2008-04-22

Бисфенол А-д хорио тавьлаа.

Бисфенол А (БФА) гэх бодисын талаар бичлэг оруулж байсан минь саяхан.

Тэгтэл энэ оны 6 сараас эхлэн хүүхдийн угж, хоолны савыг энэ бодис бүхий материалиар хийхийг Канадын Засгийн Газар хориглолоо. Уг бодисын талаар хийгдсэн 150 судалгааны баримтуудыг үндэслэн анхаарал сарних өвчин (энд харамсалтай нь ийм өвчтэй хүүхэд цөөхөн биш), сахарын өвчин мөн түүнчлэн гормоны гаралтай хавдар үүсгэдэг нь тогтоогдсон БФА-д ялангуяа нярай насны хүүхдүүд илүү өртөмтгий байх магадлал өндөр юм байна. БФА-г төмөр лаазны доторлогоо хийхэд ашиглахыг хориглох төлөвлөгөө бас байгаа боловч харамсалтай нь түүний оронд хэрэглэх өөр бодис буюу технологи хараахан байхгүй юм байна.

Том хүмүүсийн хувьд эндхийнхэн өөрсдийн ажиглалт, судалгааг 2009 оноос явуулна гэнэ. Ямар ч байсан хуванцар савны хэрэглээг хязгаарлаж байхад илүүдэхгүй биз.

Жич: Төрөл бүрийн хуванцар байдаг. Хуванцар бүр БФА агуулахгүй. Хуванцар савны ёроолд байх гурвалжин тэмдгийн доторхыг анзаарвал 1-7 тоо байгааг харж болно. Хэрэв таны савны ёроолд 3 юмуу 7 тоо байвал БФА тухайн савны үйлдвэрлэлд орсон гэсэн үг бөгөөд халаах явцад уг бодис асар ихээр ялгарна, бусад тоонууд байвал БФА-н аюул үгүй гэсэн үг.   


8 comments:

tumee 33 said...

Ooriin chiny bichlegiig unshsanaas hoish huvantsar sav suulga hereglehee tudgelzdeg bolson shuu. Huvantsar ganbanzaa modon bolgoj solisonshdee~~

Anonymous said...

Manaihan bugd huwantsaraas tatgalzsan.

Anonymous said...

Manaihan bugd huwantsaraas tatgalzsan.

ganga said...

Huuhdiin togloom hagardaggui ayaga tavag geed barag buh yum hujaad uildverlegdsen huvancar. Aimaar yum.

бж said...

Aimaar yumaa tee. Humuus medehguigeesee bish henegguigeesee bolood bas iimerhuu zuild hainga handaad baih shig.
Manaih ch hurgugchind hunsee hadgalahaas busad nuhtsuld huvantsar hereglehguig hicheedeg.

Deer neg sonin deerees unshij baisan yum, tsever us, undaa hiisen huvantsar savnuud heviin hemjeenees/85-90F/ iluu dulaand havdar uusgedeg bodis yalgaruuldag gej.

Дeстини said...

Түмээ: Хуванцар ганбанзыг солих бас нэг зөв шалтаг бол түүний гадаргуун дээр модон ганбанзыг бодвол илүү их тооны бичил биетэн оршдогтой холбоотой.

Арсун: Бид бүрмөсөн халж чадаагүй, гэхдээ хоол халаахгүй, халуун усаар угаахгүй байгаа.

Ганга: Хужаагийн бүтээгдэхүүнээс зугтаж дийлэхгүй юм. Хуванцарын хувьд хатуу хуванцар илүү хортой.

Ганаа: Судалгааны дүн, нээлтийг олон нийтэд мэдээлж, зөвөөр ашиглаж чаддаг байх зүгээр юм.

Barimalch said...

Bi ertnees sejigleed baisiinmaa tegtel Destiny batalchihlaa odoo oir havid baigaa eldev huvantsaruudaa hayhaas. Arai mousaa hayj bolohgui biz dee gariin haluund BISFENOL-A yalgaruulaad aan? :D

Дeстини said...

Компьютерийн хулгана, гарнаас БФА ялгарахгүй байх оо.