг амьдар" гэсэн үг байдаг даа.
Миний өөрийн эрхэмлэдэг уриа гэвэл:
"Зорилготой, Зоригтой, Зогсолтгүй урагшил!"

Tsoomii said...

taniig neg amjilt huleegeed baigaa yum boluu daa. oirhon l bna daa, ta ugaasaa mundag egch bolohoor amidraldaa tom jijig amjilt zunduu oloo bailgui he he...

If you love what you are doing, you will be successful.gej unen ug shuu.

bi amjiltiig uuruusuu l saltgaalah zuil gej boddogiin, durtai zuildee temuulj baij, hiij baigaa zuildee durlaj baij l amjilt oloh baih daa. medeej bas az baij ch boloh yum. aldaagaa amjilt bolgoj uurchilj chadsan uchnuun jishee baidag ni ter hun berhsheeld buuj ugulgui uragshaa zutgesniinh yum bolov uu daa.

Bilguun Turboli said...

Taniig neg amjilt huleej bgaa bhaa, bi tanii ene bichlegiig unshchaad bas neg amjilt gargasan hehe,

A person is a success if they get up in the morning and gets to bed at night and in between does what he wants to do.

Anonymous said...

If you love what you are doing gedgiig If you are doing what you love gemeer shig he he. Amjilt oir havid chini uuree zasaj dee. Sain tordood avaarai. Amjilt andaa.
Хүн бүр өөрийн дуртай сонирхолтой юмаа хийх боломжтой сон бол аз жаргалтай, амжилтанд хүрсэн хүний тоо олон байх болов уу. Дур сонирхолтой юмаа хийж байгаа хүн ядардаг ч үгүй, даль жигүүр ургасан шиг урагш зүтгэсээр өөрөө анзааралгүй, зориуд зорьж ажиллаагүй ч амжилт өөрөө аяндаа ирдэг байх. Харамсалтай нь амьдралд ихэнх хүмүүс дургүй ажил хийж талхны мөнгөө олдог. Тэр нь хамаг цаг эрч хүчий аваад, дуртай нь хобби буюу хоёрдогч зүйл болдог, нэг мэдэхэд нас яваад урамгүй мохоо болж юунд ч хүрэлгүй насыг бардаг байх. Уучлаарай их урт юм биччихлээ.

Дeстини said...

Соронзонд- Харин тийм ээ, ээж минь сүрхий сэргэж орхисон. Work like you don't need the money. Love like you've never been hurt. Dance like nobody's watching. гэж бас үг байх юм.

Цоомоод - Их баярлалаа (хурайлав). Зорилготой, итгэлтэй ажиллаж, зүтгэж байгаа хүнийг аз түшдэг гэж боддог. Нөгөө эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг үгтэй агаар адил.

Биббид - Бидэнд бас хийх дургүй зүйлээ хийх шаардлагатай үе байдаг шүү дээ. Тэдгээрийг яах вэ?

Гангад- Баярлалаа. Амжилт ойрхон байгаа гэж итгэе. Дуртай зүйлээ бариад авсан хүн нэг их амжилт гаргахгүй ч дотоод сэтгэлдээ жаргалтай байдаг. Гэхдээ хүн гэдэг хүн их уйдамхай, хувьсамтгай байдаг бололтой. Канадчуудын ихэнх нь 4 жил болоод ажлаа сольдог гэсэн судалгаа байдаг. Сайхан ч юм шиг, сонин ч юм шиг.

бж said...

Yamar negen saad berhsheel tohioldohod suhurch, nugarch, itgel aldarch bolohgui gedeg ugiig dandaa bodoj yavdag yum. Guriij baigaad davahad tsaana ni zaaval sain saihan zuil baigaa gej bat itgej chadval amjiltand hureh tiim ch hetsuu bish ee... Minii huvid shantarsan uedee aldaj, davj garsan uedee onoj yavjee....hehe

ganga said...

Dotno Alsiin dugaart bichleg chini garsan baina bayar hurgeye.

Anonymous said...

Durtai yumaa hiih ch bas saihan shuu, bur sheeh ch zawgui baidag.
Saihan bichleg baina bayarlalaa.
Arsun

gegeen said...

Толгой зүтгэл хоёроороо
Мөнгө хийж амьдар
Тоохгvй байгаа нэгнээ
Эргэж хартал амьдар
Амьдар чи амьдар…

Christmas Decorators Elizabeth said...

Great share, thanks for writing this