2008-10-07

Инээдтэй баримтууд

Жинхэнэ Ноблийн шагналын элэглэсэн хэлбэр болох Ig Noble Prize* (мөнгөн шагнал үгүй, ёслолын үйл ажиллагаанд оролцох замын зардлаа өөрөө төлөх) шагнал бий болоод бараг хориод жил бий болжээ. Энэ арга хэмжээний гол агуулга бол хүмүүсийг шинжлэх ухаан, эрүүл мэнд, техник технологид анхаарлыг татаж дур сонирхолтой болгох, ер бусын сонин явдыг онцлон тэмдэглэх, сэтгэх, дүрслэн бодох ур чадварыг хүндэтгэх зорилготой билээ.

Энэ жилийн шагнал авсан бүтээлүүдийг сонирхон заримаас нь дурдвал биологийн салбарт “нохойн бөөс муурныхаас өндөрт үсэрдэг”, химийн салбарт “Кока-кола эр бэлгийн эсийг үхүүлэх чадвартай” гэж баталсан эрдэмтэд үүний эсрэг баталгаа хийсэн эрдэмтдийн хамт авав (хи хи хи). Шагнал авагсад дараа нь нэг минут орчим тэдний бүтээлийн нийтлэг ач холбогдолын талаар ярьдаг, хэрвээ нэг минутаас хэтэрч сунжирч эхлэх юм бол найм настай охин өндөр, нарийн дуугаар “Уйтгартай байна, уйтгартай байна” гэж орилон уйлж яриаг тасалдуулна.

Шагнал авагсдын бүтээлийг хараад байвал дандаа утгагүй, цаг барсан, балай гэмээр бүтээлүүд биш байх юм. Жишээ нь, өндөр давтамжтай, нарийн дуу авиаг бүх хүн сонсдоггүй (насанд хүрэгчид сонсохгүй), энэ авиа шилжилтийн насныханд илүү сонсогддог тул энэ чанарт тулгуурлан зөвхөн тухайн бүлгийнхэнд зориулан бүтээсэн бүтээгдэхүүн 2006 оны энх тайвны шагнал авчээ. 13-25 насныханд энэ нээлт хоёр талаар үйлчилнэ.

Нэгд, зарим сургуулиуд энэ төхөөрөмжийг худалдан авч, сургуулийн хаалга, хүүхдүүд их цуглардаг газар байрлуулж, эд ахуйгаа хамгаалах болжээ. Зарим сурагчид гэртээ цагтаа харихын оронд сургуулийн гадна үлдэн тамхи татах, орчин бохирлох, цонх хагалах зэрэг сөрөг үйл ажиллагаа явуулдаг яг тэр цэгүүдэд уг төхөөрөмжийг байрлуулахад хэсэг хугацааны дараа тэд тухайн газраас дайжиж байгаа нь ажиглагдсан байна.

Хоёрд, энэ дуу авиаг ашиглан гар утасны тусгай дуу бий болжээ. Эдгээрийг сургуулийн насныхан утсандаа буулгаж аваад хичээл дээр багшаасаа, гэр орондоо эцэг эхээс далдуур утсаа ашиглаж болох нь ээ.

Ig Noble шагналыг хувь хүнээс гадна улс, байгууллага мөн хүртдэг юм байна. Тэр битгий хэл сайн нэртэй сургуулийн эрдэмтэд (Харвард) хүртэл хүртсэн байх тохиолдол гарчээ. 1981 онд (даанч тэр үед энэ шагнал бий болоогүй байсан) АНУ-ын ХАА-н танхим (USDA) энэ шагналыг авах байсан болов уу гэж боддог юм. Тэд тэр үед кетчуп бол улаан лооль юм гэж баталж орхитол бөөн хэл ам дэгдэж орхисон тул сарын дараа кетчуп бол кетчуп, улаан лооль биш гэж дахин зарласан гэдэг.
* - Ignoble гэсэн үгээс дамжуулсан утгаар хэрэглэдэг мөн Швэдэд Ig бол муу дүн (F) гэсэн утгатай ажээ.

Ашигласан материал
http://news.bbc.co.uk/2/hi/science/nature/5411816.stm http://en.wikipedia.org/wiki/Ig_Nobel_Prize
Radio news

5 comments:

Arsun said...

Zugaatai yum. Huugiinhee delhii narnaas holdohoor uwul, oirtwol zun bolno gesen batalgaag uguisgesen dee, hehe.

A.Амарсайхан said...

Талийгаач Барамсай ах "Үхэр бол амьд амьтан мөн" алдар суут "дессертациа" 80-аад онд бичсэн нь тэр үеийн балай юмаар эрдмийн зэрэг хамгаалдаг дэд эрдэмтдийг ичээж, ШУА-ийнхан тэр аяараа уурсан хилэгнэж байсан гэдэг.

Тэр үед сэдэв олдохгүй их балай юмаар их хамгаалж байсан.

ZAYA said...

Тэр нобелийн шагналыг чухам хамгийн мундагт л олгодог эд гэхээс өөр ойлголтгүй явжээ.
Олон юман дотор бас бус эндүү ташаа байдаг байх нээ. Хэ хэ

ganga said...

Amraagiin medeelsneer ene shagnaliig manai akademiinhnaas avah hun olon baigaa yum bish uu, he he. Sonin yum bna.

minii bodol said...

Shine gertee urij baina.