2008-02-14

Хайртай л юм чинь...

Гэгээн Валентиний өдөр бол зөвхөн дурлалт хосуудын өдөр биш гэсэн ойлголт нэгэнт бий болжээ. Найз нөхөд, хань ижил, үр хүүхэд гээд л бид ойр дотно санагдсан хүн бүгдэд энэ баярын мэнд дэвшүүлдэг. Алберта мужийнхан бол энэ баярт бүр илүү дуртай байх шиг байна. Учир нь энэ баярт их ойрхон өөр нэгэн баяр зөвхөн энэ мужид 100 гаруй жилийн өмнөөс тэмдэглэж ирсэн нь 2 сарын гуравдахь Даваа гаригт тэмдэглэх Гэр бүлийн өдөр юм. Миний мэдэх олон хүмүүс Баасан гаригт чөлөө аван энэ 2 баярыг далимдуулж өвлийн хүйтэн саруудын хоногоос цөөлөх арга хэмжээ авна. Бүүр сүүлд эндхийн Онтарио, Маннитоба, Саскечван мужийнхан дагалдан баясаж бас л гэр бүлийн баяр гэж албан ёсоор тэмдэглэх болсон байна. Эндхийнхэн их сонин шүү. Элдэв баяр, түүгээр далимдуулан амралт бий болгохдоо муугүй. Тэр сэтгэхүйг нь сонсуульд нэр дэвшигч хүртэл сайн ашиглана. Би эсвэл манай нам сонгуульд ялбал нэг баярын өдөр шинээр бий болгон гэж рэкламдсаар сонсуульд ялж түүнийгээ хэрэгжүүлсэн нь тэр сүүлд дурдсан гурван мужтай холбоотой. Бас нэг өөр баяр бол 5 сард тэмдэглэх Викториа хатны төрсөн өдөр гэх баяр. Жинхэнэ төрсөн өдөр л юм бол тогтсон өдөр байх учиртай, тэгтэл энэ баярыг голдуу 5 сарын сүүлчийн Даваа гаригт тэмдэглэвэл зохилтой гээд хуулиндаа заачихсан. Хамгийн инээдтэй нь нөгөө Викториагийн Англичууд энэ баярыг тэмдэглэдэгүй тул Канадуудыг шоолонгуй байх. Харин Шотландууд тэмдэглэдэг гэсэн. За ямар байдаг ч бай, ард түмнийхээ амар амгалан, сэтгэлийн тайван байдлыг хангах зорилготойгоор бий болсон баяр бол Даваа гаригт байх ёстой юм байна.

Уг нь Валентины баяраар эхэлсэн юм даг. Өглөө эртлэн гарч, хурал, цуглаан, ажил, бас хажуугаар нь блогоор тэнэж, мэдлэгээ зузаалахгүй ч, сэтгэлээ баясгасан шиг явсаар харих замдаа усанд сэлж (заавал хэлж байгаа юм шүү), оройн хоолондоо оройтис хийгээд гэртээ ирвэл манай хэдийн надад бэлдсэн зүйлийг хардаа. Тэр цагаан оригами хуныг харж байна уу, миний хүүгийн бүтээл, ил захидал, зүрх толгойтой, зүрх чихтэй гахай бол охины бүтээл, цэцэг бол хэнийх нь тодорхой. Би тэднийгээ сайхан үгээр баярлуулсан болов уу гэж бодож байна. Би чинь та нартаа хайртай л юм чинь хайртай гэдэг үгийг харамгүй хэлж сурахсан.

5 comments:

Ганаа_бж said...

Yamar goyo beleg avaa ve? Ohinii beleg hamgiin huurhun sanagdlaa.
Za tegeed bugdeeree l goyo doo. Setgeleesee ugsun beleg bolgon l goyo baidag yum chini.
Bi bas uchigdur haniasaa neg huurhun chocoladan tort avaad. Jijigheen, neeh egduutei. Huu maani taniih yum chini, ta gantsaaraa, esvel aavtai huvaaj id geed baigaa yum daa. Huu maani neg gvozdika tsetseg eejdee ugsun...
Ger buleeree bayar temdegleh saihan shuu. Ter ger buliin bayar chini goyo sanaa yum shigee.

xvv said...

спэм биз дээ...

Нээрээ тэр гэр бүлийн баярыг Монголд бий болгомоор юм байна. Энэ жил сонгууль ч болно :P

Bibby said...

Хүүхдүүдээсээ гоё бэлэг авсан бна шт,

Хүү сонгуулиар канадуудыг дууриаж санал өгөхнүү ? монголд хангалттай олон баяр бийшт, гэхдээ нэг баяр илүүдэхгүй л дээ, ялангуяа гэр бүлийн баяр

Энд бас зөндөөн баяр болхийн (энэтхэг) шашны баяр их бдаг бололтой. Тэр болгоноор нь амархын, өнөөдөр жишээ нь нэг баяр болоод амарч бна. тгд блогоор зугаалаад явжийна хэхэ

Destiny said...

Ganaa_bj:harin tiim ee, bugdeeree l goyo beleg baisan. Za ter chocholade cake yamar goyo sonsogdoj baina. Bid bugdeeree tuund chini durtai, haaya bi triple chocholade cake hiideg yum.
xvv:shineer bayar bii bolgovol 5 yumuu 1 deh udur oruulbal zugeer yum shig. france-chuud ene tal deer bur sain gene. Ted 2 yumuu 4 deh udur temdegledeg bayruudtai gesen. Humuust 1 esvel 5 dahi udur chuluu avah bolomj olgoj baina gesen ug.
Bibby: amralt, bayar bolbol sain amraad l avah zugeer.

Арсун said...

Manaihan l, ih ajillaj baij ulsaa hugjuulne geh yum. Ajiglaad baihad ezed baidag. Tedend barag amralt, bayar yoslol baihgui tusmaa sain shuu dee.
Teer jil 2/14-nd Honkongd baij taarlaa, tend barag busguichuud buhen tsetsgiin baglaa barin, hun bur jargaltai alhana. Saya Moskwad baiw, tsetseg barisan busgui hun barag haragdsangui, tend gaigui baglaa 80000-100000 tugrug baiw. Bi ch dandaa metrogoor yawsan l daa. Gazar deeguur amidral o'oor baisan baihoo.