2010-06-23

Volunteerism

"Та хаана цалингүй ажиллаж байсан бэ?" гэж эндхийн хүмүүс асуух нь олон. "Юу яриад байгаа юм бэ?" гэж бодох үе зөндөө гарч байсан. Тэгвэл аль нэг газар үнэ хөлсгүйгээр ажиллахыг Volunteerism гэдэг бөгөөд энэ ойлголт ялангуяа Канадад их өргөн хөгжжээ. Цалин мөнгөгүй ажиллагсдын ач тусаар 2010 оны Ванкувэрын олимп сайхан боллоо гэж өвлиийн олимпын хаалтын үйл ажиллагаанд зориуд тэмдэглэн хэлж байхыг сонссон. Энэ олимпын үйл ажиллагаанд нийт 25 000 хүмүүс ямар нэг цалин, шан харамж авахгүйгээр ажилласан баримт бий. Дараагийн олимп зохион байгуулах Оросууд, манайд тийм зүйл хөгжөөгүй гэж ам алдарч байсансан.

Ер нь цалингүй ажиллах гэдэг бол тухайн хүнийг үнэлэх нэг үзүүлэлт, шинээр сургуульд элсэгч, ажилд орогсдыг шигших шалгуур болно. Жишээ нь, анагаахын сургуульд өрсөлдөгч оюутнууд бүгд адил оноотой байлаа гэж бодоход, тэдний дундаас өндөр настны газар эсвэл алив нэг судалгааны лабораторид волунтир хийж байсан тодорхойлолттой хүн цоройгоод гараад ирэх нь тодорхой. Түүнчлэн, 12р ангиа төгсөөд шууд их дээд сургуульд орох гэж байгаа оюутнууднаас сурах гэж байгаа салбар, мэргэжлийнхээ талаар судалгаа хийсэн, уг мэргэжилтэй хүнээс ярилцлага авсан, цалингүй ажиллаж үзсэн эсэх талаар анкет авна. Энэ нь нэг бодлын "Та юу сурах гээд байгаагаа сайн мэдэж байна уу?" гэж нарийн сайн асууж байгаатай агаар адил.
Үүнээс гадна волунтийр хийснээр бусадтай танилцах, найз нөхөдтэй болох, мэдлэгийн хүрээгээ тэлэх зэрэг ач холбогдолтой. Волунтийр хийх нь өөрийгөө таниулах, ажиллах чадвартайгаа харуулах нөхцөлийг бий болгоно. Зарим газар волунтийр хийж байсан хүмүүс тэндээ "жинхлэх" явдал цөөнгүй. Зарим нь ажлын туршлага болгон түүнийгээ алив ажлын ярилцлаганд далим гарган бахдалтайгаар дурдана.

Ингэхэд бий хаана, хэзээ волунтийр хийж байсныгаа бодлоо. Ах дүү нарын хүүхэд харж байсан, өвөө эмээгийн гэр цэвэрлэж, ус түлээг зөөж, хоолыг хийдэг байсан гээд л дуусах гээд байна.

Тэгвэл энд байгаа зарим волунтийр зараас дуулгая:
- хүүхдийн зуны сургуулийн багш
- зоопаркийн харгалзагч
- музейн тайлбарлагч
- элдэв худалдааны төвийн талаарх мэдээлэл өгөгч
- номын сангийн тайлбарлагч
- гал унтраагч
- цагаачлагч нарын орчуулагч, хот танилцуулагч
- бассейны харгалзагч гэх мэт.

Волунтийр ажлыг хэн дуртай нь хийдэггүй, тухайн ажлын талаар мэдлэг, чадвар, сонирхолтой хүнийг шалгаруулан авна. Мөн түүнчлэн ярилцлаганд орох, зарим тохиолдолд цагдаа газрын тодорхойлолт хэрэгтэй.
Миний волунтир ажил бол нэг тийм гэр бүлийн хүрээнд байдаг байсан бол эндхийнхэн цалингүйгээр гадны байгууллага, хөндлөнгийн хүмүүст туслаж, нийгэмдээ чиглэсэн байх юм.

13 comments:

Cаарал said...

ядаж өдрийн хоол, унааны мөнгө өгдөг биз дээ?

A.Амарсайхан said...

Бодоод байсан чинь би чинь улаан волунтийр юм байна. 8 дугаар ангиасаа эхлээд л багш нарт үзүүлэн бичиж зурж өгч эхэлсэн. Зөндөө үзүүлэн, ханын сонин үнэгүй гаргаж өгсөн.
3 дугаар ангиасаа эхлээд л зуны амралтаараа авгынд очиж, хонь мал эргүүлэхээс эхлээд өчнөөн ажил хийж эхэлсэн.

Дeстини said...

Сааралд: Хоолны мөнгө, унааны зардал тэр бүр өгөхгүй. Волунтийр бол волунтийр гэж байгаа юм даа, ихэнх газар. Харин үнэгүй дадлагажуулна, жишээ нь гал унтраагч бол зориулалтын хувцас өгнө. Тэр битгий хэл манайд ажилласан гэсэн тодорхойлолт хүн бүрд өгөхгүй. Тодорхой заасан цагаас илүү ажиллаж байж тодорхойлолт авна.

Амарсайхан: Авьяасаа тэлж авсан байна. Нөгөө хонь хурганы ажил бол хийх ёстой гэж боддог байлаа шүү дээ.

vlmedeh said...

Дажгүй л санагдлаа. Монголд зарим нэг салбарт волунтир хийлгэвэл зүгээр л байна. Тухайлбал хогоо цэвэрлэх, богд уулан дах галыг унтраах зэрэгээр.

Гилийн хатан said...

хараад байхад хөгжилтэй оронд сайн хөгжёөн байх юм. Японд бол Австралиас илүү шүү дээ. Япончуудаас надад тусаад, Би ч гэсэн волинтиир хийх сонирхолтой, гэхдээ завтай үедээ

Дeстини said...

Үлмэдэх: Волунтийр хийж байгаа хүмүүсийг ямар нэг байдлаар дэмжвэл хүмүүс хийж магадгүй.

Гилийн хатан: Волунтир гэдэг чинь завтай, зайтай, бололцоотой хүмүүсийн ажил юм шиг байна. Би нас ахихаараа заавал волунтийр хийнэ гэж боддог. Одоо бол хааяа охины сургуульд очиж туслахаас цаашгүй.

ZAYA said...

JICA-н Волунтийртай (залуу)хамт ажиллаж үзсэн.
Өөрсдөө цаашдаа өсөж дэвжье гэсэн хүмүүс хийдэг юм билээ. Гэхдээ олон нийтийн байгууллагын хүмүүстэй харьцаад бага сага зардлаа бол олоод байдаг. Харин ямар ч цалингүй гэдэг нь ёстой үнэн юм билээ.

Дeстини said...

Манай хүү хэдэн цаг волунтийр хийсэн. Түүнийг нь дэмжихийн тулд бид 2 хүүхдээ ажилласан цагаар нь бодож өчүүхэн мөнгө өгсөн. Их дуртай байгаа.

Anonymous said...

Besphinol A n er belgiin esiig gemteedeg tsooruuldeg gesen sudalgaa sayhan garlaa huvantsar heregelegeegee bagasgadag yum biluu. he he

Barimalch

Дeстини said...

Барималч: Харин тийм, update хийсэнд баярлалаа. Бид хувьдаа хуванцарын хэрэглээг багасгасан. Ялангуяа хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг бодсон тул.

Hantulga said...

Гадаад дотоод явж юм үзэж нүд тайлсан хүмүүс маань иймэрхүү асуудлаар тодорхой ойлголт сайтай байдаг. Монголд бол харин энэ талаар ойлголт үгүй байх. Арга ч үгүй биз нийгмээрээ ядуу байгаа нөхцөлд хөдөлбөл хөлс гэдэг болсон хойно. Энэ нь эргээд дөнгөж төгсч гарсан оюутнууд хамраа сөхөх боломжыг ажил олгогч нарын эсрэг олгодог юм шиг санагдсан. Өөрийнхөө юу хийж чадахыг хэлэхгүй байж л урдаас хэдэн төгрөгийн цалин өгөх вэ гэх асуудал энүүхэнд.

jagdag said...

Сайхан бичлэг байна. Нээрээ волунтийр хийх сайхаан :-).

Болорхон said...

хөдөлбөл хөлс зогсвол зоос болчихсон солонгос улсад волунтийр ажил, волунтеерээр ажил хийх тухай ер сонсож байгаагүй. нэг цаг ч байсан ч цагийн хөлсөө нэхээд л зогсоно. Сүүлийн үед сэтгэлзүйд хүртэл энэ байдал нөлөөлөөд ер нь бол ажлаа хийсэн шиг хийж авахаа авсан шиг авнаа л гэж зүтгэдэг болчихоод байгаа юм.
Нээрээ монголд сайн дурийн ажлууд сэдэж хийлгэвэл монголчууд ирж хийх боловуу?