2010-01-13

Ажилдаа очоод имейлээ шалгаарай

Та ажлын цагаар хувийн имейлээ шалгадаг уу?

Та ажлын газрын компьютер ашиглан зуны амралтаа төлөвлөх, билет, үнэт цаас зэргийг худалдан авдаг уу?

Албаны (гар) утсаар хувийн ажлаа амжуулдаг уу?

"Уг нь би өнөөдөр хичээлгүй л дээ, сургууль дээр очих онцгой хэрэг байхгүй. Гэхдээ ажил дээрээ очиж интернетед суух, имейлээ шалгах хэрэгтэй байна" гэсээр манай багш нар ажилдаа ирдэг байсан үе саяхан. "Ажил дээрээ очоод тийш нь ийш нь имейл явуулаарай" гэж гэрээс гарахад ээж ёстой юм шиг захина.

Ингэхэд алба газар, компаниуд эд хөрөнгөө хамгаалах, ажилчдын хөдөлмөрийн цагийн ашиглалтыг хянах эрхтэй шүү дээ. Таныг хэн нэгэн хянаж байгаа юм биш биз?

Ажлын цагаараа элдэв блогоор айлчилж, бас коммент үлдээж амжиж байна уу? Эсвэл зөвхөн цайны цагаа хүлээгээд үнэнч сууж байна уу?

Үнэнгээсээ хариулна уу?

11 comments:

Cаарал said...

Миний хувьд сургууль дээрээ 30 минутаас 2 цаг хүртэлх хугацааг өгүүлж буй үйлдлүүйиг хийхэд зарцуулдаг минь үнээн. Яг үнэндээ бол сургууль дээр байх тогтсон цаг байхгүй бөгөөд өөрийнхөө төлөө өглөө үдэшгүй хичээллэж боловсорч байгаа хүний хувьд байж болох асуудал гэж үзэж байна. Шинэ мэйлийг цаг алдалгүй үзэж байхыг хичээдэг учир интернетийн и-мэйлээ гар утастайгаа холбосоон. Ажилладаг хүний хувьд эдгээр нь яах аргагүй waste time боловч байнга шахуу илүү цагаар, хүнд хүчир хөдөлмөр хийдэг жапануудын хувьд ч байж болох асуудал юмаа гэж ойлгоно оо.

Cаарал said...

зөв буруу эсэхийг Дэстини ажаа шүүтүгэй...

ganga said...

Өөрөө өөрийнхөө төлөө ажилладаг мань мэтэд заримдаа цалин аваад юүнд ч санаа зовохгүй (орлого зарлага, утас интернетын үнэ)цагаа үр ашигтай ашиггүй зарцуулаад явах биенд амар сайхан санагддаг, хэхэ.

A.Амарсайхан said...

Миний захирал би өөрөө л дөө. Тийм болохоор ажлын цагаар блог хэсэж болно. Цайны цагаар ажлаа хийсэн ч дурны асуудал. Хорвоогийн хамгийн жаргалтай хүн ч юм шиг, нэг бол хамгийн зовлонтой нэгэн ч юм шиг. Бүү мэд ээ

peakfinder said...

Ajil deeree alba aminii asuudlaa ali aliig n' l shiiddeg dee. Buruu zov gej bodoj baisangui, chi teglee geed zemlel ch bas duulsangui bolohoor boldog l yum gej boddog sh dee he he.

ZAYA said...

Компаний захиралын санаа зовох асуудал байх оо.
Хэт их хэрэглэх нь юу юм бэ? гэхдээ жорыг тохируулаад хэрэглэхэд болохгүй юм биш байлгүй гэж бодож байгаа шүү.

Arsun said...

Тиймээ шалгадаг.

Аанхан, хийдэг.

Амжуулдаг. илүү гарсаныг нь өөрөө төлдөг.

Эхнэр маань тэгээрэй ингээрэй гэдэг.

Угаасаа л хэн нэг нь хэрэгт дурлаж л байгаа.

Амждаг шүү, бурхан минь.

Алт said...

Мессенжэрт нэг их ордоггүй шүү. Гүүгл нюьс рүү орно. Одоо бол блог руугаа ордог болсон. Өөр хүмүүсийн блог руу орно. Ажлын онцлогоос шалтгаалж дундуур цаг гардаг. Тэгэхээр нь нэг аяга цай, боов бариад нет ухна даа.

Алт said...

Боорцог гэдэг байжуу?

Дeстини said...

Өөрөө өөртөө дарга байхад ажлын цагаар жинхэнэ амьны ажил амжуулахгүй бол ажил хийсэн болдоггүй биз дээ.

Өрөөлийн ажлыг хийдэг хүн бол мэр сэр "сэргэлэнтэж" хувийн ажлаа амжуулахгүй бол бас л түвэгтэй.

Зарим хүмүүсийн сэргэлэн нь хэтэрдэг тул ажлын цаг ашиглалтыг хянадаг илүү сэргэлэн арга жишээ нь энэ улсад нэвтэрч эхэлжээ. Гэхдээ одоо Канадад зөвхан 5 компаний нэг нь хэн ажил дээрээ чухам юу хийж байгааг хянадаг гэнэ. Түүний нэг нь одоо миний сурч, ажиллаж байгаа сургууль гэнэ. Багш нарын емайлийг хүртэл хянана. Ямар утгатай емайл, хэнд, хэдэн удаа илгээснийг чинь хүртэл хэлээд өгнө.

Энэ сургуулийн санхүүгийн хэлтэс нь оффисийн биш заалны зохион байгуулалттай тул (өрөө байхгүй, бичиг хэргийн шүүгээ, ширээ сандлаараа хаалт хийсэн) тулгамдсан, шаардлагатай л биш бол хувийн чанартай зүйл хийгээд сууж байх нь үнэн зохимжгүй байх юм.

jagdag said...

хагас сараар хожимдож хариу илгээв :-).

- ажлын цагаар хувийн имэйлээ шалгана аа, шалгана. уул нь болохгүй номтой, тэгээд бас цуг ажилладаг бусад улсуудын ийм боломжийг хаах технологи нэвтрүүлэх номтой гэж байгаа.

- за эхний хоёрыг нь бол амжуулчихна шүү. харин тэр үнэт цаас болон бусад наймаа худалдаанд албаны тооцуур хэрэглэж гэнэдэхгүй л байгаа. ашигласан хэрэглэсэн бүхэн бичигдэж шүүгдэж үлддэг орчинд ажиллах нэгэн тул хамаагүй элдэв хувийн мэдээллээ хамгаалах санаатай. за гэхдээ ажил дээрээ хувийнхаа лаптопын авчирч байгаад хүссэнээ хийх үе ч бас бий бий.

- Үгүй дээ. Алба надад гар утас өгөхгүй байгаа. Гэхдээ, амины гар утаснаасаа ажлаа амжуулах нь олон шүү. Ямар нэг зохицуулалт хийж өгөхгүй л байгаа юм, гэхдээ одоо яаахв дээ, би чадахгүй гээд ажлаа унагаж хоолноосоо салалтай биш дээ.

- хянана, хянана. Хяналгүй яахав. Албаны тооцуур, програм, сүлжээ чинь албаны өмч шүү дээ. Үүгээрээ юу хийж байгааг хянах, за бараг тагнах нь байх ёстой зүйл. Харин гэрийн минь сүлжээгээр мэдээлэл шүүгээд ирвэл ч ... хэн нэг нь манийг тэгдэг болоосой, тэрнийг нь мань мэдээдэхдэг доо :-), тэгвэл ч санхүүгийн хувьд тэтгэвэртээ одоо шууд суучихна даа.

- амжуулахыг хичээнэ ээ, гэхдээ дийлэнхдээ болж бүтдэггүй л юм. Цайны цагийг ихэнхдээ машиндаа яаран давхиж л өнгөрөөх юм байна ш дээ.

- Чин үнэнээсээ л хариулав.