2008-03-09

Cайхан амарч суръяа

Ажлынхаа тайланг тавиж, хэтийн зорилгоо ярилцахын зэрэгцээ бас бус чанартай илтгэл тавиж, гарын доорх хүмүүсээ мэдлэг мэдээллээр хангадаг ёс энэ нутагт нилээд түгээмэл байдаг бололтой юм. Ингэхдээ зүгээр нэг улаан булан, хурлын зааланд яриа хийж, хоолонд урихгүй бүр том зочид буудалд зориуд байрлуулан хоол унд, буудал, унааны зардал даах бол бараг л уламжлал болсон байх юм. Манай судалгааны чиглэлийн эрдэмтдийн уулзалт гэхэд бүр хаа байсан Торонто хотод энэ оны 2 сард болсон юм. Тэгэхэд 3 өдөр буудлаас гарахгүй зад хуралдсан хүмүүсийг даган баяссан миний бие чилж, салхинд гарч алхмаар санагдаж байсныг нуух юун. 

Тэгтэл ажлаа ярихын зэрэгцээ уул хадаар аялж, цана тэшүүрээр гулган, усанд орон алжаалаа тайлахыг уриалсан хуралд гэр бүлийн хүнээ даган энэ амралтын өдөр очив. Бид бол хоёр хүүхдээ орхин даруухан очсон хэрэг, гэтэл тэнд нялх нярай, дунд зэргийн насны хүүхдүүд, эмээ өвөөгөө дагуулан ээж юмуу аавынхаа "хуралд" ирцгээсэн байх юм. 

Хуралд суух нь сууж, мань мэтийн дагалдан баясагчид уул хадаар тэнэн, элдэв амьтан, байгаль усны сайхныг бишрэх зэрэг арын ажлаа амжуулав. Буусан буудлын нэг онцлог гэвэл уулын ёроолд, голын хөндийд байрласан, жижиг модон байшингуудаас бүрджээ. Манайхаар бол амралтын газар л гэсэн үг. Энд ялангуяа Европоос маш олон жуулчид ирдэг, амралтын өдрүүдэд бол дотоодын жуулчид тасрахгүй аж. Энэ хавь унаган байгалиараа дэлхийд алдартай тул зочид буудал маань (The Fairmont Jasper Park Lodge) элдэв амьтдын чихмэл, гар хийцийн модон эдлэлүүдээр гангарсан байх юм. Түүнээс гадна гадаа байрлуулсан халаалттай усан сэлэлтийн газар зочдын хорхойг яалт ч үгүй хүргэнэ. Гадаа хасах хэмтэй байхад алсад сүндэрлэх цаст уулын оройг харсан шиг усанд тааваараа хэвтэх үнэхээр сайхан мэдрэмж авчрах санж. Гадуур автомашины зам, голын дагуу бэлчих буга, хандгай, зээр, эндхийн зэрлэг хонь, уулын ямааны зураг хараарай. Орой, бүрийд дарсан зарим зураг маань тод гарсангүй. 






Ийм газруудаар явахад сайхан санагдавч миний бас атаархал төрөөд байдаг юм. Монголд минь өөд нь татвал ийм газрууд зөндөө байгаа шүү дээ гэж яах аргагүй бодогдоно. 

Бас хажуугаар нь зөв шаардаж суръяа, сайхан амарч суръяа, өөрийгөө хүндэлж суръяа гэж бодогдож явлаа.

10 comments:

ZAYA said...

Ямар гоё газрууд вэ? Одоо надад яг ийм амралт хэрэгтэй болчихоод байх шиг байнаа. Нэг сайн амрахгүй бол бинзен дуусах нь ээ.
Ямар гоё юм зохион байгуулдаг юм бэ? атаархчихлаа.

ZAYA said...

бензин гэж бичдэг байхаа...

саарал said...

Zurguudiig yanziin avchee, yalanguya ter bugiin nud.

Bibby said...

ёстой гоё гоё, зун монгол очжийгаад бут амрах төлөвлөгөөтэй бгаа, атаархаад хэрэггүй ээ монголд энэ бтугай газар зөндөөн бий ;)

peakfinder said...

Saihan yavjee. Bi ch gesen neg amrah yumsan. Minii huvid ch ene jil amrah eseh todorhoigui bolchihood tiimhen l baina daa (sanaa aldav).

болжгоно said...

yostoi goy zuragnuud baina, ter bugyn nud yostoi aimar haragdaj baina hsuu.

Ганаа_бж said...

Sain uu, busgui. Oird orj irj zavdahgui l bailaa.
Saihan amraad tsasnaas ch iluu tom beleg, saihan saihan zuragtai irjee. Bayarlalaa.
Neeree hotiin chimee shuugianaas holhon garch amrah hamgiin saihan amralt boldog shuu, tee.
Zuragnuud mash ih taalagdlaa. Ter hun buhnii shagshraad baigaa zurag bol bur ch gaihaltai.

Dumuro said...
This comment has been removed by a blog administrator.
sanakae said...

Монголд ийм газар угаасаа байхаа больчихсон. Ан амьтан байгаа юу даа.
Хөдөөгүүр явахад ядаад л зээр гөрөөс харагддаг байсан одоо нүдний гэм болчихсон юм шиг байгаа юм.
Монгол телевизын Гараг нэвтрүүлэгээр нэг голын тухай гарч тэндээ ийм төрлийн загас ийм хэмжээтэй байна гээд гаргачихсан чинь бараг 7 хоногийн дараа манайхан загасгүй болгочихсон байна гэсэн.

БумЭрдэнэ said...

Зураг гэж тасархай