2008-09-30

Хэрэгт дурласан минь

АНУ-д өрнөж буй санхүүгийн хямралыг улам хурцдахаас өмнө ямар нэгэн арга хэмжээ яаралтай авах шаардлагатай байна хэмээн АНУ-ын ерөнхийлэгч мэдэгдэж байхыг бодоход асуудал нилээд эвгүйдсэн бололтой юм. Зах зээлээ сэргээхэд 700 тэрбум долларын тусламжийн төсөл хэрэгжүүлэхийг Конгрессоор батлуулахын тулд Буш учирлан ярьж буй нь бараг гуйж байгаатай адил сонсогдов (өчигдөр тэр төсөл нь Конгресоор ороод уначихсан).

Тэгтэл Канадчууд ер тоодоггүй, бид банкны өөр орчинтой тул тийм ч амар салхинд хийсэхгүй гэж эндхийн том албаны хүмүүс мэдэгдэл хийв. Англи, Японгүй сандраад байхад Канадчуудын ийм тайван байгаа байдал их сонин санагдсан тул Канад, АНУ-ын банкны системийн ялгааг олж мэдэхийг хичээснээ дор сийрүүлэв.

АНУ-д:
1. Тоо томшгүй олон тооны хадгаламжийн институт бий ((худалдааны банк, хадгаламж зээлийн хоршоо (хуучнаар), кредит банк зэрэг)). Олон банктай байх нь өрсөлдөөн ихтэй, тогтвортой бус байдаг байна. Зөвхөн он гарсаар тэнд арав гаруй банк дампуурав.

2. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг, 50 муж тус бүрд салбараа нээсэн банк байдаггүй (энэ нь том жижиг аливаа компаний үйл ажиллагаанд хүндрэлтэй байдаг. Тэд үйлдвэрлэл, худалдаагаа явуулахын тулд маш олон тооны, зарим нь бүр 100 гаруй банктай харилцаа тогтоох хэрэгтэй болдог байна. Хичнээн олон банк ганхана, тэр хэмжээгээр харилцагч компаниудын үйл ажиллагаанд нөлөөлдөг)

3. Чек ба шуудангаар харьцангүй их төлбөр хийгдэнэ ((цахим төлбөр (хийгдэж байгаа боловч) жинхэнэ бизнесийн хүрээнд тийм амар нэвтэрч амжихгүй байна))

4. Доллараас өөр гадаад мөнгөн тэмдэгтийн данс эзэмших хориотой

5. Банкуудын төлбөр тооцооны асуудлын менежментийг зохицуулагч нь Холбооны Фонд (? Federal Reserve) болно. Ихэнх чек, мөнгөн гуйвуулга үүгээр дамжиж, чөлөөлөгддөг аж. Чекийг нааш цааш нь илгээж баталгажуулж, гүйлгээнд оруулах тул 1-3 өдөр шаардлагатай болно.

Канадад:
1. Канадын банкны тогтолцоо энгийн, ойлгоход хялбар байдаг. Зөвхөн цөөн тооны хэдэн том банктай, тэдгээр улс орон даяар салбаруудаа нээсэн. Энэ улсын банкны түүхэнд зөвхөн нэг банк дампуурчээ. Компаниуд голдуу харилцааны нэг үндсэн банктай байдаг.

2. Канад улсын зах зээл АНУ-ын зах зээлийн арван 10 %-тай тэнцэх боловч банкны нийт каритал хөрөнгийн 90%-ийг Канадын хамгийн том 6 банк эзэмшдэг, харин АНУ-ын том 6 банк ердөө 50.8%-г барьдаг байна (гэхдээ энэ баримт бол АНУ-д олон банк дампуурахаас өмнөх үеийн баримт болно).

3. Банкны цар хүрээг тухайн улсын ДНБ-тэй харьцуулан илэрхийлбэл Канадын улсын банк АНУ-ынхаас даруй гурав дахин том гэнэ (банкны мэдэл дэх үл хөдлөх хөрөнгийн хэмжээг ДНБ-д жишсэн үзүүлэлт).

4. Канадын Төв Банк, АНУ-ын Холбооны Фонд шиг өдөр тутмын төлбөр тооцооны асуудалд оролцдоггүй.

Дүгнэвэл, Канад улс АНУ-тай нилээд адил мэт боловч банкны тогтолцооны хувьд асар өөр аж.

Ашигласан материал
http://gbr.pepperdine.edu/074/bank.html
www.wikipedia.com
TV news

8 comments:

Дeстини said...

Тусламжийн мөнгө 2 дахь удаадаа батлагдаж орхив.

Barimalch said...

ANU-d gazriin tos niiluuldeg hamgiin gol uls n kanad gej neg soninoos sayhan harsan. ANU-iin shatahuunii olsgolongoos kanad ovoo ih horongojison baiha. Hoid tuild sain sudlagdaagui mash ih gazriin tosnii nootstoi gej baisan teheer kanad yur n oiriin heden arvan jildee batalgaatai uls baij magadgui ee.

jagdag said...

Хэрэгт сайн дурласан байна шүү! :-). Сайхан бичсэн байна. Миний хувьд Канадыг сайн мэдэхгүй юм, хэдэнтээ ганц хоёр хот, онгоцны буудлуудаар 2-3 шөнө, хэдэн цаг өнгөрөөснөөс өөрөөр үзсэн, харсан зүйл ховор.

Америкийн банкны системийн талаар харин хэдэн зүйл нэмэрлэе. Тэнд жаал амьдарч ойр зуурийг ойлгож авсан юм шиг байгаа юм.

1-д бол үнэн бичжээ. Их олон төрлийн санхүүгийн үйлчилгээ байдаг нь үнэн.
2-т харин бүх мужид салбартай банк бол бий бий. Bank of America, US Bank бүх мужид байдаг гэж рекламдаад байдаг. Гэхдээ энэ нь эх орны өнцөг булан бүрт хүрсэн гэсэн үг биш л дээ. Зарим нэг жижиг сууринд байдаггүй юм билээ.
3-н хувьд нөгөө аюулт 9-11 дараа байдал айхтар цахим болсон шүү. Ялангуяа тэр эх оронч байх хууль батлагдаад бараг л бүрэн электрон болоод авсан.
4 бол яах аргагүй үнэн.
5 ч 3-тай ижил дээ. Одоо хэдхэн минут секунд болоход л гүйлгээ бүрэн дууссан, чек чөлөөлөгдсөн байна. Яахав тухайн банк эцсийн хэрэглэгчдээ бол "нэкст бизнес дэй" гээч юум хэлнэ л дээ.

Дeстини said...
This comment has been removed by the author.
Дeстини said...

Баярлалаа Барималч, Жагдаг 2-оо:

Хэрэгт дурлахгүй гэхлээр болохгүй юмаа заримдаа. Канад гадаад худалдааны 80%-г АНУ-тай хийдэг. Тэгэхлээр АНУ дахь өөрчлөлтүүд энд ямар нэг байдлаар мэдрэгдэж таарна. Банкны дампуурлын хувьд урьдчилан арга хэмжээ авч чадсан гэж яригдсан. Жишээ нь: байрны зээлийн хугацааг бууруулсан, байр авахдаа банкинд төлөх суурь мөнгөний хэмжээг 5% болтол бууруулсан зэрэг.

Тэр електрон гуйвуулгын хувьд хувь хүмүүсийн, хувь хүн албан байгууллагын хоорондын харилцаанд хурдан нэвтэрч байгаа, харин компаниудын хооронд удаан хэвээрээ гэсэн байсан.

jagdag said...

Дестини, нэмэлт тайлбар хийсэнд баярлалаа. Сүүлийн хэдэн жилийн дотор электрон гүйлгээ компаниудын хооронд маш сайн хэрэгжсээн. ИТ-гийнханд овоо ажил гарсан шүү энэ талаар :-).

Санхүүгийн хямрал банкны үйл ажиллагаатай гэхээсээ илүүтэй үл хөдлөх хөрөнгө, байр, орон сууцны зах зээлийн асуудал гажгаас маш их хамаарсан гэж ойлгоод байгаа.

Канадын хувьд Америкаас өөр банкны системтэй гэхээсээ илүүтэй Америкийн байр орон сууц, үл хөдлөх хөрөнгийн зах зээлтэй холбоо бага, энэ чиглэлээр хөрөнгө оруулалт бага байдгаас болоод тэгэж үл тоомсорлож байгаа биз ээ.

Үнэндээ үл хөдлөх хөрөнгийн зээлийн хямралаас болж банк, цаашлаад хөрөнгийн биржийн хамрал бий болгох аюулд хүрээд байгаа гэнэ. 700 миллиард (billion-г европ, америкт аравтын өөр өөр орноор тодорхойлдог тул монголоор хэрхэн орчуулах нь маргаантай болчихдог юм билээ. Америк ойлголтоор нь монгол хэрэглээнд хөрвүүлэхэд миллиард болно!) асуудал гээд байгаа нь үндсэндээ улс энэ бүтэлгүй зээлийг худалдаад авчихаж байгаа хэрэг юм шиг байна лээ. Нөгөө манай монголын ЗГ бүтэлгүй зээлийн хоршоодын төлбөрийг барагдуулдагтай ижил юм болов уу.

Munkhbayar said...

Маш хэрэгтэй зүйл бичижээ

Anonymous said...

[color=#f2984c]
Как жизнь? И кстати.. есть мега предложение по[url=http://www.pi7.ru] видео[/url] порталу Думаю вам понравится

[url=http://www.pi7.ru]кольцо на мошонке [/url]
aнекдот для разнообразия :)

Скажите, а проттивогаз не мешает вашей интимной жизни?
- Ну что вы, наоборто! Во-пеерыых, жена молчит, во-вотрых, я не вижу ее лица, нув и в-иретьих, когда я закрываю клапан, она начинкет немножко шевелитьс.я

Я 6 часов блуждала по есии, пока не вышела на ваш форцм! Думаю, я здесь остансь надолго!
прошу прощения за опечатки.... очень маленькая клаваитура у PDA!

[/color]