2010-09-13

Гэрээ ачаад нүүгээд ирлээ.

Холын холд орших нутагтаа
Хоёрхон долоо хоносон ч
Хол ойрын ах дүүсээ эргэж,
Хорь гаруй жил учраагүй анд нартайгаа уулзсандаа
Хорогдсон сэтгэл маань өег байна,
Хосолсон мэт эрч хүчээр дүүрэн байна.

Арслан андын "Аянчин" гэрийг
Алс холын тэртээгээс
Агаарын хөлгийн ачаанд хийгээд
Ар өврийн хүмүүсээр яриулан
Арай ядан аваад ирлээ,
Айяа сэтгэл минь хөнгөн байна аа.


Гэр маань хажуу айлын нохой, охин хоёрт ихэд сонин байна.


Гэрийн бүсээ яаж бэхлэхээ мэдэхгүй хаалгатайгаа бариад уячихлаа. Гэртээ хономоор л байна, гэтэл гадаа хүйтэн болчихдог. Жижиг зуухтай ч болоосой.

16 comments:

naraa said...

Хүүе ээ, ямар хөөрхөн юм бэ? наадуул чинь их сонирхох байх даа. эх орноо сайн сурталчлаарай. амжилт хүсье.

Soronzon said...

Зээ,
Далай цагаан дээвэртэй
Даргар цагаан туургатай
Хошлон хялгасан бүслүүртэй
Тагнай ширээстэй үүдтэй
Угалзан ширээстэй өрхтэй
Өргөө гэр тань өнгөжин дэвжиж
Өрхийн эзэд нь мөнгөжин дээшилж
Үр хүүхэд тань эрүүл энх торниж
Үүрдийн амар жаргалтай амьдрахыг ерөөе.

Gegeenee said...

Ямар гоё санаа (Дэстини), ямар гоё ерөөл (Соронзон)вэ?

Arsun said...

Пөөх, ямар их сэтгэл хөдөлж байнаа. Баярлалаа, Дестини. Гэрийг минь худалдан авч үйлдвэрлэлийг минь дэмжиж, бас рекламдаж байгаад баярлалаа. Гэрийн бүсийг хаалганы баруун хатавчид байгаа цагирагт сүвлээд даруулгыг уясны адилаар уяарай.

Дeстини said...

Naraa: Humuus ih sonirhoh shinjtei. Endhiin uuguul humuus urtsand amidardag baisan tul ted ihed gaihaj baigaa. Zarim ni hamt camping hiiye geed l.

Soronzon: Eruul bat orshig. Ih bayrlalaa.

Gegeenee: Harin tiim ee. Ta nar baigaa hotdoo avaachij barina biz dee.

Arslan: Bid ch bas ih bayrtai baina. Turuulj gert irsen hun urhuu tataj, uudee ongoilgooroi, salhi oruul geed l suid baigaa sh dee, bid hed. Ohinii naizuud neg shunu untana geed zutgeed baigaa.

Гилийн хатан said...

Hi, garchigiig unshaad mongoldoo nuugeed irsen um bolov uu gej bodson chin bish bna. Huurhun um be?

ZAYA said...

Хөөрхөөн, цэмцийтэл барьсан байна ш дээ.

Дeстини said...

Гилийн хатан - тийм ээ, их хөөрхөн цомхон гэр, аялалын зориулалттай. Харин чи яагаад блогоо хаачихав аа, намайг Монгол ороод ирэх зуур. Намайг уриарай, чиний бичлэгийг уншиж сайхан инээмээр байна.

Заяа - Их баярлалаа. Гэрээ барих гэж хөөрхөн удсан, дараа бол туршлагатай барина.

Idea said...

Оосор бүчгүй орд цагаан өргөөндөө
Олон сайхан хүүхэд хийгээрэй...

за би ч үг ярианы баялаг муутай, Соронзон эднүүс шиг уран цэцэн урсгаж чаддагүйм болохоор нэг иймэрхүү л ерөөл хэллээ шүү хэхэ

Oogiinoo said...

Хөөөөөх яасын гоёын вэээ. Намайг гэртээ нэг хонуулаач хэхэ. Ингэхэд миний таньдаг Дестини эгч мөн үү биш үү. Нэг л танил биш царай хувцасаа сольчихсон юмууу. Бичлэгүүдийг харахаар мөн бололтой

Anonymous said...

Өө за, Арсуны явуулсан линкэн дээр гишгэчихсэн чинь айлын найран дээр буучихдаг байна ш дээ. Ийм сайхан билэг дэмбэрэлтэй завшааныг ашиглаад тийм сайхан гэртэй болохоо (бас л гадаадад бууриар нь тамгалах юм) бас угтуулаад аяны дугараа өргөе өө гэж. (Кхэм кхэм)
Наян найман уньтай гэрийг чинь
Цэцгийн талдаа барьж байнаа ...

За тэгээд энийг харьцаж дуулах эр цэрэг байвал залгуулаарай. БМ

peakfinder said...

За байз нэг гоё үг олоод хэлчиxье гэсэн Соронзон бүгдийг нь хэлчихэж гээд л... Зориод аваад ирдэг сүрхий хүүхэн шүү, тэгээд хэргийг нь сайн гаргаад хийсэн хүнээ сайн сурталчилаарай даа. Танай нутаг бас сайхан харагдаж байна шүү.

Бум said...

Ингээд л нэгэн "бяцхан монгол улс" хаа байсан далайн чанадад буйраа засаж байгаа нь энэ дээ. Хэн нэгэнд "Би тонгол хүн" гэж омог бардам хэлэхэд мөн ч сайхан байдаг даа. "Хувь заяа" - даа сайн сайхныг хүсье!

Дeстини said...

Идеа - Ерөөлийн утгыг ойлголоо. Дэгжин дэрвэх болтугай.

Оогийноо - манай гэрт хонож сэрүүсч болно шүү.

БМ - Манайхан ирж хангинуулаад өгнө.

Пийк - Энэ хавиар бөөн реклам. Амралтын өдөр хуучин ажлынхан ирж үзнэ. Манай энэ муж яг Монголынх шиг цаг агаартай, арай жаахан чийглэг. Навч шарлаж, унаж эхэллээ.

Бум - Баярлалаа. Энэ хавиар олон газар тамгалах болно.

Erdenee said...

Sain u,

Tanii zurag taalagdaad tavisan yuma. Zuvshuurul avaaguid uuchlaarai. Delete hiih uu?

Peace,

Erdenee

Anonymous said...

Mundag soyliin huvisgal hiijee!! Bayr hurgey!! Youtube deer bas ene baruuniihan ih ger barij baigaagaa video tavisan baina lee. Mongol ger ba Mongol num sumiig baruuniihan nileen shohoorhdog bololtoi.

Barimalch