2008-11-15

Олигтойхон үнсмээр байна

Үнэрлэх бол үнсэхийн салшгүй хэсэг
Үндэсний маань монгол үнсэлтэнд
Үүнийг би охиндоо
Учирлан байнга хэлдэг болов
Үнссэнгүй, үнэрлэллээ гэж
Урдаас бас гомдол мэдүүлнэ.

Удалгүй охин минь арга олжээ
Улаан уруулаа цомбойлгох болжээ
Уруул дээр бол шомбойтол үнсэхээс
Үнэрлэх боломж үгүй гэж
Мэргэн арга олсон мэт
Мишээгээд алга болдог болов.

Энэ охиноо гэж.
Өөрөө би үнэрлүүлэн үнсэж өссөн, өөрөөр бол хүнийг үнсэж мэдэхгүй юм байна.

Үнэрлэн үнсэх эсвэл үнсэхдээ үнэрлэх бол зөвхөн манайханд байдаг зүйл үү гэтэл бас үгүй бололтой. Тэр нэгэн жил Дани улсад судалгааны ажлаар очихдоо тэндхийн нэг айлд хэдэн сар амьдарч жинхэнэ баруун маягийн амьдралын ахуйтай анх танилцаж байсансан. Миний очсон айлын эзэгтэй, 20 шахаж буй нэгэн хүүтэй байв. Хүү тусдаа гарсан боловч ойрхон амьдрах тул өглөөн цай, оройн хоолонд голдуу ороод ирэх. Хүү бол европ биетэй, өвөрмөц ази царайтай нэгэн.

Орой үдэш хоолны дараа вино шимэн, хорвоогийн элдэв сонин, эрээн мярааныг ярин сууж байх зуур нэгэн удаа хүүгийн аавын талаар ярьж байна. Эзэгтэй (Кристиана) маань залуухан байхдаа Гринландад аялалаар очжээ. Тэндхийн онгон байгальд сэтгэл алдарсан тэрээр Гринланд, Дани хоёрын хооронд байнга ирж очиж байх бололцоотай ажил олж хийхээр шийдэж, ажлаа ч олон хэдэн жил тэнд суурьших зуур нутгийн нэгэн хархүүтэй амьдралаа холбосон нь хүүгийн эцэг байжээ. Кристианаг Гринландад амаржсаны дараа нутгийн хөгшчүүл тэднийхээр айлчлан голдуу байгалийн материалаар хийсэн жижиг бэлэг сэлт авчирна, зарим нь хүүг үнсэхдээ, "үнсэх ч гэждээ уруулаа цомбойлгон хамартайгаа нийлүүлэн, үнэрлэж" орхих юм гэнэ. Энхрийхэн бяцхан жаалыг нь уугуул нутгийн хүмүүс үнэрлэж шиншлээд байсанд Кристиана гайхахаар барахгүй дургүй нь хүрч байсан гэдэг. Тэгснээ "одоо бол үнэрлэж, үнсэх аймаар дуртай" гэв.

- Би ч гэсэн
- Юу?? Та нар бас тэгдэг юмуу?

Бид хоёр нэг их нарийн нандин зүйлээр холбогдсон хүмүүс шиг ихэд баярлалдан хөгсөж билээ.

23 comments:

Bilguun Turboli said...

Эмээ минь үнэрлэж үнсдэг байсансан ...

peakfinder said...

Unerlej unseheer l unssen boldog sh dee. Shop shop hiilgeh neg bish orgiod baidag yum.

Tsatsral said...

Bi bas neg dulaan ornii hund 'Ta nar dulaan huvtsaslaj meddeggui, huiten huiten gechiheed l nutsgen yavdag' gechihsen chini huurhii amitaniig gomdoochihson sh dee.

Tsatsral said...

Iish, uur gazar uur comment bichchihej uuchlaarai.
Bi lav huutei bolsonoosoo hoish unerledeg bolchihson geh gej baisan yum :-)

Дeстини said...

Бибби - хөгшчүүл маань бүгд үнэрлэн үнсдэг. Их л өөриймсөг санагддагсан.

Пийк - үнэн шүү. Энэ Кангол (канаджсан монгол) хүүхдэд таалагдахгүй байна гэнэ.

Цацрал - шинэ хүн зочилсонд баярлав. Нялх хүүхдийн үнэр бол бүр гоё. Үнэрлэхээс аргагүй.

Anonymous said...

Destiny maani yaruu nairagch yum baina! Manaihni unerlej unseh ch goyo shuu.

Arsun said...

Үнэрлэдэг. Бүр үнэрлэмээр санагдаад байдаг гээч.

бж said...

Цагаан сараар зарим хүмүүс нэг их шүлсдэж ирээд л үнсэхээр сэжиг хүрмээр шүү. Үнэрлэсхийгээд үнсэж болдоггүйм болов уу, хэхэ...

Хүүхдийг, тэр тусмаа нялх хүүхдийг үнэрлэж үнсэхээр тийм гэхийн аргагүй уярам сайхан үнэртэй шүү, тээ.

Хүү маань бага байхдаа гүйж ирээд л "ганц үнсчих" гээд шалж байгаад л үнсүүлдэг байсан. Одоо бол би "ганц үнсчихье л дээ" гэж гуйж байж үнсэж байх шив...

Дeстини said...

Гангад- Чишш, юуных нь найрагч байх вэ, найрагчид сонсвол шоолно шүү, бид 2-г хоёуланг нь.

Арсунд- Үнэрлэж үнсэх бол хайр, дотоод сэтгэлээ илэрхийлэхийн нэг хэлбэр юм шиг

Ганаад - цагаан сарын зарим үнсэлт ч нэг биш ээ. Миний хүү одоо ч өөрөө ирж үнсүүлнэ, хачин их элгэмсүү. Баярлаж талархсан үедээ хүртэл "баярлалаа ээжээ" гээд хацраа аваад ирнэ, уг нь би намайг үнсэх нь үү гэж боддог юм, үгүй шүү.

Soronzon said...

За хө, би үнсэлтийн сонин хачнаас хоцроогүй биз дээ?
Манай охин бид 2 бол яадаг гээч?
Бэлтгэх байдал: хөлдөө мөрний хэмжээтэй зай авч диван дээр сууна./ардаа байгаа үзүүртэй ёзоортой бүх зүйлийг эхлээд зайлуулна шүү дээ./
Тэгээд анхаарлаа төвлөрүүлж, амьсгаагаа авмагц охин маань яг л дүүгүүрийн чулуу шиг чавхдааад дайрч ирнэ дээ. Тэгээд нүд, хацар, хамар, хүзүү, чих, эрүү, дух гэсэн дарааллаар дайралт хийж үнсэж гарна шүү дээ. Би ч яахав, дуртай нь аргагүй үнсүүлж үнсүүлж аваад бас хариу үйлдэл хийнэ ээ.
Гэм нь бид хоёрын "үнсэлт" операцийг ээж нь хардсан, харамласан шинжтэй хараад байдаг юм. Тэгэхээр нь ээжид нь бас үнсэлтийн Sale зарлачихаар охиноосоо ч дутахгүй чавхдаад ирдэг юм даа, ккк.

ZAYA said...

Өглөө нойрон дунд минь хөгшин ээж минь үнэрлэж үнсдэгсэн. Босоорой гэж байгаа нь тэр.

Дeстини said...

Соронзон - чи хоцроогүй, харин шинэ санаа аваад ирлээ, би ч гэсэн үнсэлтийн sale зарланаа, ердөөсөө.

Заяа - Эх орон хаанаас эхэлдэг вэ гэдэг шиг, үнсэлт хаанаас эхтэй вэ. Хөгшчүүлээр үнсүүлэх ч гоё, загнуулах ч гоё байж дээ.

gegeen said...

hehe, laag erotica yum tosoolood orood irsiishd

gegeen said...

tegsen chini yun armaanchig

Дeстини said...

Гэгээнд - хэ хэх хэ

MW said...

Үнэрлэж үнсэх нь сэтгэлээ тэжээж буй нэг хэлбэр байх. Хүүхдийн үнэр, хайртай бүсгүйн үнэр гээд л янз бүр биз?

Болорхон said...

Ер нь бол өөрөө үнэрлэж үнсүүлэх дуртай бусдыг ч бас үнэрлэж үнсэх дуртай. Эр хүн духан дээр үнэрлэх л надад гоё илүү их хайртай юм шиг, арай л өөр хайр шиг мэдрэгддэг кккк
Харин охиноо бол ердөө л идчихмээр байдаг юм, үнэрлэх хангалтгүй санагдаад байдаг юм кккк

Anonymous said...

uns uns..

Bayariin mend xurgii..:-)

Дeстини said...

MW- хүүхдийн үнэр л хамгийн гоё.

Болорхон - "идэхдээ ч иднэ, үнсэхдээ үнсэнэ" гэсэн

Алтайн уулс - За. Чамд ч бас баярын мэнд хүргэе.

Jenni said...

minii hairt namaig haaya aygui unerlej unsdeg shd :) aygui huurhun,

tumee 33 said...

Mongold tsagaan saraar tanidag tanidaggui, sahaltai sahalgui baahan hund unerluulehdee unerluulj, shulsduulehdee shulsduuldeg baisan sanagdana,hehe...

Anonymous said...

Харин тиймээ ах нь, ах нь ч юу байхав манайхан бөөн баяр л бна. Чамд гэсэн баярласанаа илэрхийлэхэд таатай бна даа. Чамд шинэ жилийн баярын мэндийг давхар хүргэж, сайн сайхныг хүсье. Өнгөрсөн онд нэгэн эхийн амийг аврахад үйлсэд оролцсон гэж сэтгэл өөдрөг бардам яваарай. Тэгсэн нь үнэн шүү дээ

Tsegmee said...

Sain uu ? Followers-oo tavia, Goe blog bolohoor dagah hun zund shuu!!!