2008-04-25

Өнөөдөр ДНХ-ийн өдөр

Энэ бол ДНХ-ийн хос гинжин бүтцийг илрүүлсэн түүхт үйл явдал мөн хүний геномын төсөл амжилттай дууссантай (2003) уялдуулан ДНХ-ийн талаарх судалгааг үнэлж, олны хүртээл болгох, нийтэд хамарсан мэдлэг түгээх зорилгоор санаачилсан өдөр юм байна. 

Ерөнхийдээ хүн, ургамал, амьтан, бичил биетний ДНХ-ийн бүтэц зарчмын хувьд адил. ДНХ нь хэдэн мянган генээс тогтох бөгөөд тэдгээр генүүд нь өөр өөрийн гэсэн уургийг үйлдвэрлэх мэдээлэл агуулсан байдаг. Тэдгээр уургийг хэдийд үйлдвэрлэх мэдээлэл ч бас тэнд хадгалагдсан байдаг: өөрөөр хэлбэл гэрэл асааж унтраахтай адил (арай ч тийм хялбар биш л дээ) генийн нийлэгжилтийг зохицуулж болно. Эсэд бий болсон уургууд "хамтран ажиллаж", бие махбодийн энгийн бөгөөд нарийн үйл ажиллагааг зохицуулдаг. Уургууд нийлж, бидний хоол амаар ороход зажиллах булчингуудыг ажиллуулна, залгиулна, ходоодонд ялгарах ферментийг нийлэгжүүлнэ, ходоод, нарийн гэдэсний ханаар нэвчин цусанд орох амин дэм, ашигт бодисын шилжилтийг зохицуулна. Тэгэхлээр бид элдэв янзын уураг, түүнийг кодлох генгүйгээр амьдралаа төсөөлөхөд бэрх. Түүнчлэн элдэв өвчин эмгэгийн зүй тогтол, тэдгээрийг эмчлэх арга зүйг тухайн хүний онцлогт тохируулан эмчлэх боломжийг ДНХ-ийн эрчимтэй, нарийн судалгаагүйгээр эрэлхийх аргагүй.

ДНХ-ийн өдөр тохиож буйтай холбогдуулан, ген ба уургийн талаархи судалгааны буянд хоолоо олж иддэг хүний хувьд энд би чухам ямар ажил хийдгээ дурдъя. Угийн микробиологич мэргэжилтэй бибээр бичил биетний генийн онцлог шинжийг тэдгээрийн ангилал зүйд ашиглах зарим нэг арга сурсан байсан юм. Ингэж молекул биологийн олон гайхамшигт арга, техникийн зах зухтай танилцсан маань хожим энэ судалгааны төсөл дээр ажиллах боломжийг нээж өгсөн. 

Та бүхэн эргүүтсэн хонь, эсвэл үхрийн галзуу өвчний талаар сонсож байсан. 2003 онд Канад улсад үхрийн галзуу өвчин гарсны улмаас 6.3 тэрбум долларын алдагдал амсжээ (Канадаас үхрийн мах импортлодог АНУ, Япон зэрэг орнууд одоо болтол хориогоо бүрэн тавиагүй байна). Чухам тэр үес Канад улсын Засгийн Газар энэ талын судалгааны ажлыг хөхүүлэн дэмжих зорилгоор шинээр судалгааны төвүүд бий болгож, холбогдох санаа, төсөл бүрийг дэмжиж эхэлсэн. Үүний давалгаанд миний ажиллаж буй Албертын Их Сургуульд ч мөн үхрийн галзуу өвчний судалгаа хийгдэж эхлэв. Прион гэж нэрлэгдэх уургийн бүтцэнд өөрчлөлт орсны улмаас үхрийн галзуу, хонины эргүү өвчнийг үүсдэг гэж үздэг (энэ уургийг нээсэн эрдэмтэн 1997 онд Ноблийн шагнал авсан боловч энд эргэлзээтэй асуудал их бий). Энэ уураг нь бусад амьтдад жишээ нь хандгай, мөн хүний тархи, мэдрэлийн системийг эргэлт буцаалтгүй гэмтээж, ой ухаан самруулах, тахир дутуу болгох улмаар үхэлд хүргэх аюултай. Гэхдээ прион уургийн ген, амьтан бүрт маш төстэй боловч онцлох ялгаатай байдлаар хадгалагдсан байдаг тул жишээ нь нохойны прион уураг өвчин үүсгэх хэмжээнд хүртэл өөрчлөгдсөн тохиолдол одоо болтол бүртгэгдээгүй байна. Өөрөөр хэлбэл нохой прионоор өвдөөгүй. 

Миний судалгаа бол үхрийн ба хонины прионоор өвчлүүлсэн хулганы тархины эсийн уургуудын харилцан үйлчлэл энэ өвчний үед хэрхэн өөрчлөгддөг болохыг судлах ёстой. Судлах уургуудаа өвчилсөн хулганы тархинаас авсан РНХ-ийн дагуу лабораторийн нөхцөлд үйлдвэрлэдэг юм. Энэ бол цэвэр эрдэм шинжилгээний төсөл, үүнээс гарах үр дүнг цаашдын судалгааны суурь болгон хэрэглэх зорилготой.

19 comments:

ganga said...

Sonin sudalgaa hiideg yum baina. Europt uhriin galzuu ilerlee geed ochnoon uher ustgaj baisan. Manai Mongold belcheeriin uhert ene ovchin baidaggui yumuu esvel uuniig ilruuleh lab. baidaggui yu.

PS: on line conferenced oroh yahoo ID uldeegeerei

peakfinder said...

Nobeliin shagnal avsan erdemten hoyor gurvan jiliin omno manai surguuli deer irj lekc unshsan yum baina.
Ih sonirholtoi saihan lekc baisan sanagdana.

саарал said...

Huurhii muu hulganuudiig galzuuruuldag ajil hiideh yum baina. Togloom shuu. Geniin enjineerchilel gedeg ruu duhuj ochih yum uu?

Barimalch said...

Sintetik es gargaj avlaa geed baisan ter yag amidardag yum bolov uu?

Дeстини said...

Ганга - Тийм ээ, анх Англид энэ өвчин дэгдэхэд тэд дэндүү олон, бараг шал дэмий их үхэр устгасан. Учир нь дахин дахин шинжилгээ, зөвшөөрөл гэж явсанд орвол манайх бүх сэжиг бүхий үхрээ устгасан, одоо бид халдваргүй гээд зогсож байх нь дахин үйл ажиллагаа явуулахад амар гэж байгаа. Ямар үхрийн өмнөөс үхэр ярих биш дээ. Түүнээс гадна энэ өвчний далд үе 4 жил байдаг болохоор үнэн хэцүү л дээ.

Хаягаа үлдээсэн шүү, харин танай хаягийг мэддэггүй.

Пийк - Өө тийм үү. Дурсгалтай юм болж. Манай нэг проф. эхлээд Ватсон, дараа нь Прузинэртэй ажиллаж байсан гээд их бахархдаг. Прион уургийн судалгаа эрчимтэй явагдаж байгаа боловч тайлагдаагүй зүйл олон байдаг тул заримдаа эргэлзээ төрүүлмээр зүйлүүд их гарч ирнэ.

Саарал - үнэн шүү дээ. Туршилтын муу хулгануудын үйлийг үзээд гэх үү дээ. Тэр талын асуудлыг би хариуцдаггүй, надад бэлэн РНХ ирнэ. Би нөгөөдөхийг нь аваад ДНХ дараа нь уураг гаргаж авна. Генийн инженерчлэлийн олон арга хэрэглэнэ.

Барималч - амьдралгүй яах вэ дээ, эс битгий хэл амьтан гаргаад авдаг. Энэд ёс зүйн асуудал ихээхэн хөндөгдөх тул хүнийг хувилахыг хориглосон, харин эд эсийг анагаахын чиглэлээр бий болгон хэрэглэхийг зарим оронд зөвшөөрнө. Саяхан Канадчууд хүний үр хөврөлийн эс ашиглан зүрх ургуулах боломжийг тавьлаа. Энэ нь ХУВЬ ХҮНД таарсан зүрх эсвэл зүрхний гэмтэлтэй хэсгийг солих бололцоо нэг их удахгүй бий болно гэсэн үг.

Дeстини said...

Ганга - эгчийн асуултанд дутуу хариулсан байна. Монгол энэ өвчин гарлаа гэж хааяа зарладаг. Хорио тавьж, тэр хавийн малд устгал хийдэг. Лаб-ын хувьд сэжигтэй малын тархинаас дээж авч, онош тогтоох чадвар бүхий лаб Монгол байдаг гэж сонссон.

Tsolmon said...

sonirholtoi bichleg baina, bichlegtei neg ih hamaagui bolovch guih yum bna, Hervee bolomjtoi bol DNH-giin talaar mash sain edeelel haanaas avch bolohiig zaaj ugch chadah uu.

ganga said...

nadad baigaa yahoo hayagtai humuusiin hayag tavisan shuu

JoJosho said...

See Please Here

Barimalch said...

Hooy bayart medee! Destinygiin blogiin oir haviin unshigchid Washington Post soninii heden say unshigchidaas 5 honogoor turuulj Bisfenol-A iin horigloson medeeg avsan bainaa!!

Onoodriin Washington Post deer AAIIL hojuu niiteljiine hehe.

Barimalch said...

Sonirhvol endees unshaarai:

http://www.washingtonpost.com/wp-dyn/content/story/2008/04/26/ST2008042602242.html

Destiny heden Mongolchuudiig amerikchuudaas 5 honogoor turuulj medlegee teleh bolomj olgosond gun talarhaya!!!

Дeстини said...

Цолмон - сонирхогчийн түвшинд бол энэ хуудсаар ороод, slide show үзээрэй. http://www.genome.gov/20519692
ДНХ-н талаар гүнзгий мэдье гэвэл сайн бичигдсэн биологи, биохимийн номноос эхлэх нь зүйтэй байх. Тэгээд анхан шатны мэдлэгтэй болсон хойноо гүнзгийрүүлэн харах.

Ганга - Баярлалаа, хуулж авав.

Барималч - Энэ уг нь нилээд удаан яригдаж байгаа сэдэв. Яагаад хурдан хөдлөж арга хэмжээ авч болохгүй байсан бэ гэхлээр үүнээс гарах эдийн засгийн үр дагавартай холбоотой. Хуванцарыг нарийн төлөвлөгөө боловсруулж аажим халахгүй бол энэ олон үйлдвэрүүдийг яах вэ, ажилчдаа яах вэ, юугаар орлуулах вэ гээд олон асуудал босч ирээд байгаа.

A.Амарсайхан said...

Канадын үхэр яах вэ, наана чинь монголоор дүүрэн толгойдоо прионтой улс төрчид. Сонгууль ойртсон биш прион нь бүр идэвхжээд хэцүү байна. Ирж эдний тархийг судлана байгаа.

Arsun said...

Chinii buyanaar bid medeelliig turuulj awchee. Sain sudlaad Nobeliin shagnal awchihyg bodooroi.
Doktor Batsony tuhai Zuud bichlegt baigaa sonirhooroi.

ganga said...

sain uu, bi chamd ddestiny, ddestiny08 ID-eer mail hed hed yavuulaad bucaj usreed yavahgui yum. nad ruu zov hayagaa ogooch

Anonymous said...

unuudur tegvel 5 sariin negen, amraltiin udur (Evropod)!

Tsolmon said...

kommented bayarlalaa, minii odoo hiij baigaa sudalgaanii ajil maani DNH-tei gunzgii holboogui bolovch sonirhoj baigaagaas arai gun tuvshind medeh meregjliin shaardlaga garsan yum. Neeree l nomnoos unshsan ni deer baina huu,

ZAYA said...

Сонирхолтой судалгаа хийдэг юм байнаа. Гоё юмаа. Сонирхолтой хэсгээс нь блогтоо оруулж байгаарай.
Дестинидээ амжилт хүсье.

Болорхон said...

DNH gedgiig anaash yum bolohooroo shyyd halit harsan ehleed DOH gej haragdaad kkkkk tegeed "DOH-iin hos ginjin byttsiig ilryylsen tyyht yil yawdalt udur" gej ynshaad kkkkkkk. Daraa ni ene uguulberee dahin dahin ynshsan chin yamar ih ineewee... Manaihaar orood setgelee yldeegeed yawsand thanks shyy....