2009-07-29

Элэгний вирус

Энэ сарын эхээр үсээ засуулахаар нэгэн худалдааны төвд очтол эрүүл мэндийн байгууллагын мэргэжлийн хүмүүс цусаа донорлохыг уриалж байхтай тааралдав. Урьд нь энэ талаар бодож явсан болохоор дуртай гэгч нь цусаа өгөхөөр болов. Эхлээд баахан урт анкет бөглөх болов. Аль оронд амьдарч (Африкийн орноос гадна нөгөө өндөр хөгжилтэй Европын орнууд хүртэл асуудалтайд тооцогддог аж, учир нь тэнд үхрийн галзуу өвчин дэлгэрч, уг өвчний нэг хэлбэр нь хүнд илэрсэнтэй холбоотой), зорчиж аялж байсан, ямар нэг эм хэрэглэж байгаа эсэх, тэгээд нөгөө ДОХ, энэ тэр гээд бараг залхмаар удаан асуулттай анкет бөглөв. Арга ч үгүй биз дээ, нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэгчээр хэн нэгний өвчин эдгээх зорилгоор өвчтэй цус шахаж болохгүй нь тодорхой тул. 

Олон жижиг шалгуур дамжсаар цусаа өгөх болов. Тэрхэн зуур бас дэлгүүр лүү гүйж ходоодоо борлуулж, шингэнээ сэлбэж амжлаа, амьхандаа биеэ бэлтгэж байгаа нь тэр. Нийтдээ надаас 2 уут цус авав. Эхний уутанд бараг 20мл, дараагийнхад 480мл цус орох юм. Эхлээд тэд эхний ууттай цус элдэв шинжилгээнд хамруулан, миний цус найдвартай гэж тодорхойлогдсон тохиолдолд нөгөө 480мл цусыг цусны төвөөр дамжуулан хэрэгтэй өвчтөн дамжуулах аж. Цусны шинжилгээгээр элэг гэмтээгч ба дархлалын хомсдол үүсгэгч вирус болон элдэв шумуулаар дамжиж өвчин үүсгэдэг вирусууд донор цусан байгаа эсэхийг тодорхойлдог гэнэ (нийтдээ 6 төрлийн шинжилгээ хийдэг гэсэн). 

Цусаа өгсний дараа надад нэгэн карт өгснийг сонирхон харвал дээр нь нэг сар өдөр заасан байх юм, ямар учиртайг нь асуувал - дараа цус өгч болох хамгийн эхний боломжийг дурдсан юм гэж хэлсэн нь тэд донор цусны гачигдалд ороход ойрхон байдгийн илрэл бололтой. 

Би гэдэг хүн их чухал ажил бүтээсэн мэт гэртээ ирж мэдээгээ илтгэв. Хоёр сарын дараа цус өгөхөд бэлэн байхын тулд цус сайн төлжүүлэх хүнс хэрэглэх, витаминаа алдаг оног биш тогтмол хэрэглэх, эрүүл агаарт алхаж байх, хөдөлгөөнтэй эрүүл байж, дараа дахин хүмүүст тус болохыг хичээж урам өндөр хэд хонов. Хүүхдүүдээ том болохоор нь ийм хандивын үйлст бас хамруулах юм шүү гэж бодож амжив. Манай нөхөр ч дэмжин, дараа хоёулаа хамт очихоор болов.

Хэдэн өдрийн өмнө нөгөө цусны төвөөс нэгэн захиа иржээ. Онгойлгох зуураа "Цаашид танаас цус авах боломжгүй боллоо" гэдэг өгүүлбэр уншиж амжив. Шалтгаан нь би урьд элэгний Б вирусаар өвдөж байсан байна гэжээ. Үүнийгээ чухам яаж тодорхойлсныгоо детектив киноны тайлал шиг тайлбарласан байв. "Таны цусанд илэрсэн зүйл бол элэгний Б вирусын вакцинаас эхтэй биш, жинхэнэ өвчнөөс гаралтай гэдгийг ийм, тийм шинжилгээгээр ингэж батлав. Хамгийн гол нь таны биед одоогоор энэ вирус байхгүй байна" хэмээн дөрвөн хуудас тайлбар илгээжээ. 

Гурван зүйл ихэд таалагдав. Нэгд, энэ шинжилгээний хариуг намайг хариуцсан эмчид мэдэгдэхийн тулд надаас эхлэж зөвшөөрөл авна гэсэн байв. Баярлалаа, мэдэгд, мэдэгд. Эмч маань элэгний үйл ажиллагааг тодорхойлогч шинжилгээ хийх хэрэгтэй боллоо гэдгээ надад даруй хэлнэ. Хоёрт, энэ вирус одоохондоо миний цусанд байхгүй ч нэгэнт элэгний вирус тул уг вирусын талаар зөвлөгөө хавсаргажээ. Гуравд, элэгний Б вирусаар өвчлөгсөд ихэнх тохиолдолд өвдсөнөө мэдэхгүй, хөнгөн хэлбэрээр өнгөрдөг тул гэр бүлийнхнийгээ шинжилгээнд хамруулж, зөвлөгөө авахад илүүдэхгүйг дурджээ. Ерөнхийдөө бол, энэ хүн манай донор биш юм чинь гэж намайг орхисонгүй, миний эрүүл мэндэд хэрэгтэй зөвлөгөө өгсөнд их олзуурхав. 

Бусдаар бол гар тулж, нүүр учрахгүй ч олон хүнд алсаас тусалж байя гэж бодож байсан минь талаар болсонд жаахан гутранги байна даа. 

7 comments:

Anonymous said...

sanaagaar buu una daa. mongol 5 hun tutmiin neg ni elegnii ali neg virus teesen bdag. ontslog ni tednii ihenh ni teesen bgaagaa meddeggui. bur sharlaagui gej zurmuur bdag ch sharlasan humuustei ali baga yasli,surguuli-d bhaasaa holildson esvel yaar neg jimeer holbogdson l bdag bololtoi yum bilee. esvel hunguhun sharlaad ungursun bgniig bie-iin eserguutsel saitainhaa gaigaar medeegui unguruud arhagshuulsan bh tohioldol tsuungui. deer ni bidniig bagad chadag shiprits heregledeg bvdaa ail bolgond bdag aav eejee ajildaa yavsan hoiguur buguuhiig ni gargaj ireed duu naraa ailgaj esvel emj bolj bna gej toglood l mun ch zambaraagui bj dee. Harin suuliin ued neg udaagiin hereglel garsnaas hoish ene asuudal humigdaa bizdee. gehdee MGL ch yum uu buurai orond shiniig zadlaj bgaa esehiig shalgahgui bol zalit etgeed hedhen bor yumnaas bolood huuchniig ashigladag gej bgaa. Za shudnii emneleg, goo saihnii salon geed sanaa zovoh gazruud bas tsuungui bii. tuhailbal shivees hiih ene ter bol yu ch haldaad damjihad yag belen

Дeстини said...

Нэргүй - Би уг нь С вирусаар өвдөөгүй гэдгээ мэдэх тул их итгэлтэй очсон юм. Гэхдээ одоо ч Б-г битгий хэл нь С-г хэзээ яаж байгаад авчихсанаа мэдэхгүй хүн их болж.

Barimalch said...

Mongold mahnii shinjilgee eruul mendiin hyanalt tsever 0% baidag uchir yalanguya hunsnii mahnaas mash ih olon torliin elegnii ba eldev ovchinuud hund halddag baih l daa tegeed gol n heden 1000 jil iim zurshiltai baigaa uchir bidnii biyend ovchiluulehgui darhlaa maygiin zuil burdchihsen bolovuu het bio-tentsver aldagdsan esvel yadarch hyamarsan uyed ovchildeg geh met.

Manaid 1950 ond ornii tsagaan daavuutai untah soyol ornuulsen gesen tuun shig bugdeeree negdeed hunsee tsever beldeh ba hunsee ayulgui beldeh bolovsrol soyliig nevtruulbel mash chuhal eruul mendiin massiig niiteer n orgoh yum boloh bolvuu. Ingheer ovchilol ers bagasch eruul mendiin zardal ch oiriin ireeduid buurch ireh tuugeeree humuusiin amidral ahui deeshileh geed ih olon taliin ach holbogdoltoi.

MW said...

Sain l onshildog yum bna. Mongold maani iim emneleg olon boloosoi

ganga said...

Нарийн шинжилгээ хийж чаддаг, хүн амынхаа төлөө санаа тавьдаг орон сайхан юм даа. Энд эрүүл мэндийн даатгалд хамрагдахаасаа өмнө, нэг удаа нутагт очоод шинжилгээ өгсөн чинь түмэн өвчтэй хүн болж хувираад, сүлжээний эмч нарын идэш болох дөхсөн. Өөрт мэдэгдэхгүй тийм олон өвчин байдагт итгээгүй ч сэтгэлд сэвгүй болох гэж төлбөрийг нь төлж байгаад энд шинжилгээ өгсөн чинь бараг эрүүл гарсан. Бараг гэдэг нь ахуйн тоосны харшил. В,Ц вирусгүй монгол ховор быайх аа.

Tsoomii said...

ta tsusaa uguh yumsan gej bodson chini l sain hereg bna shuu dee, ene bichlegiig chini unshaad olon hun tsusaa uguh yumsan gej bodoh bizee. delhiin untsug bulan burt tsusnii herehtee mash ikh baigaa buguud nas barj baigaa ni ch ikh yum. yalanguya tsusnii hurt havdartai huuhduuded dusal tsus hurtel heregtei. duu ni sayhanaas tsusnii donoroos hasagdsan. uchir ni 600 gr tsus uguud uuruu tuuneesee bolood uhann aldaj unaad ter tsusaa butsaagaad uurtuu hiilgej tsaashid minii tsusiig avah heregggui gesen onosh togtollgoson. ug ni odoohondoo yanz buriin uvchnuur uvduugui bgaa deeree dusal bolovch tsusaar heregtei hund ni tuslahsan gesen huseltei hun bgaa yum.

tanii bichlegiig unshaad setgel uneheer saihan bolloo. ;)

amjilt husii *

arsun said...

Сайхан сэтгэлтэй улсууд юм аа. Хэзээ нэг ингэж үйлчлүүлдэг болноо.