2011-01-01

Шинэ оны зорилт

Өнөөдөр хоёр мянга арван НЭГЭН оны НЭГ сарын НЭГЭН.
Олон нэгтэй өвөрмөц энэ он маань хүн бүхний хувьд ямар нэгэн хэмжээгээр бас л өвөрмөц байх болов уу.

2010 онд нэг сарын 20, арван сарын 10, арван сарын 20 гэх мэт тоо бичлэгийн хуьд дурсгалт, онцгой өдрүүд тохиож, зарим хүний хуьд эдгээрийг амьдралынхаа түүхэн өдөр болгон ашиглаж байсан. Арван сарын арванд маш олон хос гэр бүл болж, галаа асааж байсансан.

2011 оны хувьд арван нэгэн сарын арван нэгэн яах аргагүй дурсгалт өдөр байх нь түүхээсээ тодорхой. 11 бол ер нь өвөрмөц тоо юм.

11 х 11=121
111 x 111=12 321
1 111 x1 111 =1 234 321
11 111 x 11 111= 123 454 321
111 111 x 111 111= 12 345 654 321
1 111 111 x 1 111 111=1 234 567 654 321
11 111 111 x 11 111 111=123 456 787 654 321
111 111 111 x 111 111 111=12 345 678 987 654 321

Бидний хувьд ч гэсэн 2011 он онцгой он байх болов уу гэж бодож байгаа.

Шинэ оныг хэдэн нөхдийн хамт дуулж хуурдан угтав. Нэгэн мексик гаралтай найзын мааны хэлснээр бол тэдний нутагт, яг он гарахаас өмнө нэг минутын хугацаанд 12 ширхэг усан үзэм идэж, идэх зуураа ирэх онд хийж бүтээхээр зорьж буй зүйлсийн талаар бодож тунгаадаг гэнэ. Том жижиг гэлтгүй, тэднийд цугласан хүний тоогоор жижиг аяга бэлдэж, дотор нь яг 12 ширхэг усан үзэм хийж шинэ оноо хүлээн цэнгэцгээв. Хуучин шинэ оны зааг дээр хүслээ бодон, тэдгээр усан үзмээ түргэн шаламгай идэж, бас нэгэн зугаа цэнгэл болов.

Энэ онд бид охиныхоо ярьж хэлдэг нэгэн зүйлийг хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөлөө. ТВ-р гарах африкийн ядуу, буурай орны хүүхдүүдийг харж, сэтгэл нь ихэд өвдсөн охин маань нэгэн хүүхдийн амьдралд туслахсан, том болоод хүүхэд үрчилж авна гэж ярих болсон юм. Тэр битгий хэл, "миний үрчилж авсан хүүхдийг та хайрлах уу" гэж надаас асууна. Бас хөгшин болсон хойноо таргаалаарай гэж захина, махлаг эмээ нар тэврэхэд урамтай байдаг гэнэ. Бид одоохондоо үрчлэх биш, мөнгө хандивлах талаар ярилцлаа.

Бидний авсан мэдээлэлээр бол сард 33 доллар хандивлахад, буурай орноос сонгож авсан хүүхдийн амьдралд онцгой нөлөөлж чадна гэнэ. Тэр хэмжээний мөнгөөр нэг хүүхэд гэдэс цатгалан, мөр бүтэн явахаар барахгүй, ерөнхий боловсрол эзэмших боломжтой юм байна. Хүү, охин хоёр маань өөрсдийн ноогдол мөнгөнөөсөө долоо хоног тутам 1-1.50 доллар хандивлахаар болов. Үлдсэн мөнгийг гэрт хэрэглэсэн ундааны шил, лааз, сүүний хуванцар сав тушааж бүрдүүлэх зорилготой. Бас задгай мөнгийг сайн хямгадах, хадгалах тусгай хайрцаг бэлдэв. Нэг цент, нэг доллар гэлтгүй хямгадах болно, бид. Хайрцагийг охин маань зурж, чимэглэв. Заавал мөнгөтэй, баян бололцоотой болсон үедээ бусдад туслах гэж хүлээлтгүй, санаа байвал, өчүүхэн зүйлээр ч бусдад тусалж болно гэдгийг хүүхдүүддээ ойлгуулах үүднээс энэ санааг ихэд дэмжиж, тэтгэж байгаа билээ.



Тэр тав дахь нь бидний "шинэ хүүхэд" болно.


Та бүхэн шинэ ондoo өнөр өтгөн, эрүүл энх, инээд баяслаар дүүрэн байх болтугай.

12 comments:

Гилийн хатан said...

Шинэ оны мэнд хүргээд, гэр бүлд нь аз жаргалыг хүсэн ерөөе. Тийм шүү, баян болж байж буян үйлдэнэ гэж худлаа, баяжих гэсээр байтал нөгөө ертөнц рүү явах цаг тулчих юм шиг байна лээ. Танай хүүхдүүдээр бахархаж байна

Arsun said...

Шинэ оны мэнд хүргэж, сайн сайхныг ерөөе.

Arsun said...

Бусдад туслахаар мөнгө цуглуулж байгаа нь сэтгэл хөдөлгөлөө.

Soronzon said...

Шинэ оны мэнд хүргэе ээ.
"Сайхан сэтгэлийн үзүүрт сүү" байдаг хойно охины тань үйлс дэлгэрнэ ээ.
Хүүхдийн сэтгэл цагаахан, ариухан байдаг гэдэг үнэн юм даа.

ganga said...

Шинэ онд санасн бүхэн тань сэтгэлчлэн бүтэх болтугай.
Хүүхэд буянт сайхан үйл бодож олох эхлүүлнэ гэдэг сайн эцэг эхийн сэтгэлийн тусгал даа.

Дeстини said...

Гилийн хатан, Арслан, Соронзон, Ганга нарт - Монгол, Чех, Австралиас хүмүүс сэтгэгдэлээ илэрхийлжээ гэж охиндоо хэлээд, юу бичсэнийг уншиж өглөө. (Манай охины монгол хэл хэцүүхэн болоод байна). Охин маань их додигор байгаа, удахгүй бид бүгдээрээ хамт сууж, ямар улсын ямар хүүхэд сонгохоо ярилцана. Охин сонгоё, буурай оронд охидууд илүү зовдог байх гэж охин маань хэлж байна.

Nogoohon said...

Монголоос хүүхэд үрчилсэн нь дээргүй юу. Эсвэл энд эмчилгээний төлбөрөө олж чадахгүй зовж байгуу нялх үрс нүдэндээ нулимстай ээж аавууд зөндөө байна. Би тийм ч баян биш л дээ. Гэхдээ ганц ч гэсэн хүүхдийн эмчилгээний төлбөрт чадах ядахаараа нэмэрлэх гээд санаад л байдаг юм. Та нээрээ ямар удаж байж шинэ бичлэг нэмж байнаа. Шинэ ондоо шинэ бичлэг олныг бичээрэй.

Оогий said...

goyo zorilt bna. Bielex boltugai. Shine onii mend

Г.Ганбат said...

Яасан сайхан үйлс вээ. Амжилт аз жаргал хүсье

ZAYA said...

Сайхан санаа байна шүү.
Шинэ онд санасан бүхэн чинь бүтэж байхыг ерөөе.

Enkhtaivan BuBu said...

shn snaa bnaa,
bul nemj bga gj oilgoloo buruu ch oilgoson baij magadgui ghdee ger buld tani az jargal husye, udahgui huuchrah esvel ali hediine huuchirtsan shine onii mend!

Дeстини said...

Нараа - Монголдоо бол нэг битгий хэл хүүхдэд туслахыг бодно. Би хичээнээ, шинэ бичлэг оруулах хувиар гаргадаг юм билээ гэсэн.

Оогий, Заяа - Их баярлалаа.

Ганбат, Бубу, Нараа - шинэ хүмүүс зочилсонд их баярлалаа. Шинэ ондоо та бүхэн илүү өөдрөг, өнгөтэй байх болтугай.