2008-04-02

Тусламж

Нутагтаа энэ зун очихын тулд билет захиалах гэж мунгинаж байна.

Эндээс Бээжин нисэх билетээ ч нэг юм авахаар болж байх шиг байна. Бээжинд очоод яах вэ? http://www.uniteasia.mn/index.php - хуудсаар ортол Бээжингээс УБ орох галт тэрэг хямд байдгийг саналаа. 24133 гэж олон улсын билет захиалах кассын дугаар байна. Нэг л дутуу, гажиг харагдсан боловч залгалаа, холбогддоггүй. Дахин баахан веб хуудсаар тэнэсний хүчинд төмөр зам уруу залгахдаа 11 биш, 21 гэж гадаадаас залгадаг болохыг мэдэв. Бас л болдоггүй. Аан тийм, Google-ээс "төмөр замын утасны дугаар" гэж монголоор бичээд эртэл Арсуны блог хамгийн түрүүнд жагсаж байна. Блогоороо айлчил гэж байгаа юм гэж ойлгоод (далимдуулан) баахан айлчилгаа хийв.

Буцаад билетний сураг гаргах ажилдаа орлоо. SilkRoad travel гэх сүрхий нэртэй, үнэхээр аялалыг маань силкен дээр яваа мэт зөөлөн, зовлонгүй, хурдан, шуурхай болгоод өгч мэдэх байрын нэртэй хуудас олоод залгалаа. "Бээжингээс УБ орох онгоцны билет үү?" "Үнэтэй л байдаг юм даа. Ta ер нь МИАТ-аас асуучих - 1818" Дүн дүн дүн дүн...

"Хүүеэ, жаахан хүлээл дээ, би билетийг чинь авъяа гээд байна шүү дээ"... Ингэж борлуулалт хийдэг газар байдаг л юм байх даа.

1818. Энэ гадгаадаас чинь энэ утас уруу яаж ордог юм бол? 011 976 11 1818; 011 976 1818 - аль нь ч болохгүй юм.

AirChina - хэд хэд залгаж байж арайхийн холбогдов. Бээжин - УБ - Бээжингийн билет 614$. Дөрвийн дөрвөн хүнд арай л хатуу үнэ юм.

Бүхэл бүтэн нэг цаг хагас элдэв интернетийн хуудас эргүүлэн, аргаа баран ийш тийш залгасны дараа чаддагаараа дүү лүүгээ залгаж, гайгүй үнэтэй билет захив. Би ингээд мунгинаад, азгүйтээд байна уу, аль эсвэл билет ийм үнэтэй болчихсон юм уу? Бээжингээс УБ орох вагоны билет урьдчилан худалдан авах арга мэдэх хүн байвал хэлж өгч туслаач. Элдэв хүнд дарамт учруулалгүй, өөрсдөө билетээ авдаг газраас нь түвэггүй аваад, очсон хойноо тосоод ав гэж хэлдэг болмоор байх юм.

Бээжингийн Олимпоос шалтгаалан Монголд ч бас очих хүмүүсийн тоо ихсэж юуны магад. Аялал жуулчлалын компаниуд үйлчилгээ, харилцааны соёлоо сайжруулаасай билээ.

Жич: Хойд Америкт амьдардаг бөгөөд энэ 6 сард Монгол явах санаатай хүмүүс байвал http://us.hnair.com/news.htm хуудсаар ороод үзээрэй. Шинэ хямд нислэгийн шугам нээгдэж байгаа юм байна. Билетний үнэ бусад компанитай харьцуулахад 30-40% хямд байна.

16 comments:

Barimalch said...

Aylal juulchilaliin forumnuudaas hailt hiivel sain arga suvag oldoj magadgui ee. Mongol, Hyatad chigleleer aylsan baruuniihan neg negendee aihtar nariin zuvlulgoonuud tiimerhuu forumaar ogood baidag.

саарал said...

Hyatadad baidag tusch urialagahan huurhun duu naraas asuuval yamar bol? Jishee ni Mika baina. Bi neg bus udaa tusluulaad avsan.

Болорхон said...

kkk harin tegdegiin naad lavlah geed 4 orontoi dygaaryyd ryy chin yagaad ch ordoggyi yum. Ta Air china gej bsnaas MIAT ni yg ni hamaagyi hyamd Beijing-Ub-iin hoorond neg taldaa 220-230 l bsan 2 taldaa bol arai hyamd baij magadgyi yum. "Bogoon"-oor yawj bsnaas deer ee. Za tegeed ene zyn nytgiin salhind saihan amrah yum bna daa. /bas l ataarhaw/ kkk

Tsolmon said...

minii zarim tanil humuus beejind olimp uzengee mongold bas ochood uzchih yumsan gej baisan, iim yanztai tuuhii baih yum bol neleen heden nogoonoos tatgalzaj magadgui l yum baina daa

Destiny said...

Read more -n caana unsig zuil baihgui. Zasah geed l munginaj suuna.

Destiny said...

Barimalch: Bayarlalaa, bi bas haraad avsan shuu. Hetsuu yumaa nutagtaa ochih gej zaaval hun amitnaar damjuulj medeelel avah, tuslamj asuuh heregtei boloh yum.

Saaral: sanadag l sanaa baina. Heden jiliin umnu Cagaan Hermeer hiking hiihdee neg surhii, iluu shunalgui hyatadtai taarsan, tuuneesee asuudag yum uu?

Bolorhon: tiim baina. MIAT hyamdhan, tegeed 6.7 sard udur bur niseh gene, saihan boloh ni ee. Ene jil zaaval yavahgui bol huuhduud helee martchih geed.

Tsolmon: harin tiim ee. Bid uursduu heltei baij ingej argaa barah shagaj baihad ene gaduuduud yah boldoo. Bi zugeer sanaa amar online biletee avaad tavichihmaar baih yum, tegtel munguu yavuulaad enedees ah duu naraaraa avahuul geed balarsan yum uuduus yarih yum.

Salar said...

See Please Here

Oogii said...

Tanii blogoor anx udaa zochiloloo. Nutagtaa irj amrax gej baigaad tani bayar xurgiye.

peakfinder said...

Ta hed tegeed yavahaar shiidee yu? saihan yumaa. Manaihan ch ene jil amjihgui n' bololtoi. Sanhuu ajil ali ali n' yavuulahgui geed changaagaad baih yum. Nutgataa harih ch saihan shuu.

tumee 33 said...

Za tegvel beltgel ajil geed zavgui bgaan baina aa...Biletee avahaaraa ner us, yavah udroo sain shalgaj avaarai,ho.
Dunguj uchigdorhon manai egchiin biletnii neriig ny buruu bicheed ugchihson, teriigee ooroo anzaaraagui, tsaashaa niseh udur ny boloh geed boon ajil asuudal urgasan ...Uilchilgeenii gazar jinhene utgaaraa ajilaa sain hiih boloogui l baigaa yum shig bna lee,Mongold.Za baahan butelgui yum bichsend uuchlaarai,,,

A.Амарсайхан said...

Алтайгаас УБ нисэх гэж бөөн юм болдог санаанд орчихлоо. Нисэхийн касс хүүхэн аймгийн засаг даргаас хүндтэй хүн байдаг. Ажилдаа явах гэхэд нь гадаа нь хүргэж өгөх машин нь оочерлоод зогсож байна.
/Касс бүсгүйг арай жижиг хүнтэй зүйрлүүлчихжээ. Буш, Путин, Зян дарга нараас ч хүндтэй шүү дээ. Ээ базарваань хум пад суухай/

Ганаа_бж said...

Amraagiin heldeg shig mest mestendee tomorchihdog ulsuud zunduu shuu.
Mongol yavah ni uu? Yamar goyo yum be? Bid ch ene zundaa yavahgui ee.

Naiz ni bas neg amlalt nemchihlee. Haha. Bieluuleh gej buun yum bolj baigaa shd.

Arsun said...

Jin tan uu?

Jenni said...

er n mongolchuud hetsuu humuus shuu dee.. utsaar yarih ch soyolguie. er n ihenh ulsuudad shuud net-r ticketee zahih asuudal bdag bol mongold daanch ter asuudal eruusuu hugjihgui yumaa tee

Дeстини said...

Оогий - харин тиймээ нутагтаа очиж цөөн хонох гээд л хөөрөөд байж байна.

Пийк - нээрээ тэр миний бичсэн сайтаар ороод үзээрэй. Их хямд билет байна лээ.

Түмээ33 - тийм тал байдаг шүү, харж авна. Баярлалаа.

Амраа - Би нэг жил хөдөө аймаг онгоцоор явах гэж аймаар юм болж билээ. Онгоц хаалгаа хаачихсан байснаа гэнэт онгойлгож нэг хүн авна гэж гадна арзайгаад, горьдоод зогсож байгаа тавиад хүний дунд хэлэв. Тэгсэн чинь би ч өнгөрөө гэж бодож байтал миний нэг таних ах намайг шов хийтэл өргөж хаалга уруу түлхэж орхив. Би агаар алхаж, бас хүний толгой мөр дээгүүр явсаар тэр онгоц уруу орчихсон гээд л бод. Тэр үед баярлахаасаа илүү балмагдсан байсан байх. Одоо бол инээд хүрээд байна.

Ганаа - нээрээ амлалт гэснээс Арсунд сануулъя байз. Уян хатан байвал ядаж гэмтэж бэртэх гайгүй гэдэг шүү.

Арсун - арай ч бас болоогүй байна. Дүүтэйгээ ярьж ах дүү нарын хүүхдүүдийн нас, өндөр, нарийн туранхайг бичиж авав. Шинээр төрөгсдийг бас тусад нь бичив. Хүүхдүүдийг жаахан баярлуулах санаатай.

Женни - хэлээд яах вэ. Аялал жуулчлал бол харилцаа холбооноос эхлэнэ шүү дээ.

arsun said...

Haha, bi bas l ingenedee, Mongolchuud bugd ingene.