2010-08-12

Mахчин цөгөрцөг

Pray mantis - гэж англиар нэрлэгдэх энэ амьтны талаар өчигдөр орой эндхийн нэгэн сувгаар хараад шигших, зэвүүцэх, айх, гайхах зэрэгцэв. Харь гаригийн биет шиг дүр төрхтэй энэ амьтны толгой бараг 300 хэм эргэлдэх чадвартай бөгөөд дуран шиг аугаа том нүднийхээ тусламжаар биеэ огт хөдлөхгүйгээр өгөөш амьтдыг дагуулан ажиглана. Маш хурдан хөдөлгөөнтэй ялаанаас өгсүүлэн, эрвээхэй, загас, шувуу (эрээн далт бяцхан шувуу), 20 см урт могой, хулгана, ер нь тааралдсан бүхнээ иднэ. Арай ядан амьтны зэрэгт хүрэх гэж яваа үр төлөө ч идэж мэднэ. Цөгөрцөгний урьд хоёр хөл бол нарийн бэлдсэн зэвсэг мэт.
Бас нэг гайхалтай зүйл бол эм нь эрээ бариад идчих юм. Бэлгийн ажил дуусангуут заримдаа бүр дуусаагүй байхад эм нь эр лүүгээ дайрч толгойг нь аваад идчихнэ. Эр цөгөнцөр толгойгүй хирнээ эмээсээ амар салахгүй юм. Тэгээд толгойгүй эр цөгөнцөр хэд хоног амьдардаг гэнэ.
Голдуу халуун дулаан газар амьдрах энэ амьтны зарим төрөл, орчны дагуу өнгөө гайхалтай өөрчилж чадна. Зарим нь хатсан навч мэт борлож, мэр сэр толбо бие дээрээ бий болгоно. Зарим зүйлийн цөгөрцөгүүд цэцэгний өнгийг хуулан "дуурайж", тэр битгий хэл цэцэгний хэлбэрийн дагуу биеэ нугалан хэвтэх тул аль нь цөгөрцөг, аль нь цэцэг гэдгийг ялгахад маш түвэгтэй гэж байгаа.

Энэ этгээд амьтны ашигтай тал гэвэл тариан талбай, цэцэрлэгийн элдэв хортон шавьжийг хянахад хэрэглэдэг тул химийн бодист дургүй цэцэрлэгч нар цэцэрлэгтээ зориуд олж тавьдаг гэнэ.

8 comments:

Гилийн хатан said...

jinhene mahchin baina daa. huniig yah ch ugui yu?

PUZL said...

Есөн шид нь бүрдсэн хувхай юм байжээ.

Дeстини said...

Гилийн хатан - хүнд хоргүй. Энэ амьтныг нэг харж, барьж үзэх юмсан.

ПАЗЛ - шинэ хүн зочилсонд баярлалаа. Ёстой л есөн шид нь бүрдсэн болохоор эволюци хөгжлийн явцад өөрийгөө сайн хадгалж чадсан. Эртний мөгөрцөгний фоссилийг харахад одооныхоос бараг ялгаагүй гэж дүгнэлт гарсан байсан.

serenity said...

энэ амьтныг хүүхэлдэй энэ тэрээс л харж байснаас биш мэдээлэлийг үзэж багаагүй юм байна мэдээлэл өгсөн талархжийнаа

ZAYA said...

Юун аймар юм бэ?
Би тариа ногоо тарьдаггүй болохоороо тэгж бодож байх шиг байна даа.

Болорхон said...

Харахад бүлтийчээд хөөрхөн юм тэгсэн хирнээ аймаар хог вэ? Хүнд хоргүй бол санаа зоволтгүй юм даа /ийм аминч ккк/

Erdenee said...

Follow blogtoo bolomjtoi boi bol tavibal shine bichveriig udaalgui unshij chadah ni.

Thanks a lot!

Unknown said...

Энэ амьтан монголд байдаг юм уу