2008-01-26

Динозавр

Саяхан нэг өдөр үдийн хоол идэнгээ цайны өрөөнд байх хэдэн шинэ, хуучин сэтгүүл гарчиглах зуур Монголын тухай мэдээлэлтэй Discover сэтгүүл олж их олзуурхлаа. 2007 оны 9 сарын дугаарын "Digging for Dinos in the Land of Genghis Khan" нийтлэлд Монтанагийн Их Сургуулийн палеонтологийн профессор Орнэрийн (Horner) судалгааны багийн Монголын говьд явуулсан Psittacosaurus - н эрлийн тухай өгүүлнэ.

Psittacosaurus нь 60см өндөр, 120 см урт, шувууных шиг жижиг толгой, хошуутай тэгсэн мөртлөө толгойны хажуунаас гарсан сонин эвэртэй, 2 хөл дээр явах динозавр байжээ. 2006 оны судалгаагаараа Psittacosaurus -ын 5 бүтэн яс (тавын тав шүү) олсон тэд энэ удаагийн эрлээрээ Psittacosaurus -д чухам өд, сөдийн ул мөр байсан уу гэсэн асуултанд хариулах зорилготой аж. Шувуу бол динозаврын ур удам юм. Шувуунд хамгийн ойрхон төрлийн динозавр бол Nonavian (мэдэхгүй юм байна, мэдэх хүн байвал хэлж өгч туслаарай) динозавр гэнэ. Тэд тахианых шиг хөндий ястай байжээ.

Орнэрийн баг энэ удаад бас 1 Psittacosaurus-н бүтэн араг яс, бас бус яс олсон байна. Тэр олдворуудаа яасан бол гэж би сонирхохоосоо илүү хардангуйгаар (монгол зан гэж оношилж байгаа) үргэлжлүүлэн уншвал одоохондоо тэдгээрийн судалгааг Монголд хийж байгаа гэж уншаад санаа минь амарлаа.

Нийтлэлд эрэл явуулахад тохиолдох хүндрэлүүдийг (цаг агаар, хоол унд, зам харилцаа, халуун хүйтэн ус, нойлийн асуудал) бас дурджээ. Өнгөрсөн жилийн зарим олдвороо майхан гэртээ орхиод, довын орой дээр ухалт хийж байх үед хулгайд алдсанаа бас өгүүлсэн байна. Дэлхийг гайхуулсан антреопологийн музей байгуулах боломжийн нөөцтэй Монгол орны төр засгийн хараа хяналт муу, төвлөрсөн бодлого байхгүйгээс бараг дуртай нь газар ухаж олсныгоо гадаадуудад зардаг гэж дурдсан байна.

Дашрамд хэлэхэд Канадын Драмхэллэр (Drumheller) гэх газар бол манай говь шиг эртний олдвороор их баялаг газар. Тэнд нэгэн том музэй байх юм. Бараг тал дээр тэр музэйг (Royal Tyrrel Museum) босгожээ. Үзэх зүйл ихтэй, зарим тамхинд олдвортой холбоотой кино, видео гарна. Тэнд бас Монголоос авчирсан олдвор мэр сэр тавьсан байсныг хараад бахархмаар сэтгэл төрж байлаа. Бас нэг үг нэмэхэд Edmontonia гэдэг бол хуягт динозавр юм байна лээ. Сайндаа ч биш амьдардаг хотын минь нэрээс гаралтай тул тогтооход амар байв. Бусад динозаврын нэр бол тогтоох нь битгий хэл хэл хугалам. Драмхэллэрийн хэсэг зураг оруулав.
P.S. Заяа найзын үлдээсэн санал бодлын дагуу "жакэтлэх" (Jacketing) гэж юу болох талаар уншсаныхаа дагуу тайлбарлая. Динозаврын араг яс (биений хэсэг яс ч байж болох) олсны дараа тэдгээрийн яснуудыг хооронд нь бэхэлж, замын туршид задарч унахааргүй болгохыг хэлдэг юм байна. Хүн дээр ярих юм бол хугарсан ясыг чиг барин шохойдохтой адил. Ингэхдээ Заяагийн дурдсанаар цавуулаг, мөн олдворыг дотор талаас нь бэхжүүлж, бат бөх болгох зориулалттай бодис түрхэнэ. Дараа нь шингэн цемент зууран, нойлийн цаасанд шингээн олдворын гадуур нямбаалан орооно. Энэ бол тийм амар ажил биш, жакэтлэх явцад нөгөө олдвор маань үүрч унана, дахин бэхэлнэ, орооно гэх мэт.



7 comments:

peakfinder said...

Bas l goyo zuragnuud baina shuu. Harin ter paleontologiin oldvoriin huvid uneheer bodmoor baigaa yumaa. Sain surtalchilbal juulchid cugluulj chadahuic bayalga bii shuu dee.

Anonymous said...

neg shine blog xoorxon olchixloo..:-)

ZAYA said...

Өмнөговьд лав хэд хэдэн газар байдаг ш дээ.
Өмнөговь аймгийн Булган суман дахь Төгрөгийн ширээ гэдэг газар очиход бас л нэг гадаад нөхдүүд малтлага хийж байсан.
Яг гаргаж ирэхэд амархан бутарчихмаар янзтай байх юм билээ.
Газраас бийр, багасаар малтаж гаргаад гаргасан хэсэг дээрээ бэхжүүлэгч шингэн хийдэг юм билээ. Их сонирхолтой санагдсан.

Дeстини said...

Peak: Heleed yah ve. Neg surhii ergeed hartal bugdiig ni gadagch, dotogsh zuugeed uren taran bolson baih vii.
Tenemel: Bayarlalaa, dandaa zochilj baigaarai
Zaya: Chinii bichsenii daguu bcihlegtee nemj tailbar oruulav. Ih bayarlasan shuu.

Unknown said...

Уншихад таатай сайн бичжээ. Зарим нэг үг алдаатай байгааг анзаарлаа. Монгол хэлээ зөв авч явбал бидний соёл юм даа. Жишээ нь биеэ арчин хэмээн урдаа хөшиг татуулав, ээжийнх нь царай хир байна, нямбаалан гэх мэт арчна,хэр,нямбайлан гэж бичихээр үгнүүд харагдаж байна. Тэгэхгүй бол арчин гэж нэг мэдэхгүй үг, бас хир буртаг гэх мэтээр ойлгогдоод хэсэг зуур юу билээ гэж гайхал төрж байлаа. Монгол хэл даруу ухаалаг Монгол түмний учиртай хэрэглэдэг соёл гэж би ойлгодог. Хааяа хөдөөгүүр явж байхдаа айлаар бууна, тэнд цуглагсдын яриаг сонсч суухад их л олон юм бодогдож даруусдаг даа. Аргагүй л ухаантай ард түмэн. Хот газраа л тэр соёл, ухаанаа мэдрүүлж чаддаггүй нь харамсалтай. Гэлээ гээд яах вэ дээ. Цаг үе нь хотжилт гэдэг болсон хойно.

Anonymous said...

[color=#f2984c]Музыканты [url=http://dejavu-group.ru/index.php]Дежа вю[/url] - это коллектив профессиональных вокалистов и музыкантов.
[url=http://dejavu-group.ru/index.php]Deja Vu[/url]- законодатель в области организации и проведения свадеб, дней рождения, корпоративных вечеров, шоу программ.
В копилке Музыкантов Dejavu-group более 3тыс. песен.
Только живое исполнение. Ждаз, ретро, хиты 70-80-90-х, диско, поп, шансон, фоновое сопровождение .
ВИА Dejavu-group обладает мощной качественной аппаратурой, которая позволяет наполнить приятным и плотным уху звуком как маленькое помещение (фуршет), так и огромное помещение (корпоратив до 1000 человек).

Андрей +7 910 483 8294 [/color]

GoRGeouSNeSS said...

Ямар гоё музей вэ гүүглээр хайж үзлээ Монгол минь хэзээ ийм гоё газартай болдог бол дооооо....