2008-05-16

Ботулины хорын эсрэг эм гарах уу?

Биологийн аюулт зэвсэг болгон ашиглаж болох ботулин хорны эсрэг эм гаргахад эрдэмтэд тун ойртсон байна. Энэ эм одоогоос 4-5 жилийн дотор зөвшөөрөгдөн үйлдвэрлэлд нэвтрэх болов уу гэж эрдэмтэн таамаглаж байгаагаа ч нуусангүй.

Ботулины зөвхөн 1г хор хэдэн зуун мянган хүнийг үхэлд хүргэх аюултай. Жил бүр ботулиноор бохирдсон хоолны хордлогоос болж өчнөөн хүн нас бардаг. Энэ хорт бичил биетний эсрэг вакцин байдаг боловч үүнийг зөвхөн урьдчилан сэргийлж хэрэглэнэ. Нэгэнт өвчин дэгдсэн тохиолдол энэ вакцин тус болдоггүй. Тэгвэл шинэ гарах энэ эмийг хор нэгэнт биед нэвтрэн орсон тохиолдолд хэрэглэж болох талаараа давуу аж. Сонирхолтой нь энэ хорыг үрчлээ багасгах гоо сайхны эмчилгээнд маш бага тунгаар хэрэглэдэг. 

Clostridium botulinum гэгч бичил биетэн нь долоон янзын мэдрэлийн хор ялгаруулах бөгөөд эдгээр нь хүний мэдрэлийн эсийн тодорхой уурагтай холбогдон улмаар эсүүдийн хоорондын болон булчингуудтай холбогдох харилцааг ноцтой тасалдуулдаг байна. Үүний үр дүнд өвчтөний амьсгалын булчин ажиллагаагүй болж, амьсгал боогдон бачуурч үхэлд хүргэдэг. Шинээр гарах гэж буй эм яаж үйлчилдэг вэ гэвэл, ботулины хорыг "хуурах" замаар түүний мэдрэлийн эстэй холбогдох нөхцөлийг саатуулдаг. Үүний үр дүнд мэдрэлийн эсийн зөв үйл ажиллагаа сааталд орохгүй, хэвийн хадгалагдаж чаддаг байна. 

АНУ-ын засгийн газар ботулин зэргийн биологийн зэвсэгээс хамгаалахад зориулсан судалгаанд есөн тэрбум доллар 2009 онд зарцуулахаар төлөвлөсөн нь өнгөрсөн жилийнхээс даруй 5 хувиар их байна.

Ботулиныг биологийн зэвсэг болгон ашиглах оролдлого хэд хэд гарсан боловч амжилтанд хүрсэн удаагүй. 1991 оны дайны үед Ирак улс хэдэн мянган литр ботулин үйлдвэрлэсэн мэдээ байдаг. 

Clostridium botulinum -ий (botulus - хиам гэсэн латин үг. Анх хиамнаас энэ хор хүнд дамжиж байсан) тухайд товчхон: агааргүй орчинд амьдрах чадвартай хөрсний гаралтай бичил биетэн боловч бага зэргийн хүчилтөрөгчтэй орчинг мөн тэсвэрлэнэ. Спор үүсгэдэг (зарим бактери спор үүсгэдэг, спор нь тухайн бичил биетэнд гадны тааламжгүй нөхцөл үүссэн тохиолдол "амиа" хамгаалан, аварч үлдэх нөхцөлийг бүрдүүлж өгдөг тусгай "оромж" юм. Гадны таагүй нөхцөл гэвэл хэт хуурайшилт, хэт халуун, хүйтэн, өндөр даралт, эсвэл тэжээл муутай орчин гэх мэт ) тул устгахад амар биш. Буцлам халуун усанд тэсвэртэй учир элдэв консервлэсэн бүтээгдэхүүнийг хийхдээ даралттай халуун ус хэрэглэх эсвэл сахар ахиу хэмжээтэй хэрэглэвэл тус бактерийн ургалтаас сэргийлж чадна. Сонирхолтой нь энэ хор бактерийн ургалтын явцад ялгардаггүй, харин бактерийн задралын явцад гадагшилдаг. Энэ бактерийн хор нь нүүрний булчинг сулруулдаг тул анагаах ухаанд булчингийн хэтэрхий таталтай өвчний үед голдуу хэрэглэдэг байсан. Хожим эмч нар нүүрний үрчлээг мөн тэнийлгээд байгаад анзаарч үрчлээнд хэрэглэх боломжийг бүрдүүлсэн, гэхдээ энэ бол тууштай эмчилгээ биш, 5-6 жил болоод л дахин нэг Botox тариулах хэрэгтэй болдог гэнэ лээ.

Мэдээлллийн эх сурвалж 
http://news.bbc.co.uk/2/hi/science/nature/7395731.stm (2008/05/12)
http://en.wikipedia.org/wiki/Clostridium_botulinum (2008/05/18)

5 comments:

Dayanch said...

Сайн байна уу?
Сайхан, унших юмтай блог олсондоо баярлаж байна. Түрүүчийн хэдийг уншаад сэтгэгдэл төрөв, сайхан юмны талаар бичиж, гоё зурагнууд тавьсан байна шүү. Боорцог нэхдэг охин болон орчуулга зөв хийдэг хүү хоёрт монголоос нэг эгчээ мэнд хүргэж байгааг хүргэхийн хажуугаар хүүхдүүдэд боорцог хийж өгөөчээ гэж та 2т хэлмээр байна. :)

peakfinder said...

Botox gegch botulinii horoos gargaj avsan baihaa tee?

Anonymous said...

Nuurni urchgeriin esreg heregledeg geheer 'hor' urchger arisiig 'induudeed'-alaad baidag yum bolov uu gej munhaglav. Tos turhehee boliod zerleg carailval deer shig he he. Biolog himi medehgui uchir balairchihlaa uuchlaarai.

Дeстини said...

Dayanch:Сайн, сайн байна уу? Зочилсонд баярлалаа. Боорцог хийгээд зураг орууламз.

Peak:Тийм энэ бактериас гарган авдаг. Зарчим бол ерөнхийдээ их хялбар гэнэ. Харин токсин өөрөө тогтвортой биш, гэрэлд 1-3 цагийн дараа идэвхиэ алдах, агаарт тархасны дараа 12 цагийн дараа ор үндэсгүй алга болох жишээний. Хор өөрөө халдвартай биш. Хамгийн аюултай нь хүнсээр дамжих ботулин хор.

Ganga: Мунхаглаагүй зөв байна. Тодорхой болгох үүднээс дахин мэдээлэл нэмж орууллаа. Баярлаллаа.

Anonymous said...

hi. Bi emailee offline-aar yavuulsan bolno. :)