Саяхан нэг өдөр үдийн хоол идэнгээ цайны өрөөнд байх хэдэн шинэ, хуучин сэтгүүл гарчиглах зуур Монголын тухай мэдээлэлтэй Discover сэтгүүл олж их олзуурхлаа. 2007 оны 9 сарын дугаарын "Digging for Dinos in the Land of Genghis Khan" нийтлэлд Монтанагийн Их Сургуулийн палеонтологийн профессор Орнэрийн (Horner) судалгааны багийн Монголын говьд явуулсан P
sittacosaurus - н эрлийн тухай өгүүлнэ.
Psittacosaurus нь 60см өндөр, 120 см урт, шувууных шиг жижиг толгой, хошуутай тэгсэн мөртлөө толгойны хажуунаас гарсан сонин эвэртэй, 2 хөл дээр явах динозавр байжээ. 2006 оны судалгаагаараа
Psittacosaurus -ын 5 бүтэн яс (тавын тав шүү) олсон тэд энэ удаагийн эрлээрээ
Psittacosaurus -д чухам өд, сөдийн ул мөр байсан уу гэсэн асуултанд хариулах зорилготой аж. Шувуу бол динозаврын ур удам юм. Шувуунд хамгийн ойрхон төрлийн динозавр бол Nonavian (мэдэхгүй юм байна, мэдэх хүн байвал хэлж өгч туслаарай) динозавр гэнэ. Тэд тахианых шиг хөндий ястай байжээ.
Орнэрийн баг энэ удаад бас 1
Psittacosaurus-н бүтэн араг яс, бас бус яс олсон байна. Тэр олдворуудаа яасан бол гэж би сонирхохоосоо илүү хардангуйгаар (монгол зан гэж оношилж байгаа) үргэлжлүүлэн уншвал одоохондоо тэдгээрийн судалгааг Монголд хийж байгаа гэж уншаад санаа минь амарлаа.
Нийтлэлд эрэл явуулахад тохиолдох хүндрэлүүдийг (цаг агаар, хоол унд, зам харилцаа, халуун хүйтэн ус, нойлийн асуудал) бас дурджээ. Өнгөрсөн жилийн зарим олдвороо майхан гэртээ орхиод, довын орой дээр ухалт хийж байх үед хулгайд алдсанаа бас өгүүлсэн байна. Дэлхийг гайхуулсан антреопологийн музей байгуулах боломжийн нөөцтэй Монгол орны төр засгийн хараа хяналт муу, төвлөрсөн бодлого байхгүйгээс бараг дуртай нь газар ухаж олсныгоо гадаадуудад зардаг гэж дурдсан байна.
Дашрамд хэлэхэд Канадын Драмхэллэр (Drumheller) гэх газар бол манай говь шиг эртний олдвороор их баялаг газар. Тэнд нэгэн том музэй байх юм. Бараг тал дээр тэр музэйг (Royal Tyrrel Museum) босгожээ. Үзэх зүйл ихтэй, зарим тамхинд олдвортой холбоотой кино, видео гарна. Тэнд бас Монголоос авчирсан олдвор мэр сэр тавьсан байсныг хараад бахархмаар сэтгэл төрж байлаа. Бас нэг үг нэмэхэд Edmontonia гэдэг бол хуягт динозавр юм байна лээ. Сайндаа ч биш амьдардаг хотын минь нэрээс гаралтай тул тогтооход амар байв. Бусад динозаврын нэр бол тогтоох нь битгий хэл хэл хугалам. Драмхэллэрийн хэсэг зураг оруулав.
P.S. Заяа найзын үлдээсэн санал бодлын дагуу "жакэтлэх" (Jacketing) гэж юу болох талаар уншсаныхаа дагуу тайлбарлая. Динозаврын араг яс (биений хэсэг яс ч байж болох) олсны дараа тэдгээрийн яснуудыг хооронд нь бэхэлж, замын туршид задарч унахааргүй болгохыг хэлдэг юм байна. Хүн дээр ярих юм бол хугарсан ясыг чиг барин шохойдохтой адил. Ингэхдээ Заяагийн дурдсанаар цавуулаг, мөн олдворыг дотор талаас нь бэхжүүлж, бат бөх болгох зориулалттай бодис түрхэнэ. Дараа нь шингэн цемент зууран, нойлийн цаасанд шингээн олдворын гадуур нямбаалан орооно. Энэ бол тийм амар ажил биш, жакэтлэх явцад нөгөө олдвор маань үүрч унана, дахин бэхэлнэ, орооно гэх мэт.