2008-02-10

Юу амлах вэ?


Хэдэн өдрийн өмнө Пийкийн бичсэн мэдээлэл миний яг тархиар тас татах шиг болсон шүү. Учир нь би өөрөө бас дасгал хөдөлгөөнтэй байя гэж бодовч нэг л хэвшмэл болж өгөхгүй байгаад санаа зовонгуй байсан юм. Ядаж дээрээс нь хөхөө өвлийн хүйтэнд янз бүрийн спорт-төлөвлөгөө боловсруулан суух амар биш. За байз, зогсоорой. Үнэхээр амар биш юм уу, эсвэл би тэгээд бодчихсон тул амар биш байна уу?....

Цаг агаар нөлөөлөх нь нөлөөлж байгаа юм байна, гэхдээ миний болохгүй, бүтэхгүй гээд итгэчихсэн бодол бол түүнээс их.

Ажлын маань нэг хүүхэн үдийн хоолны үер дасгал хийдэг дугуйланд хамт явъя гэж ятгангуй байсан сан. Би тэр цагийг мэдээ унших, блогоор тэнүүчлэх, эсвэл аль нэгэнтэй нь амаа уралдуулахад ашиглах дуртай байдаг тул бодож байж болъё гэв (Үнэнээ хэлчихьэ, бараг үгүй гэсэн үг).

Гэхдээ тэр мэдээ уншсанаас хойш гэрийн ойролцоо байх бассейн, зааланд долоо хоногт тус бүр хоёр хоёр удаа очихоор гэр бүлээрээ төлөвлөөд, ямар ч байсан эхний долоо хоногт нормоо биелүүлэв. Тэр заал их том тул зарим хэсэгт хүмүүс сагс, гар бөмбөг тоглож, зарим нь гүйж харайх аж. Бид агаарын теннис, сагс тоглоно. Би бас гүйх гэж жаахан тэмцэв. Арайхийн 10 мин гүйсэн гэж байгаа. Эхний 2-3 минутын дараа, тэр теломэрийн урт богино хэнд хамаа, больёо, зогс, сууяа гэх бодол орж ирэв. Тэгснээ гэнэт бие чинь одоо халж эхэлж байна, том том алхаад гүйгээрэй гэж өөртөө захиргаадсаар 10 мин болгосон. Усанд сэлэх бас тааруу явцтай, сэлэх, халуун ууранд суух цаг 2 яг тэнцэнэ. Яваандаа сэлэх цаг маань ихсэх болтугай.

Ингээд учир тоочоод байгаа маань ийм учиртай юм л даа. Бум-Эрдэнэ ахын хэлдгээр энэ хүрээлэлийн хүмүүс маань эерэг, зөв бодолтой хүмүүс; ийм бүлгийн хүмүүс бие биедээ бас эерэгээр нөлөөлөх нь дамжиггүй гэж бодож байна. Түүнээс гадна аливаа шинэ зуршлыг өөрт бий болгоход 3 долоо хоногийн турш тасралтгүй, уйгагүй ажиллах хэрэгтэй гэдэг. Тэгэхлээр би энэ 3 долоо хоногт таслахгүйгээр гүйж, усандаа сэлнэ гэж амлах гээд байна.

Би бас та нарын амлалтыг сонсмоор байна. Юу амлах вэ гэвэл санаа болгож хэдэн зүйл бичье. Би 2 жилийн өмнө ингэж амласан юм. Хүний бие дэх бодисын солилцооны явцад үүсэх элдэв хорт бодисыг зайлуулахын тулд өдөрт 5-6 удаа жимс, ногоон бүтээгдэхүүн идэж биедээ туслах ёстой гэдэг дээ. Би тэр үед бодож үзтэл сайндаа 2 удаа л жимс ногоо иддэг байсан. Би түүнийг 3-4 удаа болгож ахиуляа гэж бодсон, одоо бол ямаа шиг их ногоо идэхгүй юмаа гэхэд тэр тал дээр анхаарч сурсан. Миний таних нэг эмэгтэй нөхөртэйгээ муудалцмааргүй байна, надаас л ааш гардаг юм гэж хэлж билээ. Бас нэгэн барзгардуу нүүртэй залуу "Шингэн юм бага уудаг, түүндээ анхаарна", гуравдах нь хийх ёстой зүйлээ байнга хойшлуулдаг, тэр зангаасаа салмаар байна, дөрөв дэх нь хоол идэхдээ хэтэрхий хурдан идэх тул байнга их иддэг, тайван удаан идэж сурмаар байна гэх мэтээр хэлж билээ. Тэдний маань ихэнх нь цагаачид байв, тэдний амлалт биелэлээ олсон.

Бид ч амьдрал гэдэг их сургуульд байнга суралцаж байдаг болохоор бидэнд өөрөө өөртөө өөрчлөх юм дандаа л гарч байдаг гэж боддог шүү.

Эцэст нь хөдөлгөөн сайтай хүмүүсийн хромозомын бүтэц хүртэл өөр байдаг талаар сонирхолтой бичлэг оруулж, өөртэй анхаарал тавихын чухалыг анхааруулсан Пийк-дээ баярласанаа илэрхийлье.

11 comments:

peakfinder said...

Sanaa baivch setgeliin hat hurehgui yumaa. Oroi ochihoor or der l saihan haragdaad baih yum. Suuldee ter telomer ch yamai gej bodogdood gesen...Emailiig chin' unshlaa. Thnx shuu.

ZAYA said...

Хөдөө ажлаар явахдаа гэр орон гэхгүй байсан болохоор өдөр бүр зааланд тоглодог байж билээ. Сайхан шүү.
Даан ч хотод буцаад ирэхээр бүх асуудал маань эргээд нөгөө хэвэндээ орчихоод байх юмаа.

Misty said...

хэхэ наад чинь том асуудал болоод байгаамаа. Дулаарахаар хөдөлгөөндөө орно гэвч бас болоогүй байгаад байдаг.
Харин саяхан нэг юм бодсон. Өглөө босоод орцондоо дээшэ доошоо нэлээн хэд гүйхэд л том дасгах болчих юм шиг. Арай хэрэгжүүл жүзээгүй ч тэгж байгаад үзчээд хэлнээ хэхэ :P

Дeстини said...

Peakfinder:bainga oroitoj gertee irdeg bol hetsuu l dee. Gehdee sanaj yavahad uchir bii.
Zaya:Chi bid 2 adilduu baina. Bi gerees garaad yavahlaaraa ih hudulguuntei bolj orhidog. Yadaj gudamj metrlej baigaa yum chini.
Misty: Za tegeerei, bicheerei. Hun bolgond l neg sanasan bodson yum baidag. Tuuniigee bainga hergejuulj chaddag bol mun surhii ye.

Bilguun Turboli said...

Эзэн хичээвэл Заяа хичээнээ гэж, нэг амалцан том амлалт бий, тэрийгээ л биелүүлэхийг зорино доо хө

Өдөрт өөртөө зав гаргаад дасгал хийгээд бх хэрэгтэй л дэ, нэг хэсэг овоо хийж бсан сая нэг хэсэг тасарсан одоо бас нэг хэсэг хийх бх хэхэ

Дeстини said...

Bibby: Hund neg amlasan tom amlalt dandaa l baidag, tuuniig guitselduulehed olon jijig amlalt bas garch irdeg.

бж said...

Uul ni amlalt uureg avaad l ih surtei eheldeg yumaa. Yamar neg shaltgaanaar tasarchinguut ni tsaashaagaa tsairchihdag muu taltai...
Odoo yeruusuu hiinee. Ugluud /gegee oronguut gardag yum/neg tsag alhdagaa taslahgui, bas uurtuu 30 minut zaaval gargaj dasgal hiinee. Uuriinhuu tuluu uuruu l hiihgui bol hen hiih bilee...
Bas uur bodoj baigaa zuil baigaa. Yavaandaa helnee...

Дeстини said...

Ganaa_bj: Bi ch bas dotroo bodoj, amlasan bodsonoo tasalj, taslanguut tsairch ih ugnu duu, tegeed dahin amladag baidlaasaa garah sanaatai. Ugluu bosoj tsai uudag shig, oroi irj geriin daalgavar shalgadag shig zaaval hiij yostoi yumnii jagsaaltand oruulj tsag huviarlaj surval boloh yum shig sanagdaad baina. Deerees ni minii huu ih tus bolj baina, eejee ta arai bodloo uurchluud gym yavahgui geh geed baigaa yum bish biz minii bodliig unshsan yum shig helsen shuu neg udaa.

бж said...

Gegeen hairiin udriin haluun mendiig hurgeyee...

Arsun said...

Zaa, olon hun amlahiig chin harlaa. Her geregjuuliig harah l uldlee. Bi ajlaasaa 5 minut hotsordog zurshiltai. Zasah geed chadahgui l baigaa.

Дeстини said...

Arsun: ajlaas hotsroh bol bas neg asuudal baina, minii huvid. End odoohondoo tsagiin nariin burtgelgui ajild yavj muu zan surch baina.