2008-05-21

90$ үнэтэй 0.1 секунд

Замын хөдөлгөөний дүрэм гайгүй сайн мөрддөг гэж өөрийгөө боддог байлаа. Тэгтэл улаан гэрлээр гарсан, 270$ төл эсвэл шүүхэд уулзъя гэсэн утгатай захиа замын хөдөлгөөн зохицуулагч газраас ирсэн байсанд үнэндээ гайхав. Гайхахаас ч яахав, цагдаа намайг зогсоосон тохиолдол одоохондоо гарсан биш.

Баримт болгон барьж явсан машины минь араас, дугаарыг нь татаж байгаад авсан хаашаа ч бултахын аргагүй 3 янзын зураг хавсаргасан байх юм. Хамгийн айхтар баримт бол хугацаа, улаан гэрэл идэвхижсэнээс хойш 0.3 секундын дараа уулзвар уруу нэвтэрчээ. Уг нь би шар гэрэл асаж байхад уулзварт орохыг хичээсэн бололтой. Ямар ч хатуу юм дээ, ядаж нэг секунд биш шүү дээ гэж хошуугаа унжуулан явтал дахин нэг торгуулийн хуудас ирэв. Бас л 0.3 секунд, бас л 270$, бас л нөгөө гурван зураг.

Гайхсан би ажлынхаа хүмүүсээс асуулаа. Хурд хэтрүүлснийх, уулвар дээр эгнээ сольсных гээд л 170$ дотор торгуулсан хүмүүс жагсаж байна. Харин улаан гэрлээр гарсан гэх хүн 1-2 байсан нь би сайн жолооч биш гэсэн утга илэрхийлээд байх шиг. Цагдаа зогсоогоогүй бол өөр хэрэг, шар гэрлээр орсон гээд шүүх дээр оч, ядаж торгуулийг чинь бууруулна гэсэн зөвлөгөө бас ирэв.

...Бодлоо, хэдэн төг хэмнэхээ мэдэхгүй, хэчнээн цагийн ажил барж шүүхээр явахаа мэдэхгүй тул дуугүй төлөөд өнгөрсөн нь дээр мэт. Ажиглавал дундаж цалинтай хүмүүсийн сарын цалингийн 10%-аар торгосон байх шиг. Маргааш нь ажилдаа ирэх зуураа замын дагуу хичнээн камер байрлуулсныг тоолов. Хурдны камер, улаан гэрлийн камер гэх зэргээр миний зорчих 20 км замд лав долоон камер "энд камер байгаа шүү" гэж хэлж зоочихоод намайг тандаад байсныг би дөнгөж жилийн дараа анзаарлаа.

Мөнгө хүчтэй юм аа, намайг хүмүүжүүлэх бололтой.

16 comments:

peakfinder said...

Jolooch baih hecuu yum shig baigaa yumaa. Manai ene haviar tiim kamer bairluulmaar yum shig sanagddag. Ulaan caim ulaan gerleer dairdeg humuus ih olon, garcaar garch yavahad dairchih geed hecuu shuu.

mind said...

hooh, edmonton chini aimaar yum baina. Manai endeh mungu muutai bolohooroo kamer tavina tavihgui geel baigaa. Evropod bol humuus hurdnii zam deerh kameriig idevhitei eserguuzdeg yum bilee. Hurdnii zam ch arai uur baij medne.
Gehdee minii huvid bol shar gerleer neeg ih garaad baih gej zutgedeggui bolohoor..

tumee 33 said...

uu yamar uneteim be! bi bas zarimdaa sharaar amjchii geed l zutgedeg, ug ny demii yum bgaamaa,tee. Naad camer, torgodgiig chiny Mongold l heregjuulmeer yum bna,hehe

Anonymous said...

За наадах чинь ахыг нь ганц алж байгаа эд дээ. Шүүх дээр нь очсон нь ер илүүдэхгүй юм билээ. Ялангуяа цагдаад баригдсан тохиолдолд. Яагаад гэвэл чамтай цуг тэр цагдаа ирсэн байх ёстой. Хэрвээ ирээгүй бол чамайг зүгээр өнгөрөөдөг юм билээ. Ихэнх цагдаа зав нь эсвэл ажил нь болдоггүй юү ирэхгүй байх нь элбэг юм байна лээ. Үнэндээ бол яг цагтаа очвол ердөө 5 минутанд бүх юм шийдэгдэнэ. Нэг их цаг зав орохгүй

Anonymous said...

Bumaa argagui l turshlagatai hun shig baina shuu.

Дeстини said...

Peak: Харьцангүй тайван, жижиг хотоос ирсэн надад танай тэнд явган зорчих, машин барих аль аль нь аймаар санагдсан. Тэр камер жолооч нарыг журамд оруулахад хэрэг болж магад. Гэхдээ жолооч нар муу арга бас хэрэглэдэг гэнэ. Арын дугаар дээрээ гялалзсан гадаргатай зүйлс наах, зураг авахад, эсвэл нарын гэрэлд ойгоод дугаар харахад түвэгтэй болгохыг оролддог гэдэг. Балай байгаа биз.

Mind: Европ-д тэр камераас болж бөөн яриа болоод байсан шүү нээрээ. Хурдны зам дээр хурдны горим мөрддөг жолооч гэж ховор байх оо, машин нь гажигтай биш бол. Би ч бас жаахан хурд хэтрүүлсхийгээд явж байхад хажуугаар машинууд нисээд л байдаг.

Тumee33: Камер суурилуулах нилээн өртөгтэй байж мэднэ. УБ-д зам их бөглөрдөг тул уг нь хэрэгтэй.

Бумаа ах: Зөвлөгөө өгсөнд их баярлалаа. Манай нэг найз улайм цайм машины хойноос ороод 600 доллараар торгуулах болсон, шүүхэд очоод нар өөдөөс нар гялбаад, энэ тэр гэж тайлбар тавьсан чинь 120$ болгож буулгасан гэсэн. Тэгэхээр шүүхэд очиход гэмгүй юм шиг. Гэхдээ мань хүний даатгал ихсэж байгаа гэсэн, тэр илүү хортой.

Arsun: харин тийм, шүүхэд очих зориг өгчихлөө.

бж said...

Hehe, hudulshgui barimttai yavuulahaar bultah gazargui l dee, tee.
Manai end bas gazar saigui l camer zoolttoi. Tiim bolohoor tsagdaa baihgui yum chini ch gedeg yum uu, hun haraagui geed jijig ch hamaagui zurchil gargaval ungurluu l gesen ug.
Hurdnii zamd yavaa mashinii hurdiig helicopteroos radar-ladag gej duulj baisan bolohoor hurdnii zamaar hurd hetruulehguig hicheedeg. Manai huviin jolooch ch zarimdaa nisne shuu dee. Niagara Falls oroh geed yavsan chini setgel ni huurch hamaagui gishgeed 95 hurgesen gej baigaa. Limit bol 65 sh dee. Barigdval aluulahgui yu.

mind said...

Sharaar garch baina geed dairahaar ulaan asaad kamert mashinii chini hoid heseg ulaan gerelteid garch baigaa hargddag baih shuu...

Barimalch said...

Bi 2 jiliin omno bas adilhan zahiag avch baisoon ulaan gerel bas hajuugaar n hurd hemjigchtei kameraar saihan zurag avchihsan zahia sergiilhees mongo neheed irj baisan. Odoo bur zarim mujuud hurd hemjigch kameraar bichleg hiigeed hurd hetruulhed 1000$-iin torguuli tavidag bolson baina lee. Uund ondor hurdtai yavdag tanhai joloochuud sain nuhuulj baih shig bna.

ganga said...

Ямар чанга торгодог юм? Манай УБ шиг замбараагүй замын хөдөлгөөнд дассан жолооч очвол "шатаж" дуусах газар байна. Фермент энэ тэр гэсэн юм бичих гээд чадахгүй будилав. Орж үзээрэй.

Дeстини said...

Ганаа - бас л хатуу газар юм байна. Хурдны горим бибээр хэтрүүлэх гээд байдгаа бодолцмоор юм байна. Шараар дайрахгүй, хурд хэтрүүлэхгүй гэж амалдаг юм билүү

Mind: Минийх л яг тэгсэн дээ

Барималч - Яая, хурдны замных тэгвэл бүр аймаар байдаг юм байна. Бодож л явъя.

Ганга - харин тийм аймаар байгаа биз. Үзнэ ээ

Barimalch said...

Anu-d jild zamiin osloor 40 000 garui hun uhdeg uchir zarim mujuud 1000$-iin torguuli tavij ter hurdiig saaruulj osliin toog bagasgah alham l daa. Bi ch urid tsagtaa goltsuu 120km-tei davhidag tanhai nariin neg baisan oiriin uyed zarim neg shaltgaanaar humuujichihsen ha ha.

Engiin zam hurdniih yalgaagui hatuu juramtai gazar nutagt zaasan hurdnaas 12-15km hetrenguut lazeriin hemjigcheer hemjeed ter dor n torgoj baigaa.

Iimerhuu hund torguulias bolj mash olon hun shuuh deer ochij uilaan mailaan bolj baigaa gesen medeelel soningoos harsan.

Barimalch said...

Finlandad hunii orlogiin tuvshinees hamaaruulj zamiin torguuli tavidag neg bayan hun 40km-tei yavah zam deer 50km garuitai davhiad 60000$-oor torguulsan tuhai oguulel anu-iin neg tom sonin deer shuugij bichseniig jil garuin omno harsan yum baina.

Дeстини said...

Тэр лазерийн хурд хэмжигч энд нэвтрээгүй юм байна. Хэрэгжвэл уг нь гэмгүй, хурдны зам дээр хурдны горим барьдаг жолооч энд бараг үгүй.

7нбурхан said...

he he, manai duu neg udaa "mashintai hunii jargalaa" geed check bicheed suuj bsan. yasan? gesen chini yag l chiniih shig hed heden notloh barimttai zahia irsen bsan. online site-ruu ni orood harsan chini duu maani "od" bolchihson yah argagui shar gerel soligdoh gej bhad zam ruu orj yavaa ni buur video bichlegeer garch bsan (bodvol sharaar amjaad garah bh). end tendehiin kamernuudiig anzaarch bhgui bol gorigui yum shig. hedeer torguulsaniig ni medsengui. hamgiin ontsgui ni mashin ni minii ner deer bsan (tegeheer minii driving record budaa bolson bh daa), gehdee odoo ter mashin zaragdaj minii sanaa amarsan, yoh.

7нбурхан said...

er ni ajiglaj bhad hetevchtei mongotei ni yariad ehleheer jolooch hun ovoo humuujdeg yum shig bgaam, kkk.