2009-05-13

Зээрийн сүрэг (250 000 орчим)

Сүрэг сүрэгдээ урьд өмнө дэлхийд тэмдэглэгдэж байгаагаагүй их сүрэг Монголын минь талд бэлчиж явааг эндээс харна уу? 2007 он их гантай жил байсан юм уу даа. 

Далимд нь хэлэхэд Монгол зээрийн талаар Википедиад мэдээлэл байдаггүй юм байна. 

Зээрийн мах их зөөлөн, элдэв амтгүй байсан санагдана. 

11 comments:

jagdag said...

Сайн уу, блогтоо дахин бичлэг оруулж эхэлсэнд баяр хүргэе! Нилээд удаан хүлээлээ шүү, бүр тэвчээр шалгасан сүрхий хүн юм :-).

Зээрийн мах гоё ш дээ, жаахан хуурай л юм билээ.

Сайхан нийтлэлээс гоёо зураг авсан байна. Ийм олон зээрийн зураг хараад Монголын тухай уншаад сэтгэл ихэд хөдлөв.

A.Амарсайхан said...

Бид ер нь яасан ухаангүй болчимгүй улс вэ... гэж сүүлийн үед их бодох юм. Сүхбаатарын талбай руу хүртэл ороод ирдэг байсан бугаа хядаад дуусгачихсан. Энэ зурагт байгаа цагаан зээрийг бас хядсаар. Их нуурын хотгор даган сүрэглэдэг байсан хар сүүлтий зээр устаж үгүй болсон. Одоо Алтайн цаад говьд л цөөн үлдээд байгаа.
Эр эмгүй буу барьж хядсаар тарвагаа дуусгаж санаа амарсан. /Тарвага устгалд би ч оролцож явж/ Төрийн толгойд байгаа тэнэгүүд нь улсын сангаа идээд байхаар, доор байгаа тэнэгүүд нь бас өөрийн чадах зүйлээ иддэг юм болов уу даа. Идэхийн бузар шүглэсэн энэ цөвүүн цаг хэзээ дуусах юм бол доо?

Дeстини said...

Жагдаг-хэ хэ. монголын зураг сайхан байгаа биз. бахархмаар сайхан авсан зурагнууд байна лээ.

Амарсайхан - Би бас тарвага бодож суулаа. Устгалцаж, идэлцсэн хүний тоонд манайх бас орно. Идэх юмгүй болохоос өмнө дуусах байх аа гэж найдъяа.

MW said...

Zeer gesnees manai temeen sureg jilees jild l horogdood baih yum. Ene meddeg, hariucdag humuus ni neg arga hemjee avaasai daa.

Дeстини said...

MW - тийм үү? Зун миний явсан газраар урьд өмнө харагддаггүй олон тэмээ байсан. Харин тэмээг дээр үеийнх шиг ачлага, нүүдэлд хэрэглэхээ больсон нь илт ажиглагдаж байсан.

Ганзо нь said...

Бүр жаахан, зуныг гурван сарыг хөдөө өвөөгийндөө өнгөрүүлдэг байхад, тэнгэрийн хаяа элс шиг шаргалтан зэрэглээтдэг байж билээ. Сая саяаар бэлчдэг байсан гэвэл хэтрүүлэг болох уу үгүй юу..Манай өвөөгийнх Баянзээрд нэртэй уулын ойролцоо нутагладаг байсныг ч хэлэх үү. Ямар ч байсан зээр маш элбэг байсиймдаг. Одоо их цөөрсөн гэдэг нь зундаа очиход мэдэгдээд байдгийм. Монголын дорнод тал ч зээрээр баян нутагдаа

peakfinder said...

Hun gej hanaj chadahaa meddeggui muuhai amitan shuu. Demii l holoos harj sanaa aldaj suuh yumaa. Chadal hurdeg bol hamgaalahad n' orolcoh yumsan.

arsun said...

Мэдээлэл нэмээч, хө. 250000 асар их тоо.

Бум said...

Хүүе, сайн уу? эргээд ирээ юү? Блогтоо ирэхдээ баахан зээр дагуулаад иржээ дээ

Дeстини said...

Ганзо - шинэ хүн зочилсонд баярлав. Тэгвэл ч зээр яах аргагүй дэндүү олон байж дээ. Энэ хүнийг ийм олон зээр харсан гэхэд бараг үнэмшмээргүй л санагдаж байлаа. Тэгтэл чи түүнээс ихийг харсан юм шив.

Пийк - санаа байвал арга нь олдох биз дээ, хө

Арсун - тийм ээ, Википедиад мэдээлэл тавих хүн байна уу?

Бум - тэгсэээн, нутгийн мэдээ сонсоод хуваалцахгүй байж чадсангүй

Barimalch said...

Ter zeer yah ve tsaana chine delhiin zogii jil bur 30% tsoorood urgamal zuin ginjin helhee ayuld orood baina. Zogii urgamaliin urjiliig hangaj toosjuuldag chuhal amitan. Urgamal baihgui bol ovson tejeeltnuud niiteeree hovordono. Teheer mahan tejeelten bidnuus bas ayultai baidaltai bolood. Genetik biologiinhon uuniig yaj uzej baina. Za barag zeernii hoolnii asuudal bolchihoj baina.