2008-04-12

Хамгийн энэрэнгүй хүн

Ноблийн шагнал гардуулж эхэлсний зуун жилийн ойд зориулсан баяр ёслолын үйл ажиллагаа ид дундаа өрнөж байв. Би нэр хүнд бүхий Холмэнколлэн зочид буудлын дунд давхарт Дээрхийн Гэгээнтэн Далай ламын онцгой төлөөлөгч болох Лоди Гяр Ринбүүчитэй (Lodi Gyari Rinpoche) цай уухаар сууж байлаа. Танхим хүн хөдөлгөөн ихтэй байв. Ноблийн энх тайвны шагналтан Ели Вийсэл (Elie Wiesel) чимээ шуугианыг үл анзааран дагалдан яваа хүнтэйгээ ярианыхаа амтанд гүнзгий орсон харагдана. Хажуугийн ширээнд бас нэг шагналтан болох Зүүн Тиморын Хосе Рамос Ортас (Jose Ramos-Hortas) хоёр сурвалжлагчид ярилцлага өгч байх юм. Миний ширээнээс доод давхрын үүдний заал тод харагдана. Амьдралд нэгэнт нэвтэрсэн металл илрүүлэх төхөөрөмж үүдэнд байрлуулжээ. Тэнд өө сэвгүй, жигд хувцастай зургаан норвеги цагдаа зогсож нэвтэрсэн хүн бүхнийг шалгаж байв. Энэ үйл ажиллагааны үер Осло хот дайны үеийнх шиг хамгаалалтын арга хэмжээ нэвтрүүлж байлаа. Өглөө буудал уруу ирж явах үедээ дээврийн стратегийн гол цэгүүд дээр байрласан маш содон харагдах хэд хэдэн мэргэн буудагч нарыг анзаарсан юм. Байлдааны хоёр F-16 онгоц байнгын бэлэн байдалд эргэлдэж байв. Энэ хэдэн өдрүүдэд Ослогийн дээгүүр онгоц нисэхийг түр зуур хориглох ажээ.
Гяр Ринбүүчи бага зэрэг санаа зовонгуй, арван таван минут хожигдон ирлээ. Тэрээр Түвд лам нарын буудалд болсон Далай лам, Ричард Холбруук нарын уулзалтаас шууд ирсэн байв. 1995 оны Балканы энх тайвны хэлэлцээрийг зуучилсан Америкийн дипломатч Холбруук энэ ёслолын арга хэмжээнд оролцохоор ирсэн байсан юм. Лоди Гяр нөгөө л зангаараа захиалгын ганган хийцтэй бодвол Савил Роугийнх болов уу костюм өмсжээ. Түүний махлаг бие, дугуй царайнаас гандан буурахгүй гялалзаж яваа Ази бизнесмений дүр харагдана.

Лоди Гяр, Тэнзиний (Tenzin Geyche Tethong) хамт Далай ламын ойрын зөвлөх нарын нэг юм. Лоди Гяр бол Баруунд Далай ламын дараа орох Түвдийн хамгийн нэр нөлөөтэй өмгөөлөгч яах аргагүй мөн. Далай ламын итгэлт ажлыг дөчин жил амжуулсан энэ хүний амнаас Түвдийн лидерийн талаар олж мэдэхийг би хүссэн юм.

"Далай ламтай ажиллахад ер нь ямархуу байдаг вэ?" гэж би асуулаа.
"Бүх хүн түүнийг их нигүүлсэнгүй хүн гэдгийг мэднэ. Дээрхийн гэгээнтэн бас их эрс шийдэмгий зантай. Үүнийг нь ойрхон хамт ажиллах хүмүүс л мэднэ. Энэ зан нь би мэт хүмүүсийг их татдаг" гэж тэр өгүүлэв.

"Түүний сэтгэлийн хат" гэж би хэлэв.
"Тийм ээ. Түүний бусдыг өрөвдөх сэтгэл бол олныг хамарсан гэдэг нь эргэлзэшгүй. Гэхдээ үнэнийг хэлэхэд Дээрхийн Гэгээнтэн бол тийм ч амар босс биш. Түүний бусдыг хэмжих шалгуур бол онцгой. Би өөрөө их өндөр хүслэнтэй хүний төлөө ажилладаг гэдгээ мэддэг. Энэ маань надад тустай, яагаад гэвэл намайг барьж хязгаарлаж байдаг. Би хувийн харьцаандаа тодорхой хил хязгаарыг давж алхахгүй гэсэн үг" гэж Гяр хэлээд надад дараах түүх ярьж өгөв.

Тянмины талбайн үйл явдал өрнөх үед би түүний Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан юм. Тэр үед хэд хэд өгсөж уруудсаныг эс тооцвол бид Хятадын талтай яриа хийхэд нилээд ойртсон байсан үе. Янг Минфу, ажилчдын нэгдсэн хөдөлгөөний удирдагч байсан бөгөөд бид ямар ч байсан харьцааг сэргэж чадсан байв. Хонконгт зарчмын хувьд урьдчилсан уулзалт хийж, тэндээс тохиролцоо хийх уулзалтын тов, газрыг тодорхойлох гэрээтэй байв. Далай лам болон хүний нутагт орогносон Түвдүүдийн хувьд Хятадын талыг хэлэлцээрийн ширээнд ятгаж авчрахаас илүү чухал зүйл тэр үед байгаагүй. Тэдний сүүлийн дөчин жил хөөцөлдөж байсан зүйл бодит биелэлээ олоход ойртсон байв. Би тэр уулзалтанд бэлтгэн Дарамсала дахь гэртээ сууж байтал Тянмины талбайн бослого дэгдлээ. Дээрхийн Гэгээнтэн унаа явуулан намайг түүний өргөөнд ирэхийг хүссэн байв. Намайг ирэхэд Тензин түрүүлэн ирээд хүлээж байв. Бид хоёр шууд Далай ламын өрөөнд явж орлоо.

Далай ламыг тэгтлээ их түгшиж, сандарсан байхыг би анх удаагаа харсан юм. Тэр яг Наролеон шиг л харагдсан. Биднийг яваад ороход эргэж харсан ч үгүй, ихэд бодлогоширсон харцтай нуруугаа үүрэн зогсож байв. Тэрээр бидэнтэй мэндэлсний дараа "Харсан уу, харсан уу?" гэж асуулаа. Тэр үед түүнээс өөр зүйл ТВ-гээр гарахгүй байсан тул түүний юу ярьж байгааг бид ойлгож байв. "Хятадын засгийн газар мөн түүний өөрийн ард түмнийг дарангуйлан явуулж буй бодлогыг буруушаан гаргах миний мэдэгдэлийг та хоёр боловсруулах хэрэгтэй байна. Би мөн тэр талбай дээрх залуучуудыг чин сэтгэлээсэээ дэмжиж байна" хэмээн Далай лам өгүүлэв.

Миний амиа хичээсэн түвд ухаан шууд л "Бурхан минь, энэ чинь бидний хэдэн жил хөөцөлдсөн хэлэлцээр хийх боломжийг баллаж орхино" хэмээв. Гэгээнтэн эргэн харж миний хэлэх гэснийг шууд ойлгон "Энэ юу вэ?" гэж хурдхан асуув. "Дээрхийн Гэгээнтэн минь, таны энэ үйлдэл тань тохиролцооны талаархи бидний зүтгэлийг магадгүй нилээд олон жилээр гажуудуулж болно гэж та мэдэж байгаа буй" гэж би хариуллаа. Тэрхэн зуур би Далай лам байр сууриа өөрчлөх болов уу гэж бодсон юм. Гэтэл тэр буцаад эргээд харчихав. Түүнээс асар их, барынх шиг их энерги мэдрэгдэж байв. "Тийм ээ, энэ үнэн, чиний юу гэх гээд байгааг би ойлгож байна. Гэхдээ одоо би хэлэхгүй юм бол би хэзээ ч эрх чөлөө, ардчилалын талаар ярих ёс суртахууны эрхгүй болно. Энэ залуу хүүхдүүд миний хүсэж байгаагаас илүү ч юм хүсээгүй, дутуу ч юм хүсээгүй. Би тэдний төлөө дугарахгүй юм бол би ардчилал, эрх чөлөөний талаар хойшид ярихаасаа ичих болно" хэмээж билээ.

Лоди дуугаа хураав. Би царайгаа өөрчлөхгүй гэж бодсон боловч болсонгүй. Далай ламын хариултанд сэтгэл ихэд хөдөлсөн надад царайгаа түвшин байлгах хэцүү байлаа. Тэрээр Хятад оюутнуудын амар амгаланг нутгийн хүмүүсийн горьдлогоос өмнө шударгаар тавьсан байв. Би буруу харлаа. Зааланд хүмүүсийн ярианы дүнгэнээн намдаагүй үргэлжилсээр байв.

"Дээрхийн Гэгээнтний талаар асар их хүндэтгэл төрж билээ" хэмээн Гяр яриагаа үргэлжлүүлэн "Би мөн өчүүхэн жижигхэн, амиа хичээсэн амьтан болохоо мэдэрсэн. Мэдээжийн хэрэг, өнгөрснөө эргэж харвал, Далай ламын тэр байр суурь хэлэлцээрийг устгана гэсэн миний дүгнэлт зөв байсан. Дэнг Заиoпенг (Deng Xiaopeng) хэзээ ч Далай ламыг уучлаагүй юм. Бидний хожим сонссоноор бол тэрээр энэ асуудлыг өөр дээрээ хэтэрхий буулган авсан байсан. Гэхдээ иймэрхүү зүйлүүд намайг Далай ламд хүчин зүтгэхэд хүндэтгэлтэй санагдуулдаг юм. Яагаад гэвэл тэрээр өөрийн сургааль, номлолд итгэдэг, түүнийхээ дагуу хөдөлдөг хүн юм."

Лоди Гяр бид хоёр бараг нэг цаг илүү хөөрөлдөн суув. Гяр маш сайхан ярьдаг хүн тул түүний ярианд би ууссан байлаа. Гэнэт доод давхрын орох зааланд шуугиан болоод явчихав. Бид доош өнгийн харвал тэргүүн хамба Дэсмонд Туту (Desmond Tutu) зочид буудалд дөнгөж хөл тавьж байлаа. Час улаан ёслолын өмсгөлөөр гангарч нүүр дүүрэн инээмсэглэх өмнөд африкийн хамба ламтнаас асар их нэр хүнд гэрэлтэх аж.

Бид суудалдаа эргэн суусны дараа Гяр яриандаа эргэн орж "Дээрхийн Гэгээнтэн хамгийн анхны айлчлалаа Европод 1973 онд хийсэн юм. Тэр үед би маш залуу, их туйлширдаг ч байж дээ. Зургаан долоо хоногийн айлчлал талдаа орчихсон, бид Швейцарьд байсан үе. Дээрхийн Гэгээнтэн Цюрих дэх хувийн ордонд байрлаж байв. Тэрээр Түвдийн талаар тэр болтол нийтэд олигтой мэдээлэл өгч чадаагүйд би бухимдангуй байв" хэмээн өгүүлэв.

"Оронд нь шашин шүтлэг яриад байсан уу" гэж би асуулаа.
"Тэр байнга л ярьдаг нийтлэг хариуцлага, энэрэнгүй үзэл, сайхан сэтгэлийн талаар ярьж байсан. Гэхдээ олон хүмүүс Түвдийн талаар мэдэхийг хүсэж байсан юм. Түвд хүмүүсийн талаар олигтой зүйл хийхгүй байгаа юм шиг надад санагдаж байв. Би тод санадаг юм, түүний байрласан байр бол өнгөт шилээр гангарсан их тансаг байшин байсан. Нэгэн өглөө би түүний өрөөнд яваад орлоо. Миний санаа түгшсэн, сэтгэлд минь ямар нэгэн зүйл байгааг тэр шууд мэдчихэв".

"Тэр чиний санаа сэтгэлийг уншчихдаг уу" гэж би сонирхов.
"Тийм. Тэрээр 'Юу болоов?' гэж асуув. Би ч хариуллаа. 'Дээрхийн Гэгээнтэн минь, та Түвдийн талаар илүү ярих хэрэгтэй байх гэж би бодож байна. Энэ бол бидний зовж буй түвдүүдийн талаар дэлхийд мэдэгдэх маш том боломж.' Тэрээр 'Тийм ээ, үнэн, би ойлгож байна. Үнэндээ бол би ч гэсэн Түвдийн талаар илүү их ярих нь дээр гэж бодсон. Гэхдээ чи мэдэндээ, энэ хүмүүсийн ихэнх нь сэтгэлдээ их зовлон тээж явдаг. Тэд над уруу би зовлонг нь нимэглээд өгчих юм шиг хоосон горьдлого тээгээд ирдэг. Би нимэглэхгүй шүү дээ. Тэдний зовлон дээр би өөрийн зовлонг нэмээд явуулах эрхгүй гэж би боддог.' Үүнийг сонсоод миний нүд нулимсаар дүүрч билээ".

Лоди Гяр яриагаа таслан, буруу харлаа. Энэ дурсамжинд түүний сэтгэл ихэд хөдлөсөн нь илт байлаа. Түүний явах цаг ч болов. Бид босоход тэр миний нүд уруу эгцлэн харж "Виктор, би нэг л юманд их итгэлтэй байна. Дээрхийн Гэгээнтэн бол миний мэдэх хамгийн энэрэнгүй үзэлт хүн юм" гэв.

Гяр намайг тэвэрч салах ёс гүйцэтгэсний дараа буудлын гадна хүлээх машин уруугаа явж одов. Ноблийн шагналтан шалгаруулж эхэлсний 100 жилийн ойд зориулсан баярын үйл ажиллагааны ихэнх хэсгийг мань хүн үзэж чадахгүй нь. Тэр байнга л нисэж явдаг нэгэн, одоо ч мөн онгоцондоо хоцрохгүй суух ёстой аж.

Өндөр Гэгээн Далай лам ба Виктор Чан "Өршөөхүйн ухаан" (The Wisdom of Forgiveness) номноос авав.
div>

28 comments:

Arsun said...

yamar saihan yum be. Bi ih l tesew.
Bayarlalaa.

mind said...

Bi ene nomiig ungursun jil Mongold baihdaa unshsan yum. Uneheer surah yum ihtei saihan nom shuu. Yalanguya Deerhiin Gegeentnii hytad hun gej gaduurhalgui buhniig ninjin setgeleer hairlaj chaddag ni. Mongolchuud bid hujaa geed l neg nudeer uzdeggui ch hamgiin gol ni iim muu setgel ter huniig horduuldag bolohiig oilgoson. Ene shuud utgaar ter hund uurt ni, harin hichneen durgui bailaach hyataduudiig bolon kommunizmiig ni ter dor ni uurchulj bolohgui uchirmuu setgel aguulj muu uil uildehees uuriiguu hamgaalah heregtei. Tegeed uneheer uuchlah setgel gedgiig sain sanuulj ugsun nom gej boddog shuu.

Дeстини said...

Арсун - уг нь би Жен Вонгийн нөгөө хятадад хориотой номыг унших ёстой л доо. Гэхдээ энэ уншчихсан номноосоо ер салдаггүй, тэврээд л байна. Далай ламыг би жинхэнэ аугаа хүн гэж хэлнэ.

Mind - энэ ном монгол хэл дээр гарсан байдаг уу? Мэдэх үү? Би энийг өөрөө орчуулсан юм. Харин тийм ээ, бид хятадуудыг үзэн ядаад байхад Далай лам тийм биш, айхтар нигүүлсэнгүй хүн. Орж ирсэнд баярласан шүү.

Bilguun Turboli said...

uneheer aguu hundee, saynii tuvdiin asuudal deer helj bgaa ugnuudiig ni sonsood jinhen bishirsen de, chaduul ene nomiig olj unshnaa, bayarlalaa

Anonymous said...

nadad Dalai lam enerengui, burhnii shashintan, niguulsengui hun baih, yag uulzaad yarihad neeh saihan alia hoshin engiin saihan hun baih, gehdee yagaad ch yum tuuniig bishreh setgel tordoggui yum, yagaadiig ooroo ch medehgui baigaa. Tovdiin asuudal deer tusgaar togtnoloosoo uharch avtonomit erh l baihad hangalttai geed baigaa ni nadad ogthon ch taalagddaggui.

Дeстини said...

Бибби - тэгээрэй. Би санамсаргүй явж байгаад хямдарсан үнээр авчихсан. Далай ламын англи хэл энгийн ойлгомжтой, өөрийн гэсэн заавал хэрэглэдэг тодорхой үгнүүдтэй (logic, realistic, analyze, explore, investigate гэх үгнүүд байнга давтагдана) байх шиг санагддаг. Гайхалтай хүн шүү.

Анон - сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа. "Tovdiin asuudal deer tusgaar togtnoloosoo uharch avtonomit erh l baihad hangalttai geed baigaa ni nadad ogthon ch taalagddaggui." Далай лам зөвхөн автономит эрхийн талаар яриад их удаж буй. Энэ нь түүний өөрийн үгээр илэрхийлвэл хэрэгжүүлж болмоор, бодит, хэн хэндээ ашигтай байж магад.

mind said...

angliar unshsiimoo...
ta uuruu orchuulaad gargaval olon hund heregtei biz...
Mongol hun amnii bilgeer.

mind said...

Gehdee Deerhiin Gegeen uuriiguu bol "zugeer l neg huvarga" gej heldeg. 2005 ond Schweizarid ochij ih oirhonoos harj ugiig ni sonsoj baisnaa martdaggui yum.

Arsun said...

Tailangaa tawilaa, Destiny. Sonirhono uu.

Дeстини said...

Mind - Яасан сайхан урамтай үг вэ? Мэр сэр орчуулга хийвэл өөрт ч хэрэгтэй юм уу (Амалдаг юм билүү?)

Зарим хятадууд Өндөр Гэгээнтнийг лам царайлчихаад зальтай улс төрч гэдэг шиг байгаа юм. Энэ ном дээр гардаг.

Arsun - саяхан би даргадаа жилийн ажлын тайланг өгөхдөө яагаад ч юм их хулчийж билээ. Тайлан гэдэг их том үг юм аа, ердөө энийг өөр үгээр солъёо.

Bilguun Turboli said...

Амалаад орчуулвал их л гоё бна даа, заавал авч уншина.
Тайлан гэхийн оронд харин юу гэх вэ хө ...

бж said...

Hussen huseegui dasgal hiij bainoo, oirdoo...
Dalai bagsh neeree saihan hun shuu, tee. Neg tiim gehiin argagui dulaan ilch, gerel gegee tsatsruulj baih shig sanagddag.

ganga said...

Shashni gun uhaani nom unshih saihan shuu. Cegctei logiktoi uhaaral gegeerel hairalsan. Zaaval orchuulaarai.

Anonymous said...

Tailan tomdood baidag? iltgeh huudas gewel tsergiinh shig bolchih? Amlalt-biyelelttei holbootoi?

Дeстини said...

Bibby, Arsun 2т: нэг эвтэйхэн нэр бодож байгаарай.

Ганаа: Яг үнэн. Гэгээрсэн хүн гэж л ийм байдаг байх. Нэг л ер бусын энерги түгээгээд байх шиг.

Ганга: Мэргэжлийн бичгийн хүн биш болохоор тааруухан ажил хийх байх даа гэж эмзэглэх юм. Хичээнэ ээ, танаас эхлүүлэн Бумаа, Амраа гээд бусад блог андуудаасаа тусламж эрж магад шүү.

Дeстини said...

Миний аргыг эргүүлж хэрэглэн надаар ам авахуулж орхисон байна шүү дээ, нэг мэдсэн чинь.

ZAYA said...

Тэр тайланг "хариулах хуудас" гэх үү айн...бас үг нэмээд байнаа...

Anonymous said...

Аргагүй л далай ухаантай хүн юм

Anonymous said...

Dalai Lam ooriigoo " I'm just simple Buddist monk" geed bdag yum bna lee. turuu jil end SF-d irehed n ochij uzsen. Uneheer aguu, Dalai Lam-g haraad bishreh setgegdel tordoggui hun baidgiig medeed mash ih gaihav :(

mind said...

gehdee ene bol tiim aihtar shashnii yumuu gun uhaanaii nom bol ogtoos bish.

mind said...

Ene nomond Deerhiin Gegeentnii Tredmile deer guij/alhaj baigaa zurag ni baidag baihaa? Gymd yavaasaa zalhuurah uyedee ter zurguiug ni sanaj dotroo ineedeg yum.

бж said...

Huue busgui bas deel huvtssaa soliod goyochihoj. Yamar bayar boloh geed l ta nar mini ingej goyoj goodood unav daa? Zayagiinh bas goyo bolchihson baina lee.

Anonymous said...
This comment has been removed by a blog administrator.
Bilguun Turboli said...

Би гэж бас сайхан эргүү хүн юмаа, өчдөр номын дэлгүүрийн хажуугаар гарахдаа энэ номыг санаад орж авлаа гэсэн өөр ном авчиж хэхэхэ, "The Way to Freedom" гэдэг ном авчиж, энийгээ уншчаад л дараа нь авч унших болвоо хө

Дeстини said...

Заяа - тайланд оролцохгүй юм уу? Хариулах хуудас - нэг л сайн бууж өгдөггүй, гэхдээ санаа өгсөнд баярлав.

Бум - Ингээд бодохоор Буддын ухаан үнэхээр гайхалтай санагдана, хүүхэд байхад нь тодруулсан хүн хожим олны зөвшөөрсөн нь гүн ухаанч болно гэж яаж мэддэг байна.

Анон - харин тийм ээ хө, би дуугай л байж байлаа.

Mind - тийм зураг байдаггүй. тийм ээ, энэ ном бол энгийн явдал, ажиглалтаар бичигдсэн.

Ганаа - хавар болоод байхад чинь гэж байвал яана. Зүгээр л янз янзын тохируулга энэ тэрийг нь яаж хийдэг талаар илүү мэдэх санаатай зав гарвал оролдох юм.

Бибби - зүгээр ээ. Харин тэр номоо ярьж өгөөрэй.

Cаарал said...

Yun tailan toocoo, sanhuugiin asuudal yariad baigaa ulsuud ve?

Дeстини said...

Саарал: Санхүү тооцоо ч арай биш. Хэд гурван хүмүүс дасгал хийдэг юм. Бас хийнэ, амжуулна гэж бодож байгаа зүйлсээ өөртөө бас бусдад сонсгож түүнийхээ хэрэгжилтийг ярилцдаг санаатай юм л даа.

Anonymous said...

[color=#f2984c]кино менты 8 в хорошем качестве
скачать громовы за смс
кино бандитский петербург 10 расплата бесплатно
фильм клиника 3 сезон бесплатно
скачать терминатор хроники сары коннор 1 сезон за смс
скачать маргоша 2 онлайн
кино симпсоны 3 сезон
скачать декстер 2 сезон онлайн
кино ранетки 3 сезон
кино south park 13 сезон в хорошем качестве
[/color]

Кино south park 5 сезон в хорошем качестве
Скачать побег из тюрьмы 2 сезон бесплатно

Симпсоны 19 сезон скачать
Побег из тюрьмы 3 сезон смотреть
Смотреть симпсоны 1 сезон без смс
Скачать симпсоны 8 сезон в хорошем качестве
Скачать дочки-матери онлайн
Фильм клуб 1 сезон онлайн
Просмотр герои 2 сезон
Просмотр ангар 13 за смс
[url="http://serialbase.ru/kino-bludlivaya-kaliforniya-3-sezon-onlayn.html"]Кино блудливая калифорния 3 сезон онлайн[/url]
[url="http://serialbase.ru/ostatsya-v-jivih-4-sezon-prosmotr.html"]Остаться в живых 4 сезон просмотр[/url]
[url="http://serialbase.ru/skachat-tayni-smolvilya-4-sezon-onlayn.html"]Скачать тайны смолвиля 4 сезон онлайн[/url]
[url="http://serialbase.ru/kino-cemya-soprano-1-sezon-onlayn.html"]Кино cемья сопрано 1 сезон онлайн[/url]
[url="http://serialbase.ru/smotret-ostatsya-v-jivih-4-sezon-bez-sms.html"]Смотреть остаться в живых 4 сезон без смс[/url]
[url="http://serialbase.ru/smotret-sverhestestvennoe-3-sezon-v-horoshem-kachestve.html"]Смотреть сверхъестественное 3 сезон в хорошем качестве[/url]
[url="http://serialbase.ru/prosmotr-merlin-2-sezon-bez-sms.html"]Просмотр мерлин 2 сезон без смс[/url]
[url="http://serialbase.ru/kino-kasl-1-sezon-bez-registracii.html"]Кино касл 1 сезон без регистрации[/url]
[url="http://serialbase.ru/smotret-simpsoni-17-sezon-za-sms.html"]Смотреть симпсоны 17 сезон за смс[/url]
[url="http://serialbase.ru/smotret-simpsoni-5-sezon-bez-registracii.html"]Смотреть симпсоны 5 сезон без регистрации[/url]