Энэ долоо хоног дандаа л хасах 20с доош хэмийн хүйтэнтэй байх бололтой. Их хүйтрэхийн өмнөх 36 цагт 40см цас орж, сүрдэж халширмаар боловч үзэсгэлэнтэй сайхан өвөл үргэлжилсээр байна. Бидний байгаа хот яг Монголынх шиг цаг агаартай тул мань мэтэд дасан суурьшихад амар санагддаг юм.
Бидний өвлийн бэлтгэл - хөвсгөр цасны шүүр, хүүхдүүдийн хөнгөн хүрз, мөс бултлагч гэх мэт.
Хүүхдүүдийн хэлдэгээр "Ээж эскимо хувцасаа өмсөж" зогсоолынхоо цасыг цэвэрлэв. Цасан бухал цээжээр татаж, хүрздэх тутам улам өндөр өргөж, шидэх шаардлага гарч байлаа. Бид ээлжлэн, хоёр хоёроороо гарч цасаа цэвэрлэсээр. Зарим өдөр 3 удаа цэвэрлэж байна.
Өвлийн улиралд гадаа тавьсан машины моторын тосыг халаахын (block heater) тулд шөнөд бид машинаа залгаж хонодог. Өдөрт бол залгуураа аваад явна, боломж олдвол зогсоол бүрт машинаа залгаж орхино. Цахилгаан хэмнэх зорилгоор үүнийг бас ашиглаж болно. Тэгээд өглөө үүрээр хэдэн цагт тосоо халааж эхлэхийг тохируулаад тавьна. Өглөө ажилдаа гарахдаа шууд машинаа асаагаад аажуу явна, халаах энэ тэр хэрэг байдаггүй.
Та бүхэн өнөтэй сайхан өвөлжиж байгаа гэдэгт итгэнэм.
12 comments:
Наадах чинь хэрэгтэй эд байна шд. Канадын өвлийг үзчихээд үхэх юмсан, хэхэ.
Манай хойд эргээр түүхэнд байгаагүй их цас орж, гилийн хатны нутгаар үерлээд хэцүүдэж байгаа сурагтай, танай нутгаар гайгүй юу?
Канад яг манайх шиг цаг агаартай юм шиг байгаан. Наад нөхдүүд чинь халаалтыг яаж шийдэж байнаа? Туршлага судлах юмсан. Жишээ нь энэ машины тос халаагч гэх мэт. Их зүгээр эд байна шүү.
Чехэд бас их цастай өвөл болсон. Одоо нөгөө их цас нь хайлаад шөнөдөө хөлдөж хоноод өглөөгүүр хальтиргаатай, бороотой байх шив.
Манайхаар зочилсонд баярлалаа.
Sain turshlaga baina!
Barimalch
Ямар их цас ороо вэ?
Гилийн хатан - эндхийн өвлийг хэд хэдэн удаа үзэх шанс гарах биз дээ. Ажил албаар ч юмуу ирвэл мэдэгдээрэй.
Саарал - хачин их цастай өвөл болж байна. Өнгөрсөн амралтын өдөр дахин 20см цас нэмж орсон. Бид ээлжлэн цэвэрлэсээр л байна.
Нараа - Халаалтын хувьд бол нийтийн болон амьны хувийн сууцнууд өөрсдийн гэсэн газрын хийгээр ажилладаг дулааны үүсгэвэртэй байдаг. Усаа өөрсдөө халаана, бас байраа өөрсдөө халаана, паар байхгүй, хананаас юмуу шалнаас халуун агаар үлээх юм.
Ганга - хүйтнээрээ эсвэл дулаанаараа байвал зүгээр юм. Удахгүй энэд бараг 0хэм хүрч дулаарна гэнэ. Энэ их цас хайлж, хальтиргаа улам ихэссэх нь.
Барималч - машины тос халаагчид би их дуртай.
Заяа - Энэ жил нэг метр цас лав орчихоод байна.
Хэ хэ манай энд ийм цас орвол сургууль хааж, нийтийн тээвэр зогсож, машин яваx аргагүй ерөнхийдөө хамаг юм зогсчихдог юм ш дээ. Эд нар канадаас туршлага судалмаар юм гэж бодоод л байдаг юм. Эскимө хувцастай бүсгүй гоё харагдаж байна шүү...
сайхан өвөлжиж байнаа кк
sn bna u bi tanii bichleguudiig bugdiig ni unshsan nadad ih taalagdaj bgaa harin suuliin uyed ta zavgu bga mu baga bichih bolj bas neg sanal bna aa tanii ajliin sedevtei holbootoi shinjleh uhaanii sedevtei bichleguudiig ih sonirhoj bgaan ene talaar jaahan ih medeedel hiivel talarhah bna
bayarlalaa
Сар шинэдээ сайхан шинэлэв үү?
guiee mon hodolmorch hunee
Post a Comment